15/05/2026
Эндрю Ллойд Уэбберийн зохиол "CATS" (Муурнууд) мюзикл жүжгийн 4-р ангийн жүжгийн дугуйлангийн багш сурагчид албан ёсны эрхтэйгээр тайзнаа тоглож 3, 4-р ангийн сурагчид, эцэг эх асран хамгаалагч, багш нартаа толилууллаа. Хэнийг ч гадуурхалгүй хүлээн зөвшөөрөх, уучлах, гадаад төрх, өнгөрсөн алдаанаас нь хүнийг дүгнэх биш, хүн бүрд "дахин боломж" олгох хэрэгтэйг мөн хүн бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй, дахин давтагдашгүй ертөнц гэдгийг ойлгуулах утга агуулгатай тус жүжиг хүн бүрд сургамжтай, дэлхийд алдартай бүтээлийн нэг юм.
Энэхүү сайхан бүтээлийг тайзнаа амилуулсан авьяаслаг багш сурагчид, дэмжиж хамтран ажилласан эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.