Vivace Music & Art Studio
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vivace Music & Art Studio, Art school, JS Tower, 6th Floor, Ulaanbaatar.
Соёл урлагийн боловсрол, тэр дундаа хөгжмийн боловсрол нь хүүхдийн хөгжлийн суурь болж өгдөг. Сонгодог урлагаар дамжуулан дэлхийн хөгжмийн түүхийг судалж мэдэн мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой ба үндэсний урлагаа сурч мэдэх нь монгол өв соёлоо өвлөн авч үлдэхэд нэн чухал юм. Урлагийн боловсрол олгохдоо мэргэжлийн, туршлагатай багшаар заалгах нь үр дүнтэй. Манай студид мэргэжлийн их сургуулиудад
03/01/2018
Шинэ оны мэнд!
Виваче урлагийн студийн өвлийн амралт дуусч хичээл 1-р сарын 6-ны өдрөөс эхэлж байгаа шүү!
Мөн сурагчдын амралтаар ажлын өдрүүдэд хичээллэх сургалтандаа элсэлт авч байна.
Өглөөний мэнд, өнөөдрийн багачуудын сургалт 11 цагаас тул удахгүй хичээл дээрээ уулзацгаая! 😄
Оройн мэнд эцэг, эхчүүдээ! маргааш буюу 11.19 өдрийн хичээлийн хуваарийг нэг цаг хойшлуулсан тул энэ талаар дуулж амжаагүй бол зураг 12-13:30 , бүжиг 13:30 цагаас орох болсон шүү.
Маргааш уулзацгаая.
16/11/2017
Сайн байцгаана уу, бид ээлжээр хичээллэдэг сурагчиддаа зориулан шинээр 1, 3, 5 дах өдрүүдэд хичээллэх ангиуддаа бүртгэж эхэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89038182 дугаараас авна уу.
Манай хагас, бүтэнсайн ангийн танхимын хичээлийн хуваарийг харна уу:
11.00-12.30 хүүхдийн зураг
12:30-13:30 хүүхдийн балет,
13:30-15:30 уран зураг /насанд хүрэгч/
15:30-17:00 балет /том/
13/11/2017
Сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Бид та бүхэнд маргаашнаас эхлэх богино хугацааны сургалтын хөтөлбөрөө санал болгож байна.
Та бүхэн хүүхдүүдээ урлагийн мэдрэмжтэй болгохоор сургалтанд хамруулах гэж байгаа бол манай богино хугацааны бүжиг болон зургийн хосолсон хөтөлбөрт хамрагдана уу.
Бүжиг /чөлөөт, ардын, балет төрлүүдээс сонгох/ + Зураг
Хосолсон сургалтад хамрагдсанаар та хүүхдээ 3 цагийн турш мэргэжлийн, туршлагатай багш нарт үлдээн өөрийн ажлаа амжуулж болох юм.
Та бүхэн 89038182 дугаараар холбогдон бүртгүүлээрэй.
13/11/2017
Манай жоохнууд өглөө эрт босоод л найзуудтайгаа уулзах гээд, багш нартайгаа шинэ зүйл сурах гээд л их хөөр баяртай ирнэ шүү. 😍
Харин бид зураг авах завгүй байх юмдаа....😉
22/10/2017
Өнөөдрийн хичээл үргэлжилсээр
Манай урлагийн студи хагас, бүтэнсайны 12:30-13:30 цагт хичээллэж байгаа хүүхдийн баллетын ангидаа,
14:00-15:30 цагт хичээллэж байгаа томчуудын ангидаа нэмэлт элсэлт авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89038182 дугаараас аваарай.
Манайх 6-р сургуулийн баруун урд байрлаж байна.
15/10/2017
Өнөөдрийн хичээл үр бүтээлтэй сайхан өнгөрлөө.
Сайн байцгаана уу, бид та бүхэндээ хөгжмийн сургалтын талаарх товч танилцуулга, хөтөлбөрөө танилцуулж байна.
Бид хөгжмийн сургалтаа үндсэн 4 шатанд хувааж байна.
1-р шатанд суралцагч хөгжмийн үндсэн барил, техник, хэмжээ, хэмжигдэхүүн, нот болон гарын тавилын дасгал сурахаас гадна богино хэмжээний монгол ая тоглож сурна.
2-р шатанд аккорд болон интервалын ойлголт, гарын дасгал буюу гамма тоглож сурах, педал ашиглах аргачлалд суралцах юм.
3-р шатанд нарийвчилсан хэмжээ, хэмжигдэхүүн болон гармоны талаар онолын мэдэгдэхүүн авч, классик, баррокко үеийн хөгжмийн аязуудаас тоглож сурна. Мөн өөрийн тоглож буй аязыг хэрхэн цээжлэх аргачлалд суралцана.
4-р шатанд өмнөх шатуудад сурсан онолын болон тоглоочийн ур чадвар дээр тулгуурлан романтик болон 20-р зууны үеийн зохиолууд, мөн өөрийн дуртай 1 аязыг тоглож сурна.
Бид сургалтын бүх шатанд, тухайн суралцагчийн түвшинд нь таарсан монгол аязыг заах ба үндэсний хөгжим, сонгодог хөгжим гэж ялгалгүй аль аль төрөлд нь сонгодог болон ардын дуу зохиол тоглож сургах үндсэн зорилготой юм.
Хөгжмийн сургалтанд 4-с дээш насныхан хамрагдах боломжтой. Хөгжмийн сургалтууд ганцаарчилсан байдлаар явагдах бөгөөд 4-8 насныхан 30 минутаар хичээллэх бол 8-с дээш насныхан 45 минутаар хичээллэнэ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
JS Tower, 6th Floor
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 17:00 |
| Sunday | 10:00 - 17:00 |