Монгол-хятадын "Найрамдал" сургууль

Монгол-хятадын "Найрамдал" сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монгол-хятадын "Найрамдал" сургууль, School, Сүхбаатар дүүрэг 11-р хороо 100-н айл Цагдаагийн гудамж 55 тоот, Ulaanbaatar.

Зуны сургалтын бүртгэлийн хугацаа 8-р сарын 8 хүртэл сунгагдлаа. Амжиж бүртгэлээ хийлгээрэй
04/08/2026

Зуны сургалтын бүртгэлийн хугацаа 8-р сарын 8 хүртэл сунгагдлаа. Амжиж бүртгэлээ хийлгээрэй

Хятад хэл сурахыг хүссэн, түвшингээ дээшлүүлэх зорилготой хүмүүс анхаарлаа нааш нь түр хандуулаарай 📣
Найрамдал сургуулийн 2026 оны зуны улирлын эрчимжүүлсэн сургалт бүртгэлээ хийж эхэллээ.
Та бүхэн зурагт хуудасны мэдээлэлтэй танилцан бүртгэлээ QR кодыг уншуулан хийгээрэй.
Холбогдох мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдон авах боломжтой.

Хятад хэл сурахыг хүссэн, түвшингээ дээшлүүлэх зорилготой хүмүүс анхаарлаа нааш нь түр хандуулаарай 📣Найрамдал сургуулий...
25/07/2026

Хятад хэл сурахыг хүссэн, түвшингээ дээшлүүлэх зорилготой хүмүүс анхаарлаа нааш нь түр хандуулаарай 📣
Найрамдал сургуулийн 2026 оны зуны улирлын эрчимжүүлсэн сургалт бүртгэлээ хийж эхэллээ.
Та бүхэн зурагт хуудасны мэдээлэлтэй танилцан бүртгэлээ QR кодыг уншуулан хийгээрэй.
Холбогдох мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдон авах боломжтой.

Зуны сургалт DATONG ZHANG JIA KOU  LANZHOU хотын сургалтын багш сурагчид сургалтаа амжилттай дуусган эргэн ирлээ. Амралт...
17/07/2026

Зуны сургалт DATONG ZHANG JIA KOU LANZHOU хотын сургалтын багш сурагчид сургалтаа амжилттай дуусган эргэн ирлээ.
Амралтын хугацаагаа үр дүнтэй ашиглан хэлний мэдлэгээ дээшлүүлэн хэл урлаг соёлыг суралцан ирсэн багш сурагчдадаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе 🥳🇨🇳

Талархлын захидалЭрхэм хүндэт сургуулийн удирдлага, багш нар, зохион байгуулагчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өвөр...
09/07/2026

Талархлын захидал

Эрхэм хүндэт сургуулийн удирдлага, багш нар, зохион байгуулагчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас зохион байгуулсан 10 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж олдсонд бидний хувьд туйлын баяртай байна. Энэхүү захидлаар дамжуулан та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Сургалтын хөтөлбөр нь агуулгын хувьд баялаг, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд байлаа. Шинэчлэгдсэн сурган хүмүүжүүлэх арга зүй, суралцагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга барил, хичээлийн дизайн боловсруулах аргачлал, боловсролд техник технологийг үр дүнтэй ашиглах зэрэг сэдвүүд нь бидний өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд тулгардаг асуудлуудад бодитой шийдэл, шинэ санаа өгсөн юм. Ялангуяа багш нарын бодит туршлага, сонирхолтой жишээ, гүнзгий дүн шинжилгээ, нээлттэй хэлэлцүүлгүүд нь харилцан суралцах, туршлага солилцох таатай орчныг бүрдүүлсэнд гүнээ талархаж байна.
Өвөр Монголын Багшийн Их Сургууль нь мэргэжлийн өндөр түвшний сургалт, халуун дотно хандлага, зохион байгуулалтаараа бидэнд аюулгүй, тав тухтай, суралцахад ээлтэй орчныг бүрдүүлж өгсөнд онцгойлон талархаж байна. Өдөр тутмын сургалтын хуваарь тодорхой, сургалтын материалууд бүрэн бэлтгэгдсэн, техникийн болон зохион байгуулалтын дэмжлэг шуурхай байсан нь бидний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Энэхүү сургалт нь бидэнд зөвхөн мэргэжлийн шинэ мэдлэг, арга барил эзэмшүүлэхээс гадна боловсролын салбарт ажиллаж буй хамт олны халуун дулаан уур амьсгал, харилцан дэмжлэг, урам зоригийг мэдрүүлсэн үнэ цэнтэй туршлага боллоо. Олон сургууль, байгууллагаас хүрэлцэн ирсэн багш нартай санал бодлоо солилцож, харилцан суралцсан нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын нэг байх болно.
Цаашид энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, туршлагаа өөрийн сургалтын үйл ажиллагаа болон сургуулийнхаа хөгжилд бүтээлчээр хэрэгжүүлж, хамт олондоо түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Та бүхний хичээл зүтгэл, сэтгэл гарган зохион байгуулсан энэхүү үр өгөөжтэй сургалтад дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өвөрмонголын багшийн их сургууль дахь багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ө...
09/07/2026

Өвөрмонголын багшийн их сургууль дахь багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өвөрмонголын багшийн их сургууль энэ жил олон олон сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулж манай сургуулиас нийт 15 багш 2 баг болон Хятад хэлний багш нарын үндсэн сургалт болон Сэтгэл судлалын сургалтуудад хамрагдлаа.

11 хоногийн хугацаанд үргэлжилсэн Хятадын соёлын их наадам 2026 үйл ажиллагаа амжилттай хаалтаа хийлээ.БНХАУ-ын гадаад д...
12/06/2026

11 хоногийн хугацаанд үргэлжилсэн Хятадын соёлын их наадам 2026 үйл ажиллагаа амжилттай хаалтаа хийлээ.
БНХАУ-ын гадаад дахь хэрэг эрхлэх газрын нэрийн хуудас болсон тус арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд, Өвөр Монголын Өөртөө Засах орны Гадаад дахь төрийн хэрэг эрхлэх газрын удирдлагууд болон монгол дахь хятадын худалдааны танхимуудын удирдлагууд, сургалтын байгууллагын төлөөллүүд оролцож багш сурагчид маань хятадын соёлын төрөл бүрийн хичээлд хамрагдсан тайлан тоглолтоо тавьлаа.
Мөн тус өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яаманд болсон Олон улсын арга хэмжээнд манай сурагчид өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрүүдээ хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа.

Манай сургуулийн багш сурагчид Гадаад Харилцааны Яамнаас зохион байгуулагдсан Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож Хятадын...
12/06/2026

Манай сургуулийн багш сурагчид Гадаад Харилцааны Яамнаас зохион байгуулагдсан Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож Хятадын соёлыг агуулах бүжиг, сүүдрэн жүжиг, луу арслангийн бүжиг зэрэг олон олон үзүүлбэр, өөрсдийн хийсэн бүтээлүүдээ хотын иргэдэд бэлтгэн үзүүллээ.
Мөн Эрдмийн Гүүр Элит сургуулийн нэрэмжит Хятад хэлний IV олимпиадад амжилттай оролцож шагналт байранд шалгарсан сурагчид маань шагналаа гардан авлаа. Багш сурагчдадаа халуун баяр хүргэе.

НҮБ-ын “Олон улсын цайны өдөр”-ийг тохиолдуулан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Оросын шинжлэх ухаан соёлын төв бо...
12/06/2026

НҮБ-ын “Олон улсын цайны өдөр”-ийг тохиолдуулан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Оросын шинжлэх ухаан соёлын төв болон Монголын цайны зам судлалын нийгэмлэгхамтран зохион байгуулсан “Цайны соёлын ертөнц” - Хятад, Монгол, Оросын цайны соёлын үзэсгэлэн арга хэмжээ Улаанбаатар хот дахь “Оросын шинжлэх ухаан соёлын төв”-д ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд гурван улсын цайны соёлын гэрэл зургийн үзэсгэлэн, уламжлалт цайны ёслол, биет бус соёлын өвийн үзүүлбэрүүд болох үндэсний бүжгийн тоглолт зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр Хятад, Монгол, Орос гурван улсын өвөрмөц онцлог бүхий цайны соёлыг олон янзын хэлбэрээр танилцуулж, “Түмэн бээрийн цайны зам”-ын хэдэн зуун жилийг дамнан гурван улсыг холбосон соёл иргэншлийн солилцоо, хүмүүнлэгийн нөхөрлөлийг тод томруунаар дахин харууллаа. Энэхүү арга хэмжээнд манай сургуулийн багш, сурагчид сүүдэрт жүжиг, ургамлаар үнэртэн урлах, дэвүүр хийх, ногоон навч ашиглан тусгай арга хэрэгсэлээр даавуун дээр зураг хээ гаргах зэрэг Хятадын биет бус соёлын өвийн урлагийг танилцууллаа.

12/06/2026

Address

Сүхбаатар дүүрэг 11-р хороо 100-н айл Цагдаагийн гудамж 55 тоот
Ulaanbaatar
67452

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611354166

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол-хятадын "Найрамдал" сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол-хятадын "Найрамдал" сургууль:

Shortcuts

Share

Category