New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль

New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль School information

18/09/2026

ЭКО АЯЛАЛ 2026

🌿⛺ 2026 оны 09-р сарын 12-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн уламжлалт “Эко аялал 2026” үйл ажиллагаа амжилттай боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд суралцагч, багш, ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллүүд Гачууртын байгалийн үзэсгэлэнт бүсэд эко аялал хийж, нэг өдрийг цэвэр агаарт, хөгжилтэй бөгөөд дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

🌿⛺ Аяллын үеэр суралцагчид багаар ажиллан майхнаа өөрсдөө барьж, хоол ундаа өөрсдөө бэлтгэн, байгальд зөв боловсон аялах, бие даах, хамтран ажиллах чадвараа бодитоор хөгжүүлэв. Мөн суралцагчдын дунд олон төрлийн хөгжөөнт тэмцээн, багийн тоглоом зохион байгуулагдаж, тэд авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа сорин идэвхтэй оролцлоо.

🌿⛺ Энэхүү эко аялал нь суралцагчдад анги танхимаас гадуур байгальтай ойр байж, найз нөхөдтэйгөө хамтран ажиллахын зэрэгцээ бие даах чадвар, хариуцлага, нөхөрлөлийг бэхжүүлэх сайхан боломж боллоо.

🌿⛺ Байгалиа хайрлая, орчноо хамгаалъя, дурсамжаа хамтдаа бүтээе!

ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД НҮБ-ЫН COP17 ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД РОБОТ ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА🇺🇳🇲🇳 Цөлж...
04/09/2026

ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД НҮБ-ЫН COP17 ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД РОБОТ ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

🇺🇳🇲🇳 Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдлаа.

🇺🇳 Дэлхийн улс орнуудын төр, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшил болон залуучуудын төлөөллийг нэг дор цуглуулсан энэхүү олон улсын томоохон арга хэмжээнд Шинэ эхлэл сургуулийн робот технологийн суралцагчид оролцож, өөрсдийн зохион бүтээсэн робот технологийн бүтээл, шинэлэг шийдлүүдээ танилцууллаа.

🇺🇳 Суралцагчид байгаль орчны тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, инженерчлэл, робот технологийн шийдэлтэй уялдуулан бүтээлээ хөгжүүлсэн нь тэдний бүтээлч сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар болон технологийн мэдлэгээ бодит амьдралын асуудалд ашиглах боломжийг харуулсан онцлог үйл явдал байлаа.

🇺🇳 Тухайлбал, суралцагчид гар доорх материал ашиглан бүтээсэн, мэрэгч амьтдын тоо толгойг зохицуулахад чиглэсэн шонхор шувуун робот зэрэг бүтээлээ COP17-ийн үеэр олон нийтэд танилцуулсан юм. Ийнхүү байгаль орчны асуудлыг робот технологиор шийдвэрлэх өөрсдийн санаа, туршилт, бүтээлээ олон улсын хэмжээний арга хэмжээнд дэлгэн үзүүлсэн нь суралцагчдын хувьд үнэ цэнтэй туршлага боллоо.

🇺🇳 COP17-д оролцсоноор суралцагчид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын талаар мэдлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ технологи, инноваци эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар чухал үүрэгтэй болохыг бодитоор мэдэрч, олон улсын арга хэмжээний орчинд өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олдсон юм.

🇺🇳 Шинэ Эхлэл сургууль нь суралцагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурсан мэдлэгээ бодит асуудлыг шийдвэрлэхэд ашиглах боломжийг дэмжин ажилладаг. Манай суралцагчид НҮБ-ын COP17 зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд бүтээлээ танилцуулсан нь тэдний цаашдын суралцах хүсэл эрмэлзэл, инновацлаг сэтгэлгээнд чухал түлхэц болсон бахархам үйл явдал байлаа.

🇺🇳 Ирээдүйн тогтвортой хөгжлийн шийдлийг өнөөдрийн суралцагчид бүтээнэ.

COP17 Mongolia

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ...
01/09/2026

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бүх суралцагч, багш, ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, сайн сайхныг хүсье.

