БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН БШУЯам-Боловсролын зээлийн сан

📢 ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВНАМонгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Баг...
24/09/2026

📢 ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг нэгтгэн шинэчилж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна.

Үүнтэй холбогдуулан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлд иргэд, олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг-ийг 2026 оны 9 дүгээр сарын 29,30 өдрүүдэд зохион байгуулна.

📄Нээлттэй хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол доор холбоосоор хандан бүртгүүлнэ үү.
https://forms.gle/BDAFWKQ2xaq2z3Um8

📄 Журмын төсөлтэй танилцах:
https://elf.gov.mn/wp-content/uploads/2026/09/215103-Draft-Revised-Regulation_v5_2026_8_31-1.pdf

Иргэн, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, дээд боловсролын сургалтын байгууллага болон холбогдох талуудыг журмын төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг урьж байна.

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРБоловсролын зээлийн сангаас дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зар...
21/09/2026

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Боловсролын зээлийн сангаас дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

20/09/2026

Боловсролын салбарын 7 хоногийн тойм

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРБоловсролын зээлийн сангаас дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зар...
08/09/2026

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Боловсролын зээлийн сангаас дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2026 ОНЫ “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ2026 оны “Ерөнхийлөгчийн...
04/09/2026

2026 ОНЫ “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2026 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай шалгарч, бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн суралцагчдад хөтөлбөрийн хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах нөхцөл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухааны зөвлөх Ч.Лодойравсал болон Боловсролын зээлийн сангаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, тэтгэлэгт хамрагдсан суралцагчдад олгох дэмжлэг, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг танилцууллаа.
Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан суралцагчид хөтөлбөрийн хүрээнд хүлээх үүрэг, хариуцлага, шаардлагатай баримт бичиг, цахим системээр үйл ажиллагаагаа хэрхэн гүйцэтгэх талаар мэдээлэл авч, цаашид анхаарах асуудлуудаа тодруулсан юм.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг, мэдлэг боловсролтой хүний нөөцийг бэлтгэх, залуучуудын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал хөтөлбөрийн нэг юм.

"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ"...
01/09/2026

"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна.

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авах тухай  Монгол Улсы....

01/09/2026
30/08/2026

АСУУЛТ: Багш мэргэжлээр суралцагчдад олгох тэтгэлгийг зогсоосон гэдэг үнэн үү?

ХАРИУЛТ: Тэтгэлгийг зогсоосон асуудал байхгүй. Зөвхөн багш дутагдалтай буюу эрэлт хэрэгцээ өндөр байгаа чиглэлээр шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхэд санхүүжилтийн эх үүсвэрийн батлагдсан хэмжээнд тэтгэлэг олгох бодлогыг хэрэгжүүлж байна.

Дэлхийн ТОП-100 их, дээд сургуульд тэнцэж, зээл олгох хяналтын тоонд багтсан оюутнуудын санхүүжилт хэвийн олгогдож байна
28/08/2026

Дэлхийн ТОП-100 их, дээд сургуульд тэнцэж, зээл олгох хяналтын тоонд багтсан оюутнуудын санхүүжилт хэвийн олгогдож байна

2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авсан ч Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас санхүүжилт тодорхойгүй байгаа асуудлаар сура....

Address

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза 11 давхар
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670047009

Alerts

Be the first to know and let us send you an email when БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН:

Shortcuts

Share

Category