04/01/2025
🇳🇿🇳🇿🇳🇿Австралийн ОЮУТНЫ ВИЗ татгазах 😌8 шалтгаан 🤔
❗️❗️❗️Австралид суралцах жинхэнэ шаардлагыг хангаагүй байх: Австралид суралцахыг хүссэн гадны ямар ч оюутан (GTE) (Genuine Temporary Entrant) шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд энэ нь Австралид зөвхөн суралцах зорилготой гэдгээ нотолсон захидал цагаачлалын албанд харуулах юм. Хэрэв та жинхэнэ нотлох баримт гаргаж чадахгүй бол таны визний мэдүүлэг татгалзаж магадлал өндөр.
GTE баталгаажуулалахад нэмэлт хүчин зүйлүүд орно:
• Танай улсад суралцах боломжтой
• Санал болгож буй сургалттай холбоотой таны мэдлэг, боловсролын түвшин
• Санхүүгийн тогтвортой байдал
• Цагаачлалын түүх
• Өмнөх Австралийн визний мэдүүлэг
❗️❗️❗️Боловсрол мэргэшлийн GAP: Австралийн их дээд сургууль бүр өөр өөрийн гэсэн шаардлага тавьдаг. Та Австралийн оюутны виз авахын тулд эдгээр бүх нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүний нэг нь өмнөх болон одоогийн боловсрол, ажлын түүх зайлшгүй хэрэгтэй. Хэрэв та эдгээрийг виз мэдүүлэхдээ хавсаргаагүй бол виз татгалзах магадлал мөш өндөр. Та боловсрол болон ажлын олон жилийн GAP-тэй бол яагаад ийм нөхцөл байдалд хүрснээ заавал тайлбарлаж нотлох баримт хавсаргах шаардлагатай.
❗️❗️❗️Англи хэлний шаардлага хангаагүй байх: Австралид суралцахын тулд англи хэлний шаардлагыг заавал хангасан байх шаардлагатай. TOEFL болон IELTS-н шалгултуудын оноо хүчинтэй байдаг. IELTS 5.5-6.5, TOEFL 80-аас дээш оноотой байх шаардлагатай.
❗️❗️❗️Өөрийгөө санхүүжүүлэх санхүүгийн хувьд тааруу байх: Австралийн цагаачлалын албанаас тухайн гадаад оюутныг сургалтын төлбөр болон амьжиргаагаа даах бүрэн чадвартай гэдгээ нотолсон санхүүгийн бичиг баримт харуулахыг шаарддаг. Нэг оюутны нэг жилийн амьжиргааны зардал 40.000-50.000 AUD болдог. Иймээс уг санхүүг нотолсон бичиг баримтыг заавал хавсаргах шаардлагатай.
❗️❗️❗️Хүчингүй бичиг баримт хавсаргах: Австралийн оюутны визийг амжилттай авахын тулд хүчинтэй бичиг баримть заавал хавсаргах шаардлагатай. Аль нэг бичиг баримт хуурамч эсвэл алдаатай байвал бас нэг татгалзах шалтгаан болдог.
❗️❗️❗️Олон улсын оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байх: Австралид бол эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс бүх гадаад оюутныг заавал даатгалд хамрагдахыг шаарддаг. Уг эрүүл мэндийн даатгалд тухайн оюутныг суралцах хугацаагаараа бүрэн хамрагдсан байх шаардлагатай.
❗️❗️❗️Австралид суралцах цаад зорилго: Таны Австралид суралцах болсон шалтгаан зөвхөн суралцах хүсэлтэй байгаагаа нотлох хүчинтэй баримт өгөх нь чухал. Цагаачлалын албаныхан оюутнууд ажил хийх, бизнес эрхлэх зорилгоор биш зөвхөн боловсролын зорилгоор ирж байгаа эсэхийг шалгадаг. Боловсролын зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ ирээдүйн зорилгоо заавал дурьдаарай.
❗️❗️❗️Гэмт хэргийн бүртгэлтэй байх:
Австралид гэмт хэрэг үйлдсэн хүмүүст зориулсан хатуу дүрэм журам байдаг. Харьцангуй бага хэмжээний гэмт хэргийн түүх ч виз олгохоос татгалзахад хүргэдэг. Үнэнийг хэлж, хэрэв та гэмт хэргийн түүхгүй гэдгээ мэдүүлэгтээ заавал оруулаарай.
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
04/01/2025
🇳🇿🇳🇿🇳🇿Австралийн Оюутны виз нь 😔 татгалзаад байна уу?
