Төөгөө, Хану, Тулгаа VS 7 сая тамхины эсрэг
tops.mn
Education
22/10/2019
Соёл урлаг хэмээн холбож бид бичдэг билээ. Тэгвэл соёлыг бидэнд урлагаар дамжуулан хүргэж байдаг соёлыг түгээгч, соёлын “гигантууд”-ын энэ салбараас “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин маань “ ” аянд нэгдлээ. Соёл гэдэг өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, нийгмээ ойлгох, улмаар энэ бүгдийг хүндэтгэсэнээр утга учиртай, урам зоригтой амьдрал бий болдог аж. Чадварлаг жүжигчиндээ улам их амжилт хүсье.👏
16/10/2019
Эх орноо бид соёлоор чимбэл хэчнээн гоёхон бэ?
Зовох үед өргөж, задрах үед ухааруулах нь багийн чанар, багийн соёл билээ. Илүү өндөрт
тэмүүлэхэд багийн соёл гарцаагүй хөшүүрэг нь юм. “ ” аянд маань эх орныхоо
ноос ноолуурийг дэлхийн түвшинд анхлан гаргасан Gobi Cashmere ХХК-ийн хамт олон нэгдэж миний соёл багийн
соёлыг болохыг уриалж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье! 👏👏
07/10/2019
" " аянд Тээврийн Цагдаагийн Алба-ны Баянгол Дүүрэг дэх Цагдаагийн Газар-н Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Цагдаагийн ахмад Ганбатын Отгонтамир Otgoo Ganbat нэгдэж байна. Зам тээврийн аюулгүй манаанд зогсож, нийслэл хотынхоо иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж буй эрхэм цагдаа танд баярлалаа. Соёл биднээс эхэлнэ. Дураараа биш дүрмээрээ зорчицгооё.
04/10/2019
" " 👇
Төв аймаг Жаргалант сум-н мянгат малчин Шархүүгын Болдбаатар манай аянд нэгдлээ. 1972 онд Завхан аймаг Тэс суманд төрсөн тэрээр 1998 оноос хойш мал маллаж эхэлсэн бөгөөд одоо Төв аймгийн Жаргалант суманд амьдарч байна. Намар орой болсон энэ цагт хүүгийнхээ хамт хадлангаа авч,өвлийн бэлтгэлээ хангаж буйтай нь таарлаа. Мал маллах арга ухаан, уламжлалт соёлоо дээдлэн буй Монгол малчин танд баярлалаа. Таван эрдэнэ сүрэг нь тал дүүрэн байг ээ!
Төв аймаг Жаргалант сум-н мянгат малчин Шархүүгын Болдбаатар манай аянд нэгдлээ.
30/09/2019
👇
Зүрхний мэс заслын их эмч👨⚕️
Өнөөдрийн буланд П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Бум-Эрдэнэ овогтой Булганг онцолж байна. Улсын Гурав дугаар төв эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасагт жилд дунджаар 200-250 зүрхний хагалгаа хийгдэдгээс 70-80 хувь нь хүүхдийн зүрхний буюу төрөлхийн гажигийн мэс засалыг багаараа хийн гүйцэтгэдэг Тэрээр 2008 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Анагаах ухааны олон улсын сургуулийг Зүрхний төрөлхийн гажигын мэс засалчаар төгссөн бөгөөд 2011 оноос одоог хүртэл эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.
Өвдөхийн эхлэл эмгэг бүхнээс сэргийлдэг
Өөдлөх ийн эхлэл эрүүл энхийг хангадаг Өөр хэнд ч заяагаагүй эрхэм үйлсийн эзэн Өөрөөсөө илүү бусдыг хайрладаг
Өр нимгэн эрхэм эмч тандаа баярлалаа
30/09/2019
Нэг хором👨✈️
Өнөөдрийн буланд Цагдаагийн eрөнхий газрын Хэрэг бүртгэх алба-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэлийг (Аагий. Аагий.) онцолж байна. Цагдаагийн байгууллагаас Нэг хором аяныг зохион байгуулсанаар хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг өмнөх оноос 18-н хувиар бууруулж чадсан билээ.
Тусгаар тогтносон эх орны минь мөнхийн манаа,
Туургат Монгол гэрийн минь энхийн харуул
Тугандаа соёмботой төрийн минь сэргэг хараа,
Тулгандаа галтай Монголын минь соргог сонор байгаарай
Монгол Цагдаагийн яруу алдар үеийн үед, үүрд мандан бадраг.
☝️
26/09/2019
"👇
Өнөөдрийн буланд ЭХЭМҮТ-н цусны эмгэг, хавдар судлалын тасгын сувилагч Чинбаатрын Лхамхүүг онцолж байна. Тэрээр 2009 онд Дархан-Уул аймгийн АУДС ийг сувилахуйн мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос одоог хүртэл эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 2015 оноос ЭХЭМҮТ-Н цусны эмгэг хавдар судлалын тасагт ард иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө, ажлын хариуцлага, ёс зүйг дээдлэн, хүнлэг энэрэнгүй ,эелдэг зөөлөн зан чанарыг эрхэмлэн, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, өвчтөныхөө зовиур шаналал эмгэгийг анагаахын төлөө эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан ажиллаж буй сувилагч таны ариун цагаан үйлс үргэлж дэлгэрэх болтугай.
24/09/2019
.👇
Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх Цусны эмгэг хавдар судлалын хүүхдийн тасагт жилд дунджаар 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.
Тэгвэл 1 асрагч жилд 350 хүүхдийн эрүүл мэндийг асран хамгаалан ажилладаг.
Хэдийгээр өвчтөнд, өвчтөний ар гэрт эмчилгээ чухал боловч халуун дотно харилцаа, инээмсэглэл эм, тарианаас илүү хүчтэй зэвсэг гэж би боддог.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн (ЭХЭМҮТ) дэргэдэх Цусны эмгэг судлалын тасгийн асрагч👩⚕️
Баярсайхны Оюунбаяр👩⚕️
20/09/2019
.🤗👇
Э.Болдсайхан нь Төв аймгийн Жаргалант суманд 8 дахь жилдээ газар тариалан эрхэлж улсдаа өөрийн хувь нэмрээ оруулж залуу үе ээ манлайлан яваа улсын шилдэг залуу тариаланч юм🥇👨🌾. Эрүүл аюулгүй, чанартай хүнсийг ард түмэндээ хүргэх мөрөөдлөөр жигүүрлэн хөдөлмөрлөж байна.👏👏
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |