Молекул биологи Удамзүйн тэнхим

Молекул биологи Удамзүйн тэнхим Teachinig and research activities of Dept.

Of Molecular biology and Genetic concern the knowledge, skill and attitude of subjects of Molecular cell biology, Genetics, Medical Genetics, Teratology, Biotechnology and Molecular diagnostics

УДАМЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН ЗАРЛАЛЗуны сургалтын зарыг хүргүүлж байна. Дараах цагийн сонголтын дагуу QR code-оор б...
11/06/2026

УДАМЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН ЗАРЛАЛ

Зуны сургалтын зарыг хүргүүлж байна.
Дараах цагийн сонголтын дагуу QR code-оор бүртгүүлнэ үү.
Google form-ийн анхааруулга хэсгийг сайтар уншаарай.

Анги дүүргэлт 25 оюутан тул бүртгэлийн баталгаажилтаа эрт хийлгэхийг анхааруулая.

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН ЗАРЛАЛДараах холбоосоор эсвэл QR кодоор https://forms.gle/M1uS8AaLmqLtqjWN9 о...
11/06/2026

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН ЗАРЛАЛ

Дараах холбоосоор эсвэл QR кодоор https://forms.gle/M1uS8AaLmqLtqjWN9 оюутны email хаягаар 6 сарын 22-с өмнө бүртгүүлнэ үү.

АНХААР:
- Бүртгүүлэхэд төлбөр төлсөн баримтыг хавсаргах ба шилжүүлэг хийсний дараа mail-ээр ирдэг албан ёсны банкны баримт байна. Бусад баримтыг тооцохгүй !!
- Төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдол илэрсэн бөгөөд сургуулийн захиргаа Санхүүгийн гэмт хэрэгт тооцох болсон тул анхаарна уу.
- Төлбөрийг хамгийн эхний өдөр ирэхдээ төлсөн байх ёстой бөгөөд төлбөрийн баримтгүй оюутныг эхнээс нь суулгахгүй.

Анагаахын суурь боловсролын II дамжааны оюутнуудын дунд Удамзүйн ухааны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “Удамз...
02/06/2026

Анагаахын суурь боловсролын II дамжааны оюутнуудын дунд Удамзүйн ухааны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “Удамзүйн олимпиад - 2026”-ийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи - Удамзүйн тэнхим, Молекул биологи - Удамзүйн тэнхимийн дэргэдэх ”HELIX” оюутны клуб хамтран 2026 оны 5-р сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Олимпиадыг 2 шаттай зохион байгуулсан бөгөөд I шатанд нийт 347 оюутан удамзүйн мэдлэг чадвараа сорьж өрсөлдснөөс II шатанд шилдэг 12 оюутан шалгарав.
Эдгээр 12 оюутнуудаас эцсийн дүнгээр дараах оюутнууд шагналт байрт шалгарлаа.
-I байранд А209-р хэсгийн оюутан Д.Хажидмаа өргөмжлөл, мөнгөн шагнал
-II байранд А207-р хэсгийн оюутан Б.Хулан өргөмжлөл, мөнгөн шагнал
-III байранд А226-р хэсгийн оюутан М.Есүй өргөмжлөл, мөнгөн шагнал

2026.05.22. Баасан гариг. 2025-2026 онд Бакалаврын диплом амжилттай хамгаалж төгссөн Золжаргал, Алтанчимэг нартаа, удирд...
31/05/2026

2026.05.22. Баасан гариг.

2025-2026 онд Бакалаврын диплом амжилттай хамгаалж төгссөн Золжаргал, Алтанчимэг нартаа, удирдсан багш нарт нь баярын мэнд хүргэе 🥳🥳🥳

“Алтангагнуур 2026” эрдмийн баяраар Биоанагаахын сургуулийн 2016 оны Молекул биологи, Удамзүй чиглэлээр төгсөгчид тэнхим...
31/05/2026

“Алтангагнуур 2026” эрдмийн баяраар Биоанагаахын сургуулийн 2016 оны Молекул биологи, Удамзүй чиглэлээр төгсөгчид тэнхим, багш нартаа хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд тань аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Жич: Бусад төгсөгчдөө тааг хийгээрэй.

21/05/2026
Эрдмийн чуулган - 68, БиоАнагаахын салбар хуралдаан
31/03/2026

Эрдмийн чуулган - 68, БиоАнагаахын салбар хуралдаан

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ "АЛХАМ УРАГШ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРА...
08/12/2025

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, УЗУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР И.ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ "АЛХАМ УРАГШ 2025" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОГДЛОО

Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил бичих, хэвлэн нийтлүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Молекул биологи - Удамзүйн тэнхим нь төгсөлтийн сургалтын оюутнуудын дунд жил бүр “АЛХАМ УРАГШ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ.
Монгол улсын Ардын багш, УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит "АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 сарын 05-ны өдөр 12 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Хурлын 1-р шатанд магистрантын 26, докторантын 8, нийт 34 илтгэл хүлээн авч 1-р шатны шүүгчдийн оноогоор шалгарсан 12 илтгэлийг 2-р шатны хурлаар хэлэлцүүллээ. Хурлын хүндэт шүүгчээр АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, АУ-ы доктор, профессор Ц.Одгэрэл, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд нар ажиллав.
Зочин илтгэгчээр АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан “Дархлаа тогтолцооны нууц: Т зохицуулагч эс”, АУ-ы доктор У.Удвал “Aberrant activation of IL-6/JAK/STAT3/FOSL1 signaling induces renal abnormalities in a Xenopus model of Joubert syndrome-related disorders”, Монгол улсын Ардын багш, профессор И.Пүрэвдорж нар “РНХ интерференци” сэдвээр тус тус сонирхолтой лекц уншиж, олонд түгээлээ. "АЛХАМ УРАГШ 2025" хурлын хэлэлцүүлгийн дүнд докторантын төрөлд “Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн үзүүлэлт болон бэртлийн эрсдэлийг тодорхойлсон дүн судалгаа” сэдвээр илтгэсэн судлаач М.Жадамба нар, магистрантын төрөлд “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч PM2.5-ын түвшин ялгаатай бүсийн 12 настай хүүхдийн шүд, буйл, тулгуур эдийн байдлыг харьцуулсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач Б.Ичинхорлоо, ханын илтгэлийн төрөлд “Danio rerio загасны хөврөлийн хөгжилд хромын нөлөөг судалсан дүн” сэдвээр илтгэсэн судлаач О.Бүжинлхам нарын илтгэл шалгарлаа.

Илтгэлийн хураангуйг бэлтгэн хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээсэн бөгөөд та дараах линкээр орж танилцах боломжтой:

Хурлын хураангуйн холбоос: https://shorturl.at/9m1Qu
Тэнхимийн блогийн холбоос: https://molekulbiology.blogspot.com/2025/12/2025.html

"АЛХАМ УРАГШ 2025" эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцсон Г.Явуухулан захиралтай Бонавита лаборатори, Ц.Халиун захиралтай Ayaluunpharmacy, Л.Баярсайхан захиралтай Протлаб Лаборатори, Б.Очбадрах захиралтай Formore Mongolia-ийн хамт олон, Завхан аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга АУ-ы доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Дашдаваа нартаа гүн талархал илэрхийлье.

УРИЛГАМонгол Улсын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаач нар...
03/12/2025

УРИЛГА
Монгол Улсын Ардын багш, УЗУ-ны доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаач нарт зориулсан "Алхам урагш 2025" 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 12-р сарын 5-нд АШУҮИС-ийн 220 тоот хурлын танхимд зохион байгуулагдана.
Хурал танхимаар болон энэхүү цахим хуудаснаа LIVE хэлбэрээр цацагдах тул эрхэм хүндэт багш, эмч, судлаач, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Address

S. Zorig Street/3, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97611319065

Alerts

Be the first to know and let us send you an email when Молекул биологи Удамзүйн тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share