12/11/2025
Найрал дууны хамтлагийн гишүүдийн сонгон шалгаруулалт 🎼🎵🎶🎶🎵
Найрал дууны хамтлагийн гишүүн болсноор өөрийн авьяас билгийг нээж хөгжүүлэх, өөрийн онцлог, давуу талыг таних, бусдыг ойлгох, харилцан хүндлэх, тэвчээр хатуужил, тууштай байдал, өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, цаг болон нөөц бололцоог зөв удирдах зэрэг "soft skill"-ээ хөгжүүлнэ.
Суралцах хугацаанд найрал дуугаар дамжуулан хөгжмийн боловсрол эзэмшиж, хөгжмийн онол, соноршуулга, body percussion зэрэг хичээлүүдээр нот унших, зөв дуулахад суралцах, хэмнэл мэдрэмж, хөдөлгөөний эвслээ сайжруулж, мэргэжлийн найрал дууны уран бүтээл дээр ажиллаж, тайлан тоглолт, дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнд оролцоно.🏆🏵
Эв нэгдлийн бэлгэдэл Найрал дууны урлагт хүчээ сорьж, авьяаслаг, уран бүтээлч найз нөхдийн хүрээлэлд нэгдээрэй. 🤗
Насны ангилал: 7-12; 13-17 нас 🤩🙋♀️🙋🙋♂️
Насны ангилал тус бүрт 32-36 хүүхэд шалгаруулж авна.👋
Шалгаруулалтад: Сонсгол, хэмнэл ритм, өөрийн дуулах дуртай нэг дуу, хөдөлгөөний эвсэл... 👩🎤👩🎤💃🕺🙌
Хаана: Хан-уул дүүрэг, 15-р хороо, Эдү Парк сургалт хөгжлийн цогц төв - 209 /Солонгосын элчингийн баруун талаар чанх урагшаа явсан зам дагуу 300 м орчимд замын баруун талд/ 📍
Бүртгэлийн хураамж: 20.000₮
Бүртгэл: 90991022 дугаарын утсанд хүүхдийн нэр, нас, эцэг эхийн утасны дугаарыг мессежээр илгээж, бүртгэлээ баталгаажуулах дансны дугаар болон бүртгэлийн кодыг авна. 👌
Жич: Лавлагаа тодруулга шаардлагатай бол ажлын бус цагаар дээрхи утсаар холбогдож тодруулга авна. 🤙