Таны мэдүүлсэн оюутны виз татгалзаад байна уу? Бууж өгөх хэрэггүй шүү. Визээ дахин мэдүүлж 😊амжилттай авахын тулд доорхи зөвлөмжүүдттэй танилцаарай:
👉Визний татгалзсан захидлыг сайтар анхааралтай унших: Цагаачлалын албанаас өгсөн татгалзсан захидлыг сайтар уншиж нягталвал татгалзсан шалтгаан болон дахин давж заалдаж болох хувилбаруудыг тусгасан байгаа.
👉Татгалзсан шалтгааныг сайтар ойлгох: Татгалзах тодорхой шалтгаануудыг ойлгох хэрэгтэй. Үүнд хавсаргасан баримт бичиг хангалтгүй байх, санхүүгийн асуудал, үнэхээр суралцахыг хүссэн жинхэнэ шалтгаан, эрүүл мэнд, зан чанарын шаардлагыг хангаагүй байх зэрэг байж болно.
👉Мэргэжлийн газраас зөвлөгөө авах: Оюутны визний асуудлаар мэргэшсэн цагаачлалын хуульч эсвэл цагаачлалын төлөөлөгч, мэргэжлийн агентаас зөвлөгөө авах талаар бодож үзээрэй. Тэд татгалзсан нөхцөл байдалд үндэслэн тухайн хувь хүнд чиглэлсэн зөвлөгөө өгч, хамгийн сайн арга хэмжээг авахад тусална.
👉Давж заалдах: Тухайн улс орон болон виз татгалзсан нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрийг давж заалдах, дахин виз хүсэх сонголтууд байдаг. Энэ нь ихэвчлэн өмнөх татгалзсан шаалтгаануудыг шийдвэрлэхийн тулд нэмэлт мэдээлэл эсвэл нотлох бичиг баримтуудыг илгээх хэрэгтэй.
👉Дахин виз мэдүүлэх: Өмнөх татгалзсан визний захидалд дурдсан асуудлыг шийдэж, оюутны виз мэдүүлэх боломжтой. Үүнд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх, аливаа үл ойлголцлыг тодруулах, цагаачлалын албаныхны тавьсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг орно.
👉Өөр хувилбаруудаас сонгох: Оюутны визний дахин мэдүүлснээр амжилтанд хүрэх магадлал багатай гэж үзэж байвал өөр улсад суралцах хүсэлт гаргах, өөр төрлийн виз хөөцөлдөх, эсвэл боловсролоо дээшлүүлэх эсвэл өөр арга зам хайж олох зэрэг өөр хувилбаруудыг судалж үзээрэй.
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
04/01/2025
😊☺️🙂Манай агентлаг нь 2016 онд байгуулагдсан бөгөөд бид 🇳🇿🇳🇿🇳🇿Австралид суралцахыг зорьж байгаа оюутнууд болон аялагч нартаа дараах үйлчилгээг үзүүлсээр байна.
📣Сургалтын визний мэдүүлэг
📣Гэр бүлийн аялалын виз
📣Австралид ажил олж туслах
📣Онгоцны буудлаас тосох
📣Аялалын төлөвлөгөө
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
03/01/2025
🇨🇳🇨🇳🇨🇳БНХАУ-ын Hebei мужийн Qinhuangdao хотод суралцах 2025 оны намар эхлэх нэг жилийн 🙂Хятад хэлний сургалтын 50-70%-ийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
♦️Үндсэн сургалтын төлбөр: 14500 юань
Тэтгэлгийн дараа: 4600 юань
✅Дотуур байр - 2 хүний өрөө: нэг жилийн 2400 юань
♦️Тавигдах шаардлага:
✅Нас: 18-30
✅Дүнгийн голч оноо 60%-иас дээш байх
✅ЕБС-ийн гэрчилгээ болон диплом
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
03/01/2025
👩🎓🧑🎓АНЭУ-ын нийслэл Дубай хотод хамгийн хямд зардлаар Англи хэл, Баклавр, Магистрт суралцахыг урьж байна. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудыг эгнээндээ багтаасан Дубай хотод суралцахын давуу талууд:
✅Баклавр, Магистрт элсэн ороход ХЭЛНИЙ ОНОО ШААРДАХГҮЙ
✅Виз гарсны дараа сургалтын төлбөрөө төлнө
✅Суралцангаа ажиллах боломжтой. 7 хоногт 15-40 цаг ажиллах эрхтэй. Сарын цалин 600-2500USD
✅Дотуур байрны төлбөр бусад орнуудтай харьцуулахад маш хямд. Сарын 200USD
✅Виз гаралт 💯%
✅Төгсөөд АНУ, Канад, Итали болон Их Британи улсад шууд үргэлжлүүлэн элсэн суралцах боломжтой тул визэнд санаа зовох зүйлгүй
✅Суралцах хугацаандаа гэр бүлээрээ аялах, ажиллах боломжтой.
