ШУТИС Менежментийн сургууль

ШУТИС Менежментийн сургууль ШУТИС МС -МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ ШУТИС БАТС -БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

📣 "AI4SMEs" туршилтын төсөлд хамтран ажиллах бизнес эрхлэгчдийг урьж байнаАзийн сан болон ШУТИС-ийн Менежментийн сургуул...
25/09/2026

📣 "AI4SMEs" туршилтын төсөлд хамтран ажиллах бизнес эрхлэгчдийг урьж байна

Азийн сан болон ШУТИС-ийн Менежментийн сургууль хамтран жижиг, дунд бизнесийн бүтээмж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд хиймэл оюуны (AI) технологийн практик хэрэглээг нэвтрүүлэх зорилготой
"AI4SMEs" туршилтын төслийг эхлүүллээ. Энэхүү их сургууль–бизнесийн хамтын ажиллагаанд тулгуурласан төсөлд хамрагдан бизнес, үйл ажиллагааны процессоо дахин загварчлан хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх сонирхолтой жижиг, дунд бизнес эрхлэгчид болон стартап байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

‼️Хэн хамрагдах вэ?

Жижиг, дунд бизнес эрхлэгчид, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж буй стартап компаниуд, мөн үйл ажиллагаандаа дижитал шилжилт болон AI технологи нэвтрүүлэхийг зорьж буй бизнесүүд хамрагдах боломжтой. Оролцогч байгууллага бизнесийн тодорхой асуудлаа AI-аар шийдэх бодит
хэрэгцээтэй, төсөл хэрэгжих хугацаанд (2027.04.20 хүртэл) тогтвортой хамтран ажиллах боломжтой байх шаардлагатай.

Хамтын ажиллагаанаас юу хүлээж болох вэ?

Төслийн хүрээнд оролцогч байгууллагын бизнес процессыг судалж, дижитал/AI бэлэн байдлын шинжилгээ хийж, тухайн процесст тохирсон AI шийдэл, AI агентыг их сургуулийн багш, оюутан, технологийн зөвлөхтэй хамтран хөгжүүлж, туршиж нэвтрүүлнэ. Мөн AI шийдэл нэвтрүүлсний өмнөх
болон дараах бизнесийн үзүүлэлтийг (цаг хэмнэлт, зардал бууралт, алдааны бууралт зэрэг) хэмжиж, харьцуулан үнэлэх бөгөөд оюутнуудын судалгаанд тулгуурласан бизнесийн загварын сайжруулсан хувилбарыг санал болгоно. Ингэснээр их сургууль–бизнесийн урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны загвар бүрдэнэ.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон байгууллага 2026 оны 10 дугаар сарын 2-ны дотор доорх бүртгэлийн маягтыг бөглөж бүртгүүлнэ үү.
Хугацаа хоцорсон болон дутуу бөглөсөн материалыг хүлээн авахгүй.

👉 Бүртгүүлэх линк: https://forms.gle/z9v9mrKBRXfJCz2n8

25/09/2026

Шинээр элссэн магистрантуудын анхааралд:

Шинээр элссэн магиструуд 2026 оны 9 сарын 25-ны 16.00 цагт ШУТИС Менежментийн сургуулийн 410 тоот өрөөнд /хуучнаар КТМС/ ярилцлаганд ирнэ үү.

Сургалтын алба

Шинээр элссэн магистрантурын Гадаад хэлний шалгалт 2026 оны 9 сарын 23-ны 10.00-21.00 цаг хүртэл авна. Шифр, нууц үгээр ...
23/09/2026

Шинээр элссэн магистрантурын Гадаад хэлний шалгалт 2026 оны 9 сарын 23-ны 10.00-21.00 цаг хүртэл авна.

Шифр, нууц үгээр ороод шалгалтаа өгнө үү.

https://www.testcenter.edu.mn/

22/09/2026

БҮХ МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД:
2026-2027 оны хичээлийн жилийн Намрын улирлын хичээл сонголт-2 нээгдсэн тул оюутнууд төлбөрөө төлөөд сонголтоо хийнэ үү.
Хичээл сонголт-1 дээр хичээл нэмүүлэх бол Сургалтын албанд хандана уу.
Төлбөр төлөх данс: 88000400 2611203552 /Худалдаа хөгжлийн банк -ШУТИС Менежментийн сургууль/
Утга: ST оюутны код овог нэр, регистр
Хичээл 2026 оны 09 сарын 28-нд эхэлнэ.
Утас: 85052044, 91157410

21/09/2026

БҮХ МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД:

2026-2027 оны хичээлийн жилийн Намрын улирлын хичээл сонголт-2 нээгдсэн тул оюутнууд төлбөрөө төлөөд сонголтоо хийнэ үү.
Хичээл сонголт-1 дээр хичээл нэмүүлэх бол Сургалтын албанд хандана уу.

Төлбөр төлөх данс: 88000400 2611203552 /Худалдаа хөгжлийн банк -ШУТИС Менежментийн сургууль/
Утга: ST оюутны код овог нэр, регистр

Хичээл 2026 оны 09 сарын 28-нд эхэлнэ.

Утас: 85052044, 91157410

04/09/2026

ШУТИС МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН УЛИРЛЫН МАГИСТР, ДОКТОРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ.

Баянзүрх дүүргийн гар дээр суниалтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн
04/09/2026

Баянзүрх дүүргийн гар дээр суниалтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн

ШУТИС-ийн Менежментийн сургууль, БНСУ-ын SEOULTECH сургуулийн хамтарсан Бизнесийн удирдлагын 2+2 хөтөлбөрөөр амжилттай с...
28/08/2026

ШУТИС-ийн Менежментийн сургууль, БНСУ-ын SEOULTECH сургуулийн хамтарсан Бизнесийн удирдлагын 2+2 хөтөлбөрөөр амжилттай суралцан төгсөж бакалаврын дипломоо авсан О.Ариунжаргалд баяр хүргэе! Цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе💐💐💐

29/06/2026

🌟ШУТИС-ийн “Бизнесийн удирдлага” бакалаврын хөтөлбөрийг сонгож элсээрэй 🌟
1959 оноос сургалт хэрэгжүүлж буй Менежментийн сургуулийн олон улсад ACBSP, үндэсний хэмжээнд БМИҮЗ-ээр магадлан итгэмжлэгдсэн Бизнесийн удирдлага хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна.

🏆Хөтөлбөрийн зорилго:
Бизнесийн удирдлагын үндсэн чиг үүргүүдийн онолын суурь мэдлэг, стратегийн удирдлага, төслийн менежмент ба бизнес процессын менежментийн мэргэжлийн мэдлэг, аналитик ба бүтээлч сэтгэлгээг хослуулан асуудал шийдвэрлэх чадамжтай, дижитал технологийн хэрэглээг эзэмшсэн, харилцах ба хамтран ажиллах чадвартай ёс зүйтэй бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

🎯Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд
1. Бизнесийн стратегийн сэтгэлгээ
2. Өгөгдөлд суурилсанд бизнесийн процессын удирдлага
3. Хиймэл оюун, мэдээллийн технологийг ашиглах ур чадвар
4. Манлайлал ба харилцаа: Идэвхжүүлэлт, багийн ажиллагаа, зөрчил зохицуулалт
5. Бие даан болон багаар, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах ур чадвар
🎓Төгсөгчдийн ажиллах гол ажлын байрууд
• Бизнес хөгжлийн менежер
• Төслийн менежер
• Бизнесийн үнэлгээ, стратегийн зөвлөх
• Удирдлага зохион байгуулалтын шинжээч
• Бизнес процессын шинжээч
• Бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан менежер
• Үйл ажиллагааны менежер
• Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
• СтартАп хөгжүүлэгч, үндэслэгч
👉Босго оноо
***Суурь хичээл: Математик -490 оноо
***Дагалдах хичээл: Англи хэл, нийгэм судлал-490 оноо
👉 Элсэлтийн бүртгэл 2026.06.29-ний 18:00 цаг хүртэл
📞Утас: 8505-2044, 9414-3578, 8010-8095

Address

Баянзүрх дүүрэг, 2 хороо Их тойруу , Ш/х: 313 Улаанбаатар 13381 Монгол Улс
Ulaanbaatar
11976

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС Менежментийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share