Түүчээ Монгол сургууль Tuuchee Mongol School

Түүчээ Монгол сургууль Tuuchee Mongol School Аз жаргалтайгаар түүчээлнэ...

🙏Хүүхэд бүр авьяастай. Түүнийг нээж илрүүлэх, хөгжүүлэх нь багш бидний эрхэм үүрэг юм даа. 🎨Сурагчдын зурсан зураг.
07/04/2026

🙏Хүүхэд бүр авьяастай. Түүнийг нээж илрүүлэх, хөгжүүлэх нь багш бидний эрхэм үүрэг юм даа.

🎨Сурагчдын зурсан зураг.

🇲🇳Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа... гэдэгдээ.🥰Бэлтгэл бүлгийн сурагчид маань сонирхолтой, идэвхтэй суралцаж ...
07/04/2026

🇲🇳Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа... гэдэгдээ.

🥰Бэлтгэл бүлгийн сурагчид маань сонирхолтой, идэвхтэй суралцаж байна.

🚀 Ирээдүйн чадварыг өнөөдрөөс эхлүүлнэ!Манай сургууль сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багаар ...
31/03/2026

🚀 Ирээдүйн чадварыг өнөөдрөөс эхлүүлнэ!

Манай сургууль сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх зорилготой **STEAM хөтөлбөр**-ийг хэрэгжүүлдэг.

🔬 **Science (Шинжлэх ухаан)**
Байгалийн үзэгдлийг туршилт, ажиглалтаар ойлгоно.

💻 **Technology (Технологи)**
Дижитал орчинд ажиллах, технологийг зөв ашиглах чадвар эзэмшинэ.

🛠 **Engineering (Инженерчлэл)**
Санаагаа бодит бүтээл болгон хэрэгжүүлж сурна.

🎨 **Arts (Урлаг)**
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлнэ.

📐 **Mathematics (Математик)**
Логик сэтгэлгээ, тооцоолох чадвараа гүнзгийрүүлнэ.

✨ STEAM хөтөлбөрөөр дамжуулан сурагчид:
✔ Бие даан сэтгэх
✔ Шинэ санаа гаргах
✔ Бодит асуудлыг шийдвэрлэх чадварт суралцана

🌱 Аз жаргалтайгаар түүчээлнэ...

#ХөгжүүлэхХөтөлбөр

31/03/2026

Манай сургуулийн хамтрагч байгууллага маань бяцхан сурагч нарт зориулан "Лабубу Монголд" нэртэй цуврал ном гаргасан байна. Хамтрагч байгууллагадаа ажлын өндөр амжилт хүсьеээ! 👏👏👏👏Мандах-Урлан хэвлэх үйлдвэр

25/03/2026

📣📣📣Нийт эцэг эх, асран хамгаалагчдийн анхааралд!!!!!
2026-2027 оны Намар 1-р ангид элсэн суралцах сурагчдад зориулсан "Бэлтгэл анги"сургалтын эхний ээлжийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн доорх хичээлийн хэрэгслийг бэлтгэн ирнэ үү.
📅Хичээл эхлэх өдөр: 2026.03.30
⏰Хичээл эхлэх цаг: 09:00-11:00 хүртэл
Хаяг: БЗД, 14 хороо, Халдварт эмнэлгийн чанх хойно, Фимо барилга.
Монгол сургууль Tuuchee Mongol School

16/03/2026

🏫Сургуулийн гадна болон дотор орчин.

Түүчээ Монгол сургуулийн зүгээс хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө сургалтын орчны тохижилт, хэрэглэгдэхүүний шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг улам бүр сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

10/03/2026
🤩🤩
10/03/2026

🤩🤩

🤩🤩🤩ТҮҮЧЭЭ МОНГОЛ БАХАРХАЛ🇲🇳🇲🇳🇲🇳
IQ тест сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан "СЭТГЭХ ЧАДВАРЫН НАМРЫН ИХ СОРИЛГО 2025"-д Улсын хэмжээнд 700 гаруй сурагч оролцсоноос Түүчээ Монгол сургуулийн сурагчид мэдлэг оюунаа дайчлан, амжилттай оролцож, өөрийн ангилалдаа хамгийн өндөр оноотой 5 хувьд багтаж "ТОП" үнэлгээ авсан 2а ангийн сурагч П.Дөлгөөнтамир, Б.Эрдэм-Очир Т.Сондор, Б.Тэлмүүн нартаа халуун баяр хүргэе. Шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан АУБ: Боловсролын тэргүүний ажилтан, Тэргүүлэх зэргийн багш Б.Отгонцэцэг багшдаа баяр хүргэе. Амжилт үргэлжилнэ ...

🇲🇳🇲🇳🇲🇳“БИДНИЙ ХҮҮХДҮҮД АЗ ЖАРГАЛТАЙГААР ТҮҮЧЭЭЛНЭ…”

Холбоо барих:
📱77118030, 88093320, 88096036
Манай хаяг: БЗД, 14-р хороо, 14-р хороолол, 14а байр. Байршил харах линк: https://maps.app.goo.gl/rB3Ng72feNb3tzMP7?g_st=ipc

📖 Түүчээ Монгол сургуулийн багш нарын боловсруулсан “Бэлтгэл бүлэг” сурах бичиг хэвлэгдэн гарлаа.🎒 Цэцэрлэгийн наснаас н...
08/03/2026

📖 Түүчээ Монгол сургуулийн багш нарын боловсруулсан “Бэлтгэл бүлэг” сурах бичиг хэвлэгдэн гарлаа.

🎒 Цэцэрлэгийн наснаас нэгдүгээр ангид элсэн суралцах бяцхан сурагчид, багш нар болон эцэг эхчүүдэд зориулан бүтээсэн энэхүү номыг "Мандах-Урлан хэвлэх үйлдвэр" өнгө үзэмж сайтайгаар хэвлэн гаргалаа.

Олон төрлийн сонирхолтой дасгал ажил багтсан уг сурах бичигт:
🔢 Хөгжилтэй математик
🧠 Оюуны хөгжлийн дасгалууд
🗣️ Хэл яриа хөгжүүлэх дасгалууд
✍️ Унших, бичих, ярих чадвар хөгжүүлэх дасгалууд
🎨 Зураг, урлалын бүтээлч дасгалууд
🧑‍🏫 Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжүүд тусгагдсан болно.

📣 Түүчээ Монгол сургууль 2026–2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдад зориулсан Бэлтгэл бүлгийн ангидаа элсэлт авсаар байна.

📞 Холбоо барих: 7711-8030, 9901-8453
📍 Хаяг: БЗД, 14-р хороо, Халдвартын эмнэлгийн чанх хойно, Фимо барилга. @ Академи

03/03/2026

🎉🎉Бид 2026 - 2027 оны хичээлийн жилийн 1-р ангид элсэн суралцах сурагчдад зориулсан “БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЭЛСЭЛТ”-ээ авсаар байна. 🎉🎉

✔️ Бэлтгэл бүлгийн хөтөлбөр:
🌱 Сургуульд суралцах сэтгэл зүйг бэлдэх
🌱 Бие даах чадварыг хөгжүүлэх
🌱 Анхаарал төвлөрөх
🌱 Математик сэтгэлгээг хөгжүүлэх
🌱 Үсэгтэй танилцах
🌱 Яриа, сонсох, бичих чадвар
🌱 Төсөлт тоглоом
🌱 IQ, STEAM хичээл
🌱 Гар зүгшрүүлэх зураг

📅 Хичээл эхлэх өдөр: 1-р ээлж 2026.03.30
2-р ээлж 2026.04.27
⏳Үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног
📌Төлбөр- 650,000₮ /Өглөөний цай багтсан./
👉 Бүртгүүлэх дараалал:
1️⃣ Онлайн бүртгэл
https://forms.gle/ce1xpJGYduMLJmvq5
2️⃣ 🧑🏻‍💻Сургалтын менежертэй уулзалт, зөвлөгөө
(Хүүхэд + эцэг эх / асран хамгаалагч хамт)
3️⃣ Бүртгэл баталгаажуулалт

🔥Яагаад манай сургуулийг сонгох вэ?
✔️Математикийн төрөлжсөн сургалттай
✔️Хятад, Англи хэлний хосолсон хөтөлбөртэй 🇨🇳🇺🇸
✔️Хүүхэд төвтэй, хүмүүнлэг боловсрол
✔️Суурь мэдлэг, зөв дадал, эерэг хандлагыг төлөвшүүлэх цогц хөтөлбөр
✔️Туршлагатай, сэтгэлтэй багш нар
✔️Ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан суралцагчийг бэлтгэнэ.
☎️ Холбоо барих: 77118030, 99018453
🌎Веб: http://tuucheemongol.mn
📩 Имэйл: [email protected]

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, ФИМО барилга
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 18:00
Tuesday 07:30 - 18:00
Wednesday 07:30 - 18:00
Thursday 07:30 - 18:00
Friday 07:30 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Түүчээ Монгол сургууль Tuuchee Mongol School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share