Happy new school year 2026-2027 to the students, teachers, staff, parents and guardians of New Beginning International S...
31/08/2026

Happy new school year 2026-2027 to the students, teachers, staff, parents and guardians of New Beginning International School.

“SIMOC 2026” СИНГАПУРЫН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД🧮🇲🇳 07-р сарын 18-21-ний өдрүүдэд "SIMOC 2026" (Singapore Intern...
31/08/2026

“SIMOC 2026” СИНГАПУРЫН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД

🧮🇲🇳 07-р сарын 18-21-ний өдрүүдэд "SIMOC 2026" (Singapore International Mathematics Olympiad Challenge ) олон улсын математикийн олимпиад Сингапур улсад болж, 37 орны 2300 орчим шилдэг суралцагчид оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

🧮 Шинэ Эхлэл сургуулийн 7 суралцагч, 1 багшийн бүрэлдэхүүнтэй баг SIMOC математикийн олимпиадад амжилттай оролцож, 🥇 алтан медалийг 1 суралцагч, 🥉 хүрэл медалийг 11 суралцагч, 📃 тусгай байрын шагналыг 3 суралцагч хүртэж, оролцсон бүх суралцагчид маань шагналт байранд шалгарч, давхардсан тоогоор 15 шагнал хүртлээ.

Олимпиадын дүн:

1. MATHEMATICS WARRIORS OLYMPIAD төрөлд
🥇 Алтан медаль: Б.Нүгүмаа /7Б анги/
🥉 Хүрэл медаль: Г.Тэргэл /12А анги/
А.Хулан /12А анги/

2. MATH OLYMPIAD төрөлд
🥉 Хүрэл медаль: П.Ивээл /7Б анги/
Б.Нүгүмаа /7Б анги/
О.Эгшиглэн /7Б анги/
А.Хулан /12А анги/
📃 Тусгай байр: Г.Хүслэн /7А анги/
С.Ананд /7Б анги/
Г.Тэргэл /12А анги/

3. MATH MASTER MIND төрөлд
🥉 Хүрэл медаль: П.Ивээл /7Б анги/
Б.Нүгүмаа /7Б анги/
С.Ананд /7Б анги/
О.Эгшиглэн /7Б анги/
Г.Тэргэл /12А анги/

🧮 Олимпиадад амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

“ROBOT CHALLENGE 2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ🤖 🇲🇳 “Robot Challenge 2026″ робот технологийн тэмцээн 0...
24/08/2026

“ROBOT CHALLENGE 2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

🤖 🇲🇳 “Robot Challenge 2026″ робот технологийн тэмцээн 08 дугаар сарын 05-11-ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “University of Science and Technology Beijing” их сургууль дээр зохион байгуулагдаж, 43 орны баг, тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Шинэ Эхлэл сургуулийн 1 багш, 11 суралцагч амжилттай оролцлоо.

🤖 RoboParade төрөлд 7А ангийн суралцагч Б.Сайханбилэг, Б.Билгүүн, У.Ананд нарын гишүүдтэй "Ocean X" баг 🥇 алтан медаль хүртлээ. Мөн "ROBOBOOM WORLD 2026 Robotics Championship" тэмцээний бага насны ангиллын RoboParade төрөлд 🏆 дэлхийн аваргын алтан цомыг хүртлээ.

🤖 Хичээл зүтгэл гарган санаачлагатай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе! Үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалг...
24/08/2026

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

1. Англи хэлний багш
2. Мэдээллийн технологийн багш

New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль

23/08/2026

2026-2027 хичээлийн жилд тус сургуулийн 6-р ангид шинээр элсэгчдийн анхааралд

ЕБС-ийн дунд ангийн сурагчийн дүрэмт хувцас болон цэнхэр цамц өмсөнө. Зангиаг сургуулиас авна.

Хувийн хэргийг 8-р сарын 28.29-ний өдрүүдэд авна.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалг...
18/08/2026

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

1. Хөгжмийн багш
2. Мэдээллийн технологийн багш
3. Байгалийн ухааны лаборант
4. Эмч

New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль

Address

Bayangol District
Ulaanbaatar
16064

Alerts

Be the first to know and let us send you an email when New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to New Beginning International School - Шинэ Эхлэл олон улсын сургууль:

Shortcuts

Share