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
31/12/2024
Австрали Англи хэл өөр гэдгийг мэдэх үү...
30/12/2024
🇳🇿🇳🇿🇳🇿Австралийн боловсролын салбарт сүүлийн үед юу болж байна вэ?
Боловсролын салбартаа олон улсын оюутнуудыг сургах нь Австрали улсын хувьд хамгийн том бизнес. Дэлхий дээр боловсролын салбараараа хамгийн их орлого олж эдийн засгаа бүрдүүлдэг улсуудын нэгт Люксембург, хоёрт Австрали ордог. Жил бүр олон мянган оюутнууд ирж Австрали улсын эдийн засагт жилд 30 тэрбум долларын орлого оруулж байдаг. Гэвч Австралийн оюутны визний үнийн өсөлт болон визний тавигдах шаардлага нь хатуу болсноос хойш олон улсын оюутнууд виз мэдүүлэх нь өмнөх онуудаас эрс багассан байна. Визний хатуу шаардлага нь энэ хэвээрэй байх юм бол Австралийн 14000 их дээд сургуулийн ажилчид ажилгүй болох эрсдэл үүсээд байна. Өөрөөр хэлбэл дөрвөн гадаад оюутан тутам тухайн сургуулийн нэг ажилтны цалинг бүрдүүлдэг мөн сургуульд элсэж байгаа гадаад оюутны тоо өмнөх жилийнхээс 60,000-р буурсан байна. Гэвч 11 сарын эхээр гарсан мэдээгээр Австралийн Засгийн газар уг асуудлыг шийдэхийн тулд гадаад оюутны тоог ирэх жилээс 27000 болгож хязгаарлах хуулийн төсөл барьсан боловч боловсролын салбарынхны эсэргүүцэлтэй тулгарснаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Хэрэв уг хуулийн төсөл 11 сарын сүүл гэхэд батлагдвал их дээд сургуулиуд гадаад оюутан элсүүлэх тоондоо хязгаарлалт тавих болно гэжээ. Харин энэ 12 сард гарсан мэдээгээр бол Холбооны засгийн газар нь оюутны визний шийдвэрлэх хугацааг удаашруулах замаар гадаад оюутны тоог дарах оролдлого хийж байгаа юм байна.
Сайхан мэдээ дуулгах байхаа 🙂🙂🙂
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
17/12/2024
🇨🇳🇨🇳🇨🇳БНХАУ-ын Zhejiang sheng мужийн Hangzhou хот нь мужийнхаа хойд хэсэгт оршдог хот бөгөөд эргэн тойрондоо үзэсгэлэнт байгаль, ой мод, голуудтай. Эртний хаадын дуртсгалт газруудтай тус хотод байрладаг 110 жилийн түүхтэй их сургуульд маань 2025 оны намар эхлэх тэтгэлэгтэй суралцах Баклавр болон Магистрын зэргийн сургалтуудынхаа бүртгэлийг эхлүүлсэн байна. Тус их сургуульд маань нэгдүгээр зэрэглэлийн өндөр ур чадвартай багш нар хичээл заадаг төдийгүй Хятадын Боловсролын Холбооны шилдэг сургуулиудын нэг юм. АНУ-ын Middle Tennessee University, Австралийн Canberra University зэрэг томоохон их сургуулиудтай нягт хамтран ажилладаг.
🤩Баклавр: 💯% сургалтын төлбөр тэтгэлэгтэй
📖Суралцах чиглэлүүд /Баклавр/:
- Сургуулийн өмнөх боловсрол /Хятад хэл/
- Бага ангийн багш /Хятад хэл/
- Сувилахуй / Англи хэл /
- Эдийн засаг (Олон улсын худалдаа) /Англи хэл/
- Сэтгэл судлал /Хятад хэл/
- Компьютерийн шинжлэх ухаан, технологи /Англи хэл/
💥Тавигдах шаардлага:
- Нас: 18-25
- HSK4 – 210 оноо
- Дүн: 70%-иас дээш байх
Дотуур байр: 1 хүний өрөө жилийн 7000 юань
🤩Магистр: 💯% сургалтын төлбөр тэтгэлэгтэй, дотуур байр үнэгүй
Сард 1500 юань буюу жилд 30.000 юаний стипенттэй.
📖Суралцах чиглэлүүд / Магистр, 3 жил/:
- Экологи /Хятад хