Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо

Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо "Бидэнд сурах эрх бий, амжилтанд хүрэх хүч бий."
Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах

ADHD-Г ЗӨВХӨН СЭТГЭЦИЙН ЭМЧ ОНОШИЛДОГ УУ?Сүүлийн үед “ADHD-г зөвхөн сэтгэцийн эмч оношилно” гэсэн ойлголт түгээмэл яригд...
02/10/2026

ADHD-Г ЗӨВХӨН СЭТГЭЦИЙН ЭМЧ ОНОШИЛДОГ УУ?
Сүүлийн үед “ADHD-г зөвхөн сэтгэцийн эмч оношилно” гэсэн ойлголт түгээмэл яригдах болжээ. Гэвч олон улсын практикийг харвал энэ нь нийтлэг загвар биш юм.
АНУ-ын CDC-ийн мэдээллээр ADHD-ийн оношийг сэтгэл судлаач (psychologist), сэтгэцийн эмч (psychiatrist), мөн хүүхдийн эмч (pediatrician) зэрэг өрхийн эмч (primary-care provider) тавьж болно. Их Британийн NICE удирдамжид ADHD-г specialist psychiatrist, paediatrician эсвэл ADHD оношилгооны зохих сургалт, мэргэшилтэй бусад healthcare professional оношилж болно гэж заасан байдаг.
Иймээс:
“Сэтгэцийн эмч ADHD оношилж болно.” — Зөв.
Харин:
“ADHD-г зөвхөн сэтгэцийн эмч оношилно.” — Олон улсын нийтлэг практикийг бүрэн илэрхийлэхгүй.
Үүнээс гадна нэг маш чухал ялгааг ойлгох шаардлагатай.
ADHD ОНОШИЛГОО (ADHD DIAGNOSIS) + СЭТГЭЛЗҮЙН ЦОГЦ ҮНЭЛГЭЭ COMPREHENSIVE PSYCHOLOGICAL ASSESSMENT
ADHD онош тавих нь хүүхэд, насанд хүрэгчийн сэтгэлзүйн болон танин мэдэхүйн үйл ажиллагааг бүхэлд нь үнэлэхгүй ч гэсэн харгалзан үзнэ.
ADHD-тэй төстэй шинж тэмдэг дараах олон нөхцөлд илэрч болно:
• Cуралцахуйн бэрхшээл (learning difficulties)
• Түгшүүр, сэтгэл гутрал (anxiety, depression)
• Нойрны эмгэг (sleep disorder)
• Хэл яринаы эмгэг (language disorder)
• Аутизмын хүрээний эмгэг (autism spectrum disorder)
• Оюуны хомсдол болон танин мэдэхүйн бэрхшээл (intellectual & cognitive difficulties)
• Гүйцэтгэх үйл ажиллагааны эмгэг (executive-function difficulties)
• Сургалтын орчин, хөгжлийн бусад хүчин зүйл
Тиймээс ADHD-ийн чанартай үнэлгээнд зөвхөн нэг асуумж эсвэл богино ярилцлага хангалтгүй. Хөгжлийн түүх, гэр бүл болон сургуулийн мэдээлэл, өөр өөр орчин дахь үйл ажиллагаа, хавсарсан болон өөр тайлбар болох нөхцөлүүдийг авч үзэх шаардлагатай.
Олон улсад оношилгоо үнэлгээг хэн хэрхэн хийдгийг постны зургаас харна уу.

Харин Суралцахуйн бэрхшээлүүдийг Dyslexia, Dyscalculia буюу Specific Learning Disorder
зөв тогтоохын тулд хүүхдийн унших, бичих, зөв бичих (spelling), тоо бодох, математик сэтгэх чадвар, танин мэдэхүйн профайл (cognitive profile) болон сурлагын амжилт (academic achievement) зэргийг стандартчилсан аргаар үнэлэх шаардлагатай.

Мөн бмэдрэлийн эсийн төрөлхийн эмгэг (neurodevelopmental disorder) ангилалд бүгд ADHD, Autism, Суралцахуйн бэрхшээлүүд (Dyslexia, Dyscalculia) ордог ба хавсарсан шинжтэй байдаг тул оношилгооны аргачлал, шаардлагатай ур чадвар (competency), мэргэжилтний үүрэг нь ижил биш.
Монголд бид “хэн онош тавих вэ?” гэдгээс цааш ярихдаа доорх асуудлуудыг харгалзан үзнэ. ADHD, аутизм болон суралцахуйн бэрхшээлийг оношлохдоо сэтгэл зүйн цогц үнэлгээ хийж байна уу?
Тухайн оношийг тавихын тулд:
Ямар minimum assessment standard буюу үнэлгээний наад захын стандарт шаардлагатай вэ?
Ямар мэргэжлийн ур чадвар, чадамж (competency) шаардлагатай вэ?
Ямар стандарчилсан үнэлгээний хэрэгсэл (standardized assessment tools) ашиглах ёстой вэ? Бодит практикт ашиглаж байна уу?
Ялгаатай оношилгоо (differential diagnosis) болон сэтгэл зүйн цогц үнэлгээг (comprehensive psychological assessment) хэн, ямар хүрээнд хийх ёстой вэ? Үүнийг өнөөгийн практикт хангалттай хийж чадаж байна уу?

Мэргэжлийн стандарт нь зөвхөн тухайн хүний мэргэжлийн нэр, албан тушаалд бус, мэргэжлийн чадамж (competency), баримт нотолгоо (evidence), стандарчилсан үнэлгээний арга хэрэгсэл (standardized assessment), ёс зүйн болон мэргэжлийн хариуцлага (ethical and professional accountability) дээр тулгуурлах ёстой.

Өөрөөр хэлбэл онош нь зөвхөн нэр өгөх үйл явц биш. Оношлогооны дүгнэлт нь баримт нотолгоо, үнэлгээний үр дүн, хөгжлийн болон сургалтын түүх, ажиглалт, олон эх сурвалжийн мэдээлэл, ялгаатай оношилгоонд тулгуурласан байх шаардлагатай.

Мөн тухайн үнэлгээ, оношийн дараа хүүхдийг цаашид хэрхэн хөгжүүлэх, дэмжих талаар багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчид хэрэгжүүлэх боломжтой тодорхой зөвлөмж, дэмжлэг, засал болон хөндлөнгийн оролцооны төлөвлөгөө (intervention plan) гаргах нь мэргэжлийн хариуцлагын хүрээ байхаас гадна мэргэжлийн ажлын салшгүй хэсэг юм.
Хамгийн чухал нь, мэргэжилтэн өөрийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн үндэслэлийг тайлбарлаж чаддаг, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээдэг байх ёстой.

ADHD-ийг зөвхөн сэтгэцийн эмч оношилно биш Сэтгэл судлаачид ч олон улсын олон тогтолцоонд оношилдог.

Харин онош тавих болон сэтгэл зүйн цогц үнэлгээ (comprehensive psychological) болон сэтгэлзүйн боловсролын тест үнэлгээ (psychoeducational assessment) хийх гэдэг мэргэжлийн үйл ажиллагаануудыг хослуулан хийсэн тохиолдол тэр жинхэнэ онош болно. үр дүнгээ өгнө.

Эцсийн зорилго нь аль нэг мэргэжлийн “territory”-г буюу бид тус салбарын мэргэжилтэн байх ёстой гэж хамгаалах биш, харин хүүхэд, гэр бүлд чанартай, нотолгоонд суурилсан, стандартчилсан үнэлгээ ба тусламж үйлчилгээ хүргэх явдал юм.

Онош бол нэр оноох тухай биш. Онош бол нотолгоонд тулгуурласан үнэлгээ, зөв тайлбар, зохистой дэмжлэг, мэргэжлийн хариуцлагын нэгдэл юм.

Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо
Утас: 75057188, 80447188
Email: [email protected]

Эх сурвалж:
CDC — Attention-Deficit/Hyperactivity Disorder: Diagnosing ADHD (Centers for Disease Control and Prevention буюу АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв)
NICE Guideline NG87 — Attention deficit hyperactivity disorder: diagnosis and management
British Dyslexia Association — Dyslexia Diagnostic Assessment

https://www.facebook.com/share/p/1EtES4FHRv/
29/09/2026

https://www.facebook.com/share/p/1EtES4FHRv/

Сэтгэл зүйн тусламжийг бодлогын цөмд авч үзэх хэрэгцээ шаардлага

Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог зөвхөн оношилгоо болон сэтгэцийн эмчийн үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулах нь хүний сэтгэлзүйг олон талт хэрэгцээг бүрэн хангах боломжгүй бөгөөд хэт эмгэгжүүлэх (overpathologizing) эрсдэлийг бий болгодог. Энэ байдал нь сэтгэцийн эрүүл мэндийн үзэл баримтлалыг “өвчин” гэсэн нарийн хүрээнд хязгаарлаж, урьдчилан сэргийлэх, хөгжлийг дэмжих болон сэтгэлзүйн дэмжих үйлчилгээний ач холбогдлыг бууруулахад хүргэдэг.

Тухайлбал, амьдралын хэвийн стресс, гуниг, шилжилтийн үеийн хүндрэл, гэр бүл болон сургуулийн орчинтой холбоотой асуудлыг эмгэгийн хүрээнд авч үзэх хандлага нэмэгдэж, иргэд зөвхөн эмнэлзүйн онош тогтоогдсоны дараа үйлчилгээ авах боломжтой болдог нөхцөл байдал үүсч байна. Үүний улмаас асуудал хүндэрсний дараа л тусламж эрэх, эмийн хэрэглээ хэт давамгайлах, сэтгэл заслын болон нийгэм-сэтгэлзүйн арга барилууд орхигдох зэрэг сөрөг үр дагавар бий болж байна.
Нэгдүгээрт, сэтгэцийн эрүүл мэндийг зөвхөн эмгэгтэй холбож ойлгох нь шошгололт (labeling) болон нийгмийн гутаан доромжлолыг (stigma) нэмэгдүүлж, иргэд тусламжийг эрт авах сонирхолгүй болоход хүргэдэг.
Хоёрдугаарт, хувь хүний сэтгэлзүйн асуудлыг нийгэм, боловсрол, эдийн засгийн хүчин зүйлсээс тусгаарлан зөвхөн эмнэлзүйн асуудал мэтээр ойлгох нь бодлогын түвшинд буруу чиглэлд хөтөлдөг.
Гуравдугаарт, зөвхөн сэтгэцийн эмчид тулгуурласан тогтолцоо нь үйлчилгээний хүртээмжийг хязгаарлаж, ялангуяа эмнэлзүйн оношид хүрээгүй боловч сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай хүүхэд, оюутан, гэр бүл зэрэг бүлгүүдийг тогтолцооноос орхигдуулах эрсдэлтэй.

Иймд сэтгэл зүйчдийг сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоонд албан ёсны эрх зүйн үндэстэйгээр оролцуулж, эмнэлзүйн онош шаардахгүй сэтгэл заслын болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөгжүүлэх нь нийгмийн шударга ёс, хүртээмж, хүний хөгжлийг дэмжсэн сэтгэцийн эрүүл мэндийн бодлогын зайлшгүй шаардлага мөн.

Мөн даатгалын тогтолцоог зөвхөн эмнэлзүйн оношид суурилуулах бус, хүний үйл ажиллагааны чадвар (functionality)-т тулгуурлан иргэдэд сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь хүний эрхийн төвтэй, бодит хэрэгцээнд нийцсэн хандлага болно. Энэ нь эмгэгжүүлэхийн дарамтыг бууруулж, сэтгэл зүйчдийн үзүүлэх сэтгэл заслын, урьдчилан сэргийлэх болон хөгжлийг дэмжих үйлчилгээг нийгмийн даатгалаар дэмжих эрх зүйн үндэс суурь болно.

Иймээс социализмын үеэс зах зээлийн нийгэмд шилжсэн ч хүн амын 90 хувьд хамаарах хэвийн сэтгэл зүйн асуудалд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг орхигдуулж, бодлогын цөмдөө авч үзээгүй байна.

Харин боловсрол, хүүхэд хамгаалал, цагдаа, шүүх зэрэг салбар болон томоохон корпорацууд дотоод хэрэгцээ, нөхцөл байдал, гаднын зөвлөх үйлчилгээний үр дүнд сэтгэл зүйч ажиллуулах болсон. Мөн гэмт хэрэг гарах, түүнтэй холбоотой асуудлууд үүсэхийн хэрээр сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн юм. Энэ нь хүүхдийн хөгжил, хүчирхийллээс хамгаалах ажил, гэмт хэрэгтэй холбоотой сэтгэл зүйн үр дагавар, ажилтны сайн сайхан байдал зэрэг асуудлыг нэг салбар дангаараа шийдвэрлэх боломжгүйг харуулж байна.

Иргэдийн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хувийн салбар сүүлийн 2 арван жилд хөгжиж ирлээ.

Сэтгэл зүйчээр суралцах иргэдийн тоо нэмэгдэх тусам их дээд сургуулийн тоо одоо бүрч замбараагаа алдсан.

Гэвч үйлчилгээ өргөжихийн хэрээр хэн ямар боловсрол, дадлага, супервиз, мэргэжлийн эрх хэмжээний хүрээнд ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг асуулт улам чухал болж байна. Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, сэтгэл засалчийн үүргийг тодорхой болгож, мэргэжилтэн бүрийн бэлтгэлд тохирсон эрх хэмжээ, ёс зүй, чанарын хяналт, харилцан шилжүүлэх журмыг тогтоох шаардлагатай. Богино хугацааны сургалт төгссөн эсэхээс үл хамааран мэргэжлийн нэршил, ур чадварын талаар иргэдийг төөрөгдүүлэхгүй байх зарчим бүх үйлчилгээ үзүүлэгчид адил үйлчлэх ёстой.

Иймд сэтгэл зүйчдийн оролцоог хууль, бодлогод тодорхой тусгаж, сургууль, өрх, хамт олон болон олон нийтэд түшиглэсэн сэтгэл зүйн тусламжийн тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Мөн даатгалаар санхүүжүүлэх боломжийг судлахдаа зөвхөн оношийг бус, хүний өдөр тутмын үйл ажиллагаанд үүссэн хүндрэл, тусламжийн хэрэгцээ, үйлчилгээний үр нөлөөг харгалзсан шалгуур боловсруулах нь зүйтэй. Ингэснээр иргэд асуудал хүндэрсний дараа бус, тусламж хэрэгтэй болсон үедээ мэргэжлийн үйлчилгээ авах боломжтой болно.

Бид Соц үеээс иргэдийн сэтгэлзүйн сайн байхын байдлыг анхаарч бодлогын цөмдөө авч үзэлгүй эмгэг хүндэрч, сэтгэцийн эрүүл мэндийн бодлого эмгэгийг эмчлэхэд анхаарч ирснийхээ үр дагаварыг нийгэм-салбар-байгууллага-хувь хүн-хүүхдийн амьдралын бүх хүрээнд, бүх түвшин амссар байна. Иймээс хүн төвтэй бодлогын эх суурь Монгол иргэдийн Сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хүнийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэнд алдагдах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хөгжих боломжийг нь хамгаалах ёстой.
Сэтгэл судлаач:
Батсүх Жавзан
Пүрэв Мягмаржаргал

Дээрэлхэлт хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?*Дээрэлхэлт давтагдах, удаан үргэлжлэх эсвэл ноцтой хэлбэртэй байх ү...
29/09/2026

Дээрэлхэлт хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?*

Дээрэлхэлт давтагдах, удаан үргэлжлэх эсвэл ноцтой хэлбэртэй байх үед хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, аюулгүй байдлын мэдрэмж, сургууль болон гэр дэх өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж болно.

Дээрэлхүүлж буй хүүхдэд дараах өөрчлөлтүүд ажиглагдаж болно:

• Түгшүүр, айдас: Сургуульд явах, үе тэнгийнхэнтэйгээ уулзах, дахин дээрэлхүүлэхээс эмээх
• Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах: Доромжлол, гадуурхалтыг өөрийн буруу мэтээр хүлээн авах
• Гуниглах, сэтгэл гутралын шинж илрэх: Урьд нь дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болох, бусдаас хөндийрөх
• Ганцаардах: Найз нөхөд, хамтын үйл ажиллагаанаас зайлсхийх
• Стрессийн шинж илрэх: Толгой, гэдэс өвдөх, нойр муудах, цочромтгой болох, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох
• Сурлагад нөлөөлөх: Хичээлдээ төвлөрөх, сургуульдаа тогтмол явахад хүндрэл үүсэх

Ноцтой эсвэл удаан үргэлжилсэн дээрэлхэлт нь хүүхдийг байнга сэрэмжтэй байх, болсон явдлыг дахин дахин бодох, тухайн орчин нөхцөлөөс зайлсхийхэд хүргэж болно. Зарим хүүхдэд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлох тухай бодол төрж болзошгүй. **Ийм шинж илэрвэл яаралтай мэргэжлийн үнэлгээ, тусламж авах хэрэгтэй.**

Дээрэлхэлт хүүхдийн бусдад итгэх итгэл, хамт олондоо харьяалагдах мэдрэмжийг ч алдагдуулдаг. Цахим дээрэлхэлт нь хичээл тарсны дараа ч үргэлжилж болох тул хүүхдэд амсхийх орон зай үлдээхгүй байх эрсдэлтэй.

Хүүхдээ анзаарч, үгийг нь таслалгүй сонсоорой. “Чиний буруу биш. Бид чамд тусална” гэж хэлэх нь тусламж авах эхний алхам юм.

Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо

#ДээрэлхэлтээсСэргийлье #ХүүхдийнСэтгэлЗүй #АюулгүйСургууль
https://www.facebook.com/share/p/19qw8ArZMy/

Дээрэлхэлт хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дээрэлхэлт давтагдах, удаан үргэлжлэх эсвэл ноцтой хэлбэртэй байх үед хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, аюулгүй байдлын мэдрэмж, сургууль болон гэр дэх өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж болно.

Дээрэлхүүлж буй хүүхдэд дараах өөрчлөлтүүд ажиглагдаж болно:

• Түгшүүр, айдас: Сургуульд явах, үе тэнгийнхэнтэйгээ уулзах, дахин дээрэлхүүлэхээс эмээх
• Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах: Доромжлол, гадуурхалтыг өөрийн буруу мэтээр хүлээн авах
• Гуниглах, сэтгэл гутралын шинж илрэх: Урьд нь дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болох, бусдаас хөндийрөх
• Ганцаардах: Найз нөхөд, хамтын үйл ажиллагаанаас зайлсхийх
• Стрессийн шинж илрэх: Толгой, гэдэс өвдөх, нойр муудах, цочромтгой болох, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох
• Сурлагад нөлөөлөх: Хичээлдээ төвлөрөх, сургуульдаа тогтмол явахад хүндрэл үүсэх

Ноцтой эсвэл удаан үргэлжилсэн дээрэлхэлт нь хүүхдийг байнга сэрэмжтэй байх, болсон явдлыг дахин дахин бодох, тухайн орчин нөхцөлөөс зайлсхийхэд хүргэж болно. Зарим хүүхдэд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлох тухай бодол төрж болзошгүй. Ийм шинж илэрвэл яаралтай мэргэжлийн үнэлгээ, тусламж авах хэрэгтэй.

Дээрэлхэлт хүүхдийн бусдад итгэх итгэл, хамт олондоо харьяалагдах мэдрэмжийг ч алдагдуулдаг. Цахим дээрэлхэлт нь хичээл тарсны дараа ч үргэлжилж болох тул хүүхдэд амсхийх орон зай үлдээхгүй байх эрсдэлтэй.

Хүүхдээ анзаарч, үгийг нь таслалгүй сонсоорой. “Чиний буруу биш. Бид чамд тусална” гэж хэлэх нь тусламж авах эхний алхам юм.

#ДээрэлхэлтээсСэргийлье #ХүүхдийнСэтгэлЗүй #АюулгүйСургууль

Хүүхэд хичээлдээ муу байна гэдэг нь залхуу гэсэн үг бишЗарим хүүхэд хичээлдээ хичээж байгаа хэр нь унших, бичих, тоо бод...
11/09/2026

Хүүхэд хичээлдээ муу байна гэдэг нь залхуу гэсэн үг биш

Зарим хүүхэд хичээлдээ хичээж байгаа хэр нь унших, бичих, тоо бодох, анхаарлаа төвлөрүүлэхэд байнга хүндрэлтэй байдаг.

Энэ нь “залхуу”, “анхааралгүй”, “хичээдэггүй” гэсэн шалтгаанаас биш байж болно.

Хүүхдэд:

Dyslexia — уншихтай холбоотой бэрхшээл
Dysgraphia — бичихтэй холбоотой бэрхшээл
Dyscalculia — тоо, математикийн ойлголттой холбоотой бэрхшээл
ADHD — анхаарал төвлөрөл, импульсийн хяналт, идэвхийн зохицуулалтын хүндрэл зэрэг онцлог байж болно.

Хүүхдийг загнахын оронд юунд, яагаад хүндрэлтэй байгааг нь зөв тодорхойлох нь хамгийн чухал эхний алхам.

Эрт үнэлгээ, зөв дэмжлэг нь хүүхдийн сурлагын амжилт төдийгүй өөртөө итгэх итгэл, сэтгэлзүйн сайн сайхан байдалд чухал нөлөөтэй.

“Хүүхэд залхуу биш байж болно. Түүнд тохирсон дэмжлэг хэрэгтэй байж болно.”

Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо
Утас: 80447188

Hashtag:
#СуралцахуйнБэрхшээл #ХүүхдийнХөгжил #ЭцэгЭхийнЗөвлөгөө

❤Хүүхэд бүхэн жаргалтай байг❤Дэлхийн хүүхдийн өдрийн мэндийг хүргэе!🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈📞 Холбоо барих: 75057188, 80447188📧info...
01/06/2026

❤Хүүхэд бүхэн жаргалтай байг❤
Дэлхийн хүүхдийн өдрийн мэндийг хүргэе!
🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈🎈

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧[email protected]
Вэб сайт: https://setgelsudlal.mn/learning-difficulties/

✨Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийгөө аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэрснээр суралцахуйд учирч байгаа бэрх...
28/05/2026

✨Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийгөө аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэрснээр суралцахуйд учирч байгаа бэрхшээлээ даван туулахдаа илүү итгэлтэй болдог.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧[email protected]
Вэб сайт:https://setgelsudlal.mn/learning-difficulties/

#Оношилгоо #суралцахбэрхшээл #Дислекси #Дисграфи #СуралцахуйнБэрхшээл #Дислекси

🧠Хүүхдийн IQ, ADHD оншилгоо 📞 Холбоо барих: 75057188, 80447188📧info@setgelsudlal.mn     #МонголынОюунУхааныИтгэлцүүр    ...
24/05/2026

🧠Хүүхдийн IQ, ADHD оншилгоо

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧[email protected]

#МонголынОюунУхааныИтгэлцүүр #ОюуныЧадварынҮнэлгээ #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #СуралцахуйнБэрхшээл #Дислекси #Дискалькулиа #Дисграфи #Диспракси #жавзансэтгэлзүйч #сэтгэлсудлалмн #Сэтгэлзүйнхүрээлэн #сэтгэлзүйнсэтгэцхэмжилзүйнүндэснийхүрээлэн See less

🧠ADHD-Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнт хүүхдийн 5-17 насныханы үнэлгээг үнэ төлбөргүй хийгээрэй.Таны хүүхэд анхаарал т...
22/05/2026

🧠ADHD-Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнт хүүхдийн 5-17 насныханы үнэлгээг үнэ төлбөргүй хийгээрэй.

Таны хүүхэд анхаарал төвлөрөхгүй, хэт их яриж, аль эсвэл багш нарын үгэнд орохгүй хичээл дээр босон явж, өдөрт хэд хэдэн удаа янз бүрийн ааш авир гарган ааш зан савлан, хичээлээ, гэрийн даалгавраа сайн хийхгүй, хаяахан таны чихнээс хонх уяад байна уу? Та тэгвэл энэ үнэгүй үнэлгээнд ороод шинж тэмдэг байгаан биш биз санаа зовнилоо ч багасгана.

Бид Суралцахуйн Бэрхшээлийг илрүүлэх 4 янзын үнэлгээг эцэг эх, багш нар, асран хамгаалагчидад санал болгож эхэллээ.

A. ADHD үнэлгээ үнэ төлбөргүй. 0₮
https://setgelsudlalmn.linkto.run/QIO9S5HYP

Б. Онлайн СБ-ийн үнэлгээ: Эцэг эх болон сургуулийн багш нарын үнэлгээг харьцуулсан үнэлгээ нийт 70000₮

В. BASII богино хувилбарын Хүүхдийн тестийн үнэлгээн дээр тулгуурласан сэтгэлзүйчийн зөвлөгөө-сургуулийн товч тодорхойлолт 248000₮ /цаг захиална уу/

С. Суралцахуйн Бэрхшээлийг илрүүлэх MIQ цогц оношилгоо тус тус хийж байна. Цогц оношилгоо нийт 3 цаг болох ба хүүхдийн тестийн гүйцэтгэл + эцэг эхийн зөвлөгөө+ сургуулийн тодорхойлолт + MIQ оношилгооны тайлан багтсан ба цогц оношилгоогоор суралцахуйн бэрхшээлтэй нь илэрсэн тохиолдолд бид Суралцахуйн Бэрхшээлийн Холбооны гишүүний 1 жилийн эрхийг олгоно. Oксфордын Их Сургуулийн ШУ-ны магистар Монголын СБ-ийн Холбооны УЗ-ийн дарга Б.Жавзан сэтгэлзүйчийн эцэг эх болон багш нарт зориулсан сургалтуудад хөнгөлөлт эдлэх болон жилд 1-3 удаа явагдах үнэгүй вебинарт оролцох эрх олгоно.
Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧[email protected]
Вэб сайт: www.setgelsudlal.mn

#СуралцахуйнБэрхшээл #Диспракси #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #сэтгэлсудлалмн #сэтгэлзүй #сэтгэлээсонс #хүүхдийн_хүмүүжил #жавзансэтгэлзүйч #Дисграфи #Дискалькулиа

🕊Хүүхдийнхээ сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дээшлүүлэх 10 арга.Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг (mental health) сахих гэ...
20/05/2026

🕊Хүүхдийнхээ сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дээшлүүлэх 10 арга.

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг (mental health) сахих гэж ярихаас илүүтэйгээр сэтгэлзүйн сайн сайхан байдлыг (psychological well-being) хамгаалах сайжруулах дэмжих гэж яридаг нэгдсэн ойлголттой байдаг.

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧[email protected]
Вэб сайт: www.setgelsudlal.mn
#Сэтгэлзүй #Жавзансэтгэлзүйч #Сэтгэлсудлалмн #сэтгэлзүйнхүрээлэн #сэтгэлзүйнзөвлөгөө #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #МонголынСэтгэлзүйСэтгэцХэмжилзүйнҮндэснийХүрээлэн #хүүхдийн_хүмүүжил

ADHD гэж юу вэ?ADHD хэмээх ойлголт нь Суралцахуйн бэрхшээлийн нэг хэлбэр юм. Аутизмтай хүүхэд ADHD-тэй байх магадлал өнд...
18/05/2026

ADHD гэж юу вэ?

ADHD хэмээх ойлголт нь Суралцахуйн бэрхшээлийн нэг хэлбэр юм. Аутизмтай хүүхэд ADHD-тэй байх магадлал өндөр байдаг учраас ADHD нь аутизмын хүрээний эмгэгт багтдаг ойлголт хэдий ч АDHD-тэй хүн аутизмтай байх албагүй. ADHD нь суралцахуйн бэрхшээлийн бусад хэлбэрүүдтэй хавсарсан байдлаар тохиолддог учраас ADHD-г гадаад төрх байдлаар нь тодорхойлох, дүгнэх боломжгүй юм.
ADHD нь хүн амын дунд түгээмэл тохиолддог (5-10%) төрөлхийн бэрхшээл.

MIQ оношилгоо:
MIQ нь British Ability Scale II тестийн Монголд стандартчилж нутагшуулсан хувилбар бөгөөд 2011 онд Оксфордын их сургуулийн магистрын ажлаар Validity, Reliability нь баталгаажсан Хүүхдийн оюуны чадварын үнэлгээний тестийн багц болно. Энэхүү MIQ оношилгооны үр дүнд суралцахуйн бэрхшээлийн хэлбэрүүдийн дангаар болон хавсарсан байдлыг илрүүлдэг бөгөөд MIQ нь дараах давуу талтай:

✅Хүүхдийн оюуны чадварын олон талт IQ түвшинг тогтооно
✅Хүүхдийн суралцах, мэдээлэл хүлээж авах, боловсруулах онцлогийг илрүүлнэ
✅Хүүхдийн давуу болон сул талыг илрүүлнэ
✅Хүүхдийн давуу талд тулгуурласан Мэргэжил сонголтыг тодорхойлно
✅Хүүхдийн хөгжлийн хэрэгцээг илрүүлнэ
✅Хүүхдийн суралцахуйд учир байгаа бэрхшээлүүдийг илрүүлнэ.

Суралцахуйн бэрхшээлийн хэлбэрүүд:

✅Дислекси
✅Дискалькулиа
✅Дисграфи
✅Диспракси
✅Дисфази/Афази
✅Auditory Processing Disorder
✅ADHD & ADD

📞 Холбоо барих: 75057188, 80447188
📧[email protected]

#МонголынОюунУхааныИтгэлцүүр #ОюуныЧадварынҮнэлгээ #СуралцахуйнБэрхшээлийнОношилгоо #СуралцахуйнБэрхшээл #Дислекси #Дискалькулиа #Дисграфи #Диспракси #жавзансэтгэлзүйч #сэтгэлсудлалмн #Сэтгэлзүйнхүрээлэн #сэтгэлзүйнсэтгэцхэмжилзүйнүндэснийхүрээлэн

Address

802-1 J Tower UNESCO Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монголын Суралцахуйн Бэрхшээлийн Холбоо:

Shortcuts

Share