24/10/2024
Бүх хүн амжилтад хүрэхийг хүсдэг боловч ердөө 5% нь хүрдгийн цаад нууцыг дэлгэжээ. Хэдүүлээ уншаад авъя.
Бид бүгд энэ тухай бодож л байсан.
Яагаад зарим хүмүүс арилжаан амархан ойлгож, шийдэж чадаж байхад бусад нь яах учраа олохгүй тэвдэж байдаг юм бол?
Энэ бол аз ч биш, авьяас ч биш. Энэ бол өөр зүйл гэнэ шүү.
→ Ихэнх хүмүүс анзаардаггүй тэр зүйл юу вэ??
5%-ийн арилжаачин хүмүүс:
• Тэд амжилтад хүрэхийг урьтал болгодоггүй, харин сурч мэдэх, өсөж хөгжихийг маш их анхаардаг.
• Ихэнх хүмүүс ялахыг хүсдэг бол харин ялагчид өсөлт хөгжилтийг илүүтэй хүсдэг.
• Энэ 5%-ийн хүмүүс дахин дахин бүтэлгүйтдэг боловч эцэст нь Boom болж өндөр ашигт хүрэх ажээ.
Яагаад гэвэл тэдгээр хүмүүс бүтэлгүйтэл бүрээсээ өсөж байдаг. Тэгээд цаашилна.
Харин 95% маань бүтэлгүйтсэн цэг дээрээ зогсчихдог аж. Тэгээд үүнийгээ эцсийн зогсоол гэж андууран, өөрийнхөө хязгаар мэтээр итгэчихдэг гэнэ.
→ Энд нэг хачирхалтай үнэн байгааг дэлгэх ёстой.
- Ихэнх хүмүүс амжилтад хүрэхийг хүсдэг ч...
Тэд амжилттай дагалдан ирэх дарамт, хариуцлага, анхаарлаас нууцхан айдаг.
Харин 5%-ийн хүмүүс яадаг вэ гэж үү?
Тэд үүнийг талархан хүлээж авдаг. Хариуцлага, дарамт, олны хэл ам бол тэдний дахин суралцах орчин мөнөөс мөн. Ойчлоо гэхэд суралцаад дахин өгсөнө. Ийм л энгийн.
→ 5%-ийн хүмүүсийн тухай бас нэг нууц байгааг заавал хэлэх ёстой.
• Тэд урвуу байдлаар төлөвлөж байдаг.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо байгаа нөхцөлөөсөө бус Зорьж буй үр дүнгээс эхэлж төлөвлөдөг.
Үүнийг урвуу инженерчлэл гэх бөгөөд математик болон шинжлэх ухаануудад өргөнөөр хэрэглэдэг арга юм.
Жишээ нь: Хожим сард +10'000$ ашигтай болно гэж өөрийгөө төлөвлөх бөгөөд үүндээ шаардлагатай ур чадвар, өсөлт хөгжил, хөтөлбөрт анхаарч эхэлдэг. Ихэнх нь дутуу бол өдөр алдалгүй хөгжүүлж эхлэх ёстой.
Гэтэл нөгөө 95%-ийн хүмүүс юу хийдэг вэ?
Тэд яг одоо өөрийгөө бүтэн цагаар арилжаа хийдэг болоход хангалттай гэж тооцон шууд ажлаасаа гарах бөгөөд удалгүй ойчно. Яагаад гэвэл маш олон ур чадвар дутмаг байгааг анзаардаггүй бөгөөд түүндээ хэрхэн бэлдэх тухай зөвлөмж авдаггүй. Ингээд төөрч будилан, амьдралаа бүр адармаатай болгочихдог.
→ 5%-ийн бас нэг айхтар ялгааг хэлж өгье.
• 5%-ийнхэн ажлын цагийн хуваарийг биш, харин өөрийн боломжит фокус буюу анхаарлаа хуваарилж, цагтаа хөрөнгө оруулдаг аж.
• Тэд завгүй гэж хэлдэггүй нь ийм учиртай. Тэд бага хугацаанд ч үр дүнтэй ажиллаж чаддаг. Энэ бол том ялгаа юм шүү.
• Гэтэл 95% маань завгүй гэх боловч үнэндээ ямар ч ахиц дэвшилгүй байсаар байдаг.
Үнэхээр гайхмаар тэ?
→ 5%-ийн өөр нэг гайхалтай ялгаа:
Тэд ашиг, аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, учир нь ашиг, аз жаргал ирнэ ээ - явна аа гэдгийг мэддэг. Өдөр бүр нартай байх боломжгүй, улирал бүр зун байх боломжгүй гэдгийг мэддэг гэсэн үг. Харин зорилгынхоо хойноос явдаг аж. Зорилго тодорхой, өндөрт байвал цаг агаар ямар ч байсан хөл алдахгүй урагшилсаар байж болно. Өдөр бүр баяртай хөөртэй байх боломжгүй бөгөөд уйтгар гунигтай өдрүүдэд ч урагшлах боломжийг Зорилго бий болгодог.
→ Дараагийн факт:
• 5%-ийнхэн хэзээ зогсохоо мэддэг. Үнэхээр зорилго руу явах зам боломжгүй, яаж ч оролдоод ажиллахгүй байвал зогсоодог. Ингээд өөр зорилго дэвшүүлэн түүн рүүгээ зогсолтгүй урагшилж эхэлнэ.
• Гэтэл 95%-ийнхэн маань гацчихдаг аж. Өмнөх зорилго руугаа ч явсан юмгүй, шинэ зорилго ч байхгүй - таг. Учир нь дахин бүтэлгүйтэхээс айсандаа ингэдэг аж. Ингээд өдөр хоногийг үр дүнгүй, дэмий өнгөрөөж эхэлдэг.
→ За ингээд сүүлийн факт:
• 5%-ийнхэн зорилго тавихаас гадна түүндээ хүрэх бүхэл бүтэн систем босгодог. 95%-ийн хүмүүс энэ системийг огт анзаардаггүйд гол учир байгаа юм.
• Зорилгодоо хүрч, амжилттай байхын тулд өдөр бүрийн хэвшил, зан заншил, дадал хэвшил, бодол санаагаа хүртэл өөрчилдөг. Бүр найз нөхдөдөө хүртэл өндөр шалгуур тавьж эхэлдэг аж.
• Нэгэнт систем бүрэлдэж, түүнийгээ зөрчихгүй байвал амжилтад хүрэх нь ердөө л цаг хугацааны асуудал болж хувирах аж.