16/05/2026
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
✅Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэлэхдээ уламжлалт анагаах ухааны өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан хөгжүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцоллоо.
✅Арга хэмжээний үеэр уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, хүний нөөц, эрдэм шинжилгээ, инновацын асуудлыг хэлэлцэж, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон АШУҮИС “Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
✅Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар болон эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, салбарын ахмад үеийнхэн, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
16/05/2026
Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн дэд профессор, анагаах ухааны доктор Б.Лагшмаа багшдаа төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсанд халуун баяр хүргэе.
Таны олон жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм мэдлэг, хүн ардын эрүүл мэндийн төлөө зориулсан үнэтэй хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж буйд бид бүхэн гүнээ талархаж байна.
Эрдэм номын их үйлс тань улам өргөжин дэлгэрч, олон шавь төрүүлэн, анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байх болтугай. Танд эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
11/05/2026
АШУҮИС-ийн МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН 2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ГАРДАН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус сургуулийг “Уламжлалт анагаахын их эмч” хөтөлбөрөөр энэ хичээлийн жилд нийт 58 оюутан төгсөж байна. Төгсөгчид төгсөлтийн гардан шалгалтаа амжилттай өгч, сургалтын хөтөлбөрөө бүрэн дүүрэн ханган төгсөж буйд баяр хүргэе.
Нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, эрдэм шинжилгээ, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
07/05/2026
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн Төгсөлтийн шалгалт эхэллээ.
Төгсөлтийн шалгалтад 7 бүрэлдэхүүн, 3 салбар сургуулийн 32 хөтөлбөрийн нийт 2310 төгсөгч оюутан хамрагдаж, мэдлэг, ур чадвараа үнэлүүлж байна.
Төгсөлтийн мэдлэг үнэлэх сорилын шалгалт:
2026 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд,
Ур чадварын шалгалт:
2026 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
04/05/2026
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДМЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Чөлөөт бөхийн 50 кг-ын жинд АШУҮИС-ийн МАУОУС-ийн Уламжлалт анагаахын засалчийн 401-р хэсгийн оюутан Даваадоржийн Өнөржаргал Хүрэл медаль хүртлээ.
Дасгалжуулагч багш БС-ын доктор Х.Цэрэнвандан багш болон оюутан тамирчин Д.Өнөржаргалдаа баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь улам өндөр амжилт хүсье!
01/05/2026
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монголын Оюутны Спортын VII наадмын жүдо бөхийн төрөл амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд их, дээд сургуулиудын 20 багийн 140 гаруй тамирчин оролцсоноос АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Уламжлалт анагаахын засалчийн 103-р хэсгийн оюутан Б.Урангоо хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Дасгалжуулагч багш БУ-ны доктор Х.Цэрэнвандан, оюутан тамирчин Б.Урангоодоо баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь улам өндөр амжилт хүсье!
01/05/2026
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Монголын Оюутны Спортын VII наадмын жүдо бөхийн төрөл амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд их, дээд сургуулиудын 20 багийн 140 гаруй тамирчин оролцсоноос АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Уламжлалт анагаахын засалчийн 101-р хэсгийн оюутан Г.Очирбал алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Дасгалжуулагч багш БУ-ны доктор Х.Цэрэнвандан, оюутан тамирчин Г.Очирбалдаа баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь улам өндөр амжилт хүсье!