Little Star Kindergarten

Little Star Kindergarten Бяцхан Од цэцэрлэг

14/08/2025
25/08/2023

Бүртгэл баталгаажуулалт:
👩‍💻2023-2024 оны хичээлийн жилд бүртгүүлсэн болон бүртгүүлж амьжаагүй хүүхдүүд маань 2023 оны 8 сарын 26,27 -нд 10:00- 13:00 цагын хооронд бүртгэлээ баталгаажуулаарай.
📚Бүртгэл баталгаажуулхад авчирах зүйл:
🎗️Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
🎗️Хүүхдийн төрсний гэрчилгээны хуулбар
🎗️2% цээж зураг
Дэлгэрэнгүй мэдээллийг 99154036
Хаяг: Циркийн баруун талд Төгөлдөр хотхон🧸

17/08/2023

Бяцхан Од цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ.
Холбоо барих утас:99154036 96966311

Бяцхан Од цэцэрлэг

21/03/2022

Туул голын сав газрын захиргаа

01/09/2021

📍Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахдаа асуух асуулт

Нийтлэл маань таалагдвал баярлалаа гэж бичихээ мартуузай 😊

Таны хүүхэд сургууль цэцэрлэгтээ явах дуртай болохын тулд та өөрийнхөө зүгээс сургууль цэцэрлэгтэй холбоотой эерэг холбоог бий болгох чухал.

Харин аав ээжүүд сургууль цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:
🚫Багш нь зодсон уу?загнасан уу?
🚫Хүүхэд зодсон уу? дээрэлхсэн үү? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг
асуудаг.
🚫Ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг / бид хүүхэдтэй тэр бүр их цаг өнгөрүүлэх боломж хомс тул энэ үеийг хүүхэдтэй харилцах харилцааг дотно болгоход ашиглаарай/.

⬆⬆⬆Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:

1️⃣Хамгийн-хамгийн. Өнөөдөр хамгийн гоё байсан бэ? /ямар хичээл, ямар багш гэх мэт/.

2️⃣Сэтгэл хөдлөл.
👉Хэзээ хамгийн их #баярласан бэ? /гунигласан, гайхсан, уурласан,айсан,
догдолсон… /
👉 Яагаад?
👉Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
👉Оновчтой байсан уу?
👉Юу хийж болох вэ? /та өөр аргуудаас зааж өгөөрэй/

3⃣Бусдад талархах, туслах.
👉Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ? Яагаад талархсан бэ?
👉 Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?

4⃣Шинэ зүйл сурах /хичээлээс өөр зүйл байж болно/.
👉 Өнөөдөр багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Гэртээ очиж байгаад харуулаарай
👉 Өнөөдөр найзаасаа суралцсан уу? /үсрэх, бүжиглэх, уучлалт гуйх, гадаад үг, мэдэхгүй зүйлээ асуухаасаа айхгүй байх/

5️⃣Хооллолт.
👉Өнөөдөр идсэн хоол амттай байсан уу?
👉чи хоолонд орсон бүтээгдэхүүнүүдийг нэрлээд би таах гэж оролдъё
👉 бүтээгдэхүүнүүдийн ач холбогдлыг асуух, ямар үед ашиглах тохиромжтой гээд зөв хооллох дадал хэвшилд сургах.

6️⃣Бэрхшээлийг даван туулах.
👉Өнөөдөр юу хэцүү байсан бэ? /Хэцүү зүйл хийх тусам чи илүү ухаантай болж
байгаа болохоор чамаар бахархаж байна/
👉 Өнөөдөр алдаа гаргасан уу? Энэ алдаанаасаа юу суралцаж болох вэ?

7️⃣Бусадтай харилцахыг дэмжих.
👉Өнөөдөр хэнтэй хамт #тоглосон бэ? /хичээлээ хийсэн, ярилцсан.../

Та юун дээр илүү төвлөрнө. Тэр зүйлийг хүүхэд илүү их хийнэ.

Сэтгэл зүйч Г. Хулан

🚩Жич: Та хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа илүү сайжруулахыг хүсэж байвал сургалтыг маань сонирхоод үзээрэй. Сургалтын дэлгэрэнгүйг энэ холбоосоор: https://forms.gle/iw5D699kTmUK3JtZA .

Инстаграм дээр намайг дагаарай 🤩
https://www.instagram.com/psychologist.khulan/

Бяцхан Од цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ.Холбоо барих утас:99154036 96966311
16/08/2021

Бяцхан Од цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ.
Холбоо барих утас:99154036 96966311

Теле хичээлийн хуваарь
17/02/2021

Теле хичээлийн хуваарь

18/11/2020

Нэгнээ хайрлая, хүндэлье.❤️🙏🏻👮🏻‍♀️👮🏻‍♂️🇲🇳🇲🇳🇲🇳

Address

СБД-3 хороо, Төгөлдөр хотхон
Ulaanbaatar

Telephone

+97699154036

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Little Star Kindergarten posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Little Star Kindergarten:

Shortcuts

Share