БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг

БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг Хайр, Хүндлэл, Хүсэл эрмэлзэл дүүрэн орчинд таны хүүхдийн бие, сэтгэл, оюуныг тэнцвэртэй хөгжүүлнэ.

“Бяцхан Монгол” цэцэрлэг нь 2016.09.01-нд байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар 6 салбар цэцэрлэгийн 700 гаруй хүүхэд, 100 орчим багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж байна. Мөн 2-5 насны хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан ном гарын авлага боловсруулж, сургалтандаа ашиглахын зэрэгцээ хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хүртээмжтэй, үр дүнтэй цогц үйл ажиллагаа явуулдаг.

Урлаг гоо зүйн сургалтын үйл ажиллагаа 9 сараас эхлэн бүх бүлэгт явагдаж эхэллээ. 9 дүгээр сард "Материалаар барлах арга...
01/10/2026

Урлаг гоо зүйн сургалтын үйл ажиллагаа 9 сараас эхлэн бүх бүлэгт явагдаж эхэллээ. 9 дүгээр сард "Материалаар барлах арга зүйн" хүрээнд бүлэг тус бүрийн насны онцлогт тохируулан төрөл бүрийн аргачлалаар дамжуулан эзэмшүүлж байна.

Ерөнхий сэдэв: Навчаар урлахуй
👼Бага бүлгийн 2 настнууд навчны бүтэцтэй танилцаж, 🌱☘️навчаар барлаж, наамал хийх аргад суралцаж, базах, бутлах, жижиглэх, наах зэрэг үйл хийснээр гарын жижиг булчин нь хөгжиж байна.

👧Дунд бүлгийн 3 настнууд 🍃навчаар барлан 🍂🍁🍂навчны бүтцийг ажиглаж, ямар хэв дардас гарч буйг ажиглаж, ярилцаж, туршиж үзлээ. Мөн хамтдаа намрын мод бүтээж, багаар хамтран ажиллаж, бусдыгаа хүндлэх, бусадтай эд зүйлсээ хуваалцах аргад суралцаж байна.

👦👧Ахлах бүлгийн 4 настнууд цаасыг өнгөнд оруулж, урж тасалж, базаж жижиглээд намрын модыг бүтээлээ.
📑Энэ хичээлээр дамжуулан энгийн цаасан сальфеткаар бүтээл урлаж болох тухай мөн намрын улиралд модны навч хэрхэн өөрчлөгддөг талаар ярилцаж, мэдлэгээ бататгалаа.

🎉🧑👧Бэлтгэл бүлгийн 5 настнууд бие даан өөрсдөө навчаа түүж, түүсэн навчаа ажиглан, шинж чанар бүтцийг ярилцаж, гуаш бийр ашиглан навчаа хүссэн өнгөнд оруулж түүнийгээ цаасан дээр өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр зохиомжлон барлаж бүтээл урлалаа.

🫆👣👀Илүү их зургийг Бяцхан Монгол аппликэйшнээс хүлээн авч үзээрэй.

🎉🎉Бяцхан Монгол Мээдрий~ Seoul Garden

БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг🌈Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн маань нэг өдрийн сургалт идэвхитэй өрнөж байна. 🎨✏️😇
15/09/2026

БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг🌈

Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн маань нэг өдрийн сургалт идэвхитэй өрнөж байна. 🎨✏️😇

☃️🤹🎲Манай цэцэрлэгт маш олон тоглоом бий. 📍🧑‍🏭💃Бяцханууд минь найз нөхөдтэйгээ тоглох дуртай, бас хоорондоо тоглоомоо со...
11/09/2026

☃️🤹🎲Манай цэцэрлэгт маш олон тоглоом бий. 📍🧑‍🏭💃
Бяцханууд минь найз нөхөдтэйгээ тоглох дуртай, бас хоорондоо тоглоомоо солилцох, хуваалцаж тоглох сонирхолтой байдаг. 👮👩‍🏫👩‍🔬Тоглох явцдаа аливаа үйл ажиллагааг гүйцэтгэн дасгалжих бөгөөд энэ нь тэдний ирээдүйн амьдралын бэлтгэл болдог. 😍🥰🤩😻

10/09/2026

🌱 Нэмэлт элсэлтийн бүртгэл явагдаж байна. 💛 Хүүхэд бүрийн анхны сургууль, анхны найз нөхөд, анхны бие даасан алхам нь аз жаргалтай дурсамжаар дүүрэн байх ёстой. 🥰

Хүүхэд тань инээж, тоглож, суралцаж, өөртөө итгэлтэй өсөх орчныг бид хамтдаа бүтээнэ. 🌱

📩 Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг ⬇️ ⬇️ ⬇️

🏠 Салбар-3 / Сөүл гарден салбар
https://forms.gle/81DzJfh7Uqx6nz7SA
📮[email protected]
📲Утас: 76117676-3, 88567680
Хаяг: ХУД, 25-р хороо, Сөүл гарден хотхон, 313 байр

🌈Бэлтгэл бүлгийн сурагчидХичээлдээ шамдан суралцаж байна.📚🥹БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг🏡Moriton Residence / Морьтон
09/09/2026

🌈Бэлтгэл бүлгийн сурагчид
Хичээлдээ шамдан суралцаж байна.📚🥹

БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг

🏡Moriton Residence / Морьтон

🌈Үлгэрийн цаг📚Дунд бүлгийн сурагчидБЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг😇 🏣Зайсан🏡Moriton Residence / Морьтон салбар
05/09/2026

🌈Үлгэрийн цаг📚
Дунд бүлгийн сурагчид

БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг😇

🏣Зайсан
🏡Moriton Residence / Морьтон салбар

🌱 2026–2027 оны хичээлийн жилийн эхний 7 хоног “Бяцхан Монгол” цэцэрлэгийн бяцхан шавь нарын маань инээд хөөр, баяр баяс...
04/09/2026

🌱 2026–2027 оны хичээлийн жилийн эхний 7 хоног “Бяцхан Монгол” цэцэрлэгийн бяцхан шавь нарын маань инээд хөөр, баяр баясал, шинэ дурсамжаар дүүрэн өнгөрлөө. ❤️

Хүүхдүүд маань өдөр тутмын хуваарийн дагуу тоглож, суралцаж, бүтээж, шинэ орчиндоо дасаж, харилцах, хамтран ажиллах, бүтээлчээр сэтгэх, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон чадвараа хөгжүүлж байна. 🌈📚

✨ Бяцхан үрсийн маань “Бяцхан Монгол” дахь аялал улам сонирхолтой үргэлжилсээр... 💛

“Бяцхан Монгол” дахь аялал 9 дүгээр сард:
✅ Бага бүлэг – Хайртай хүүхдүүд минь
✅ Дунд бүлэг – Шинэ орчинд дасан зохицъё
✅ Ахлах бүлэг – Миний мэдэх орчин
✅ Бэлтгэл бүлэг – Хөгжилтэй найзууд гэсэн дасан зохицох төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа бөгөөд:
▶️ Харилцах
▶️ Нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжил
▶️ Шүүн тунгаах
▶️ Бүтээлчээр сэтгэх
▶️ Суралцахуйд суралцах
▶️ Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан
▶️ Хамтран ажиллах зэрэг чадваруудыг багшийн дэмжлэг чиглүүлэгтэйгээр суралцаж байна.

#БяцханМонгол #ШинэХичээлийнЖил #бяцханшавьнар 🌱

🎉🌱 Бяцхан шавь нарын маань инээд хөөрөөр дүүрэн хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног ийнхүү сайхан өнгөрлөө. ❤️Шинэ о...
04/09/2026

🎉🌱 Бяцхан шавь нарын маань инээд хөөрөөр дүүрэн хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног ийнхүү сайхан өнгөрлөө. ❤️

Шинэ орчин, шинэ найз нөхөд, шинэ мэдлэгтэйгээ танилцан, өдөр бүр шинэ зүйл сурч, тоглож, бүтээж, хамтдаа хөгжиж буй бяцхан багачуудынхаа хөөрхөн мөчүүдээс хуваалцаж байна. 🥰✨

Өглөө бүр инээмсэглэн ирж, өдөр бүр нэг алхам урагшилж буй бяцхан шавь нартаа баярлалаа. 🌱💛

Мөн хүүхдийнхээ хөгжил, аз жаргалын төлөө бидэнтэй үргэлж хамт байж, итгэл хүлээлгэн, дэмжиж ажилладаг эрхэм эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. ❤️

📚✨ Хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, хамтдаа сайхан дурсамж бүтээцгээе!

#БяцханМонгол #ШинэХичээлийнЖил #бяцханшавьнар #ХамтдааХөгжье 🌱❤️

Хичээлийн Шинэ Жилийн баярын мэнд хүргэе!!! 2026.09.01 БМ-1 Төв салбарБМ-2 Жапан Таун салбарБМ-3 Сөүл Гарден салбарБМ-4 ...
01/09/2026

Хичээлийн Шинэ Жилийн баярын мэнд хүргэе!!!
2026.09.01

БМ-1 Төв салбар
БМ-2 Жапан Таун салбар
БМ-3 Сөүл Гарден салбар
БМ-4 Вега Сити салбар
БМ-5 Зайсан Морьтон салбар
БМ-6 ГЭГЭЭ салбар

#БяцханМонгол #бяцханмонголцэцэрлэг #ХичээлийнШинэЖил

Address

Төв салбар: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 152-р байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97676117676

Alerts

Be the first to know and let us send you an email when БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг:

Shortcuts

Share