14/12/2023
Багш сурагчдаа, эцэг эх хүүхдээ XXI зууны иргэн болж төлөвшүүлэхийн тулд зөвхөн үгээрээ бус үйлдлээрээ үлгэрлэн харуулах хэрэгтэй болжээ. Миний бие өөрийн туршлагад тулгуурлаж, анги удирдсан багш сурагидчтайгаа, эцэг эх хүүхэдтэйгээ ажиллахад зориулсан “Өөрийгөө нээе” нэртэй хоёр ном гаргалаа. Эхнийх нь сурагчдад зориулсан дасгал ажлын ном, удаах нь багш, эцэг эхэд зориулсан зөвлөх ном юм.
“Өөрийгөө нээе” дасгал ажлын ном:
“Анхааралтай байдал”, “Эмх цэгц”, “Чин сэтгэл”, “Талархах сэтгэл”, “Уучлах сэтгэл”, “Шударга зан чанар” гэсэн зургаан хэсэгтэй.
“Намайг өөрчилсөн эрхэм үг” агуулгын дор сонгосон эхийг задлан шинжлэх аргаар ажиллаж, оюун ухаанаа тэлэх дасгал хийж, өөртөө юу тусган авч байгаагаа бичнэ.
“Миний нүдийг нээсэн уран зураг” агуулгаар дэлхийн болон Монголын уран зургийг уншиж, сэтгэгдлээ бичнэ.
“Миний сэтгэлийг уяраасан аялгуу” агуулгаар дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийг QR код уншуулан сонсч, сэтгэгдлээ бичнэ.
“Миний тархины дасгал” агуулгаар 15 минут ном уншиж, уншсанаа 5 минут тунгаан бодож, бодсоноо 10 минутын хугацаанд бичнэ.
“Өөрийгөө нээх аялал” дасгал ажиллаж, өөрийгөө таньж мэдэх аялал хийнэ.
“Өөрийгөө нээе” эцэг эхэд зөвлөх ном:
Хүүхдэд зөв зан чанар төлөвшүүлье”, “Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлье гэсэн хоёр хэсэгтэй.
Хүүхдэд төлөвшүүлэх чухал зургаан суурь зан чанарын талаар бичиж, дасгал ажлыг сурагчтай, хүүхэдтэй хамтран хийх хэрэгцээтэй заавар, тайлбар оруулсан болно.
Эдгээр номыг анги хамт олноороо захиалсан тохиолдолд сургуульд нь хүргэж өгнө. Мөн Аз Хур номын их дэлгүүр - Azkhur nomiin ikh delguur, Мир Номын Их Дэлгүүр, Internom Bookstore номын дэлгүүрээс худалдан авах боломжтой. УИД-ийн Majestic Bookstore номын дэлгүүрт өгөхөөр ажиллаж байна.