Боловсролд Тэгш Хамруулах Иргэний нийгмийн Сүлжээ

Боловсролд Тэгш Хамруулах Иргэний нийгмийн Сүлжээ

Share

Тэгш эрх, тэгш хамран сургах боловсролтой холбоотой бүх мэдээ мэдээллийг хүргэнэ.

28/11/2024
Photos from Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам's post 12/11/2024
Photos from Чулуундаваа Ундрахбаяр's post 13/01/2023
Photos from Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл's post 13/10/2022
29/09/2022

📌 Сурч боловсрох эрхийг хүний салшгүй эрх болгон хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарсаар ирсэн хэдий ч 2015 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсролын хувьд төдийлөн ахиц гараагүй байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос тэгш хамрагдан сурч боловсрох эрхийн тухай Ерөнхий зөвлөмж No.4-ийг боловсруулах шийдвэр гаргаснаар тус зөвлөмжийг 2016 онд баталжээ. Энэхүү Ерөнхий зөвлөмжийн албан бус орчуулгыг эндээс үзнэ үү. 👇👇👇

Холбоос: https://bit.ly/3DYKG1i ☑️

📌 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын Ерөнхий зөвлөмж No.4-т тэгш хамран сургах боловсролыг дараах байдлаар тодорхойлжээ: ✍️

22/09/2022

Монгол улсад боловсролд тэгш хамруулан сургах бодлого хэрэгжиж, үүнтэй холбоотой хууль, журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой сургуулийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчил маргаан нийгэм даяар өрнөх болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар Ц.Оюунбаатар судлаачийн байр сууринаас хийсэн судалгааны асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө дуу хоолой болдог иргэний нийгмийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагаар хэлэлцүүлэн санал нэгтгэх зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

06/09/2022

ДУНД АНГИЙН БАГШ НАРТ 🧑‍🏫👩‍🏫ЗОРИУЛСАН ШИНЭ НОМ ГАРЛАА 📣📣 “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслөөс Тэгш хамруулах боловсрол: ЕБС-ийн дунд ангийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль номыг танилцуулж байна. Энэхүү номоос та бүхэн:

1. Тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлал, хүүхэд бүрийн ялгаатай байдал, хөгжлийн үнэлгээ
2. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн онцлог, суралцахуйг дэмжих хөтөлбөр, арга зүй
3. ЕБС дахь тусгай хэрэгцээт хүүхдийн суралцахуйг дэмжих хамтын ажиллагаа, дэмжлэгийн багийн үйл ажиллагаа, боловсролын орчин гэсэн чиглэлээр мэдээлэл хүлээн авч, аргазүйд суралцах боломжтой.

Ном татах холбоос ▶▶https://www.savethechildren.mn/uploads/2022/09/Module_2_2022.pdf

30/03/2022

Тэгш хамран сургах боловсролд хамрагдах эрхийг цогцоор нь тайлбарласан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын Ерөнхий зөвлөмж 4 (2016)-т тэгш хамран сургах боловсролыг дараах байдлаар ойлгоно гэжээ:

🔰Бүхий л суралцагчийн хувьд хүний үндсэн эрх. Тодруулбал, боловсрол бол хүүхдийн хувьд тухайн хувь суралцагчийн эдлэх эрх бөгөөд эцэг эх эсвэл асран хамгаалагчийн эрх биш юм. Иймээс эцэг эхийн үүрэг хариуцлага нь хүүхдийн эрхийг хангахад чиглэгдэнэ.

🔰Бүхий л суралцагчийн сайн сайхан байдлыг эн тэргүүнд тавьж, тэдний төрөлхийн эрхэм чанар, бие даасан байдлыг хүндэтгэж, нийгмийн амьдралд үр дүнтэй оролцох, хувь нэмрээ оруулах тухайн хүний чадвар чадамж болон хувь хүний зүгээс тавих шаардлагыг хүлээн зөвшөөрөх зарчим;

🔰Хүний бусад эрхээ эдлэх арга зам. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө ядуурлаас гаргах, өөрийн оршин суугаа нутгийн амьдралд бүрэн дүүрэн оролцох арга замыг олж харах, мөлжлөгөөс хамгаалагдах арга зам билээ. Мөн тэгш хамруулсан нийгэм бий болгох үндсэн арга зам юм.

🔰Сурч боловсрох эрхийг эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн тасралтгүй бөгөөд идэвхтэй үүрэг амлалт бүхий үйл явцын төдийгүй бүх суралцагчийг үр дүнтэй байдлаар тэгш хамруулах чиглэлээрх ердийн сургуулиудын хэвшмэл соёл, бодлого болон практик үйл ажиллагаагаа өөрчилснөөр хүрэх үр дүн.

Тус Ерөнхий зөвлөмжийн англи хэлээрх бүрэн эхтэй энэхүү холбоосоор танилцана уу:

https://www.ohchr.org/Documents/HRBodies/CRPD/GC/RighttoEducation/CRPD-C-GC-4.doc

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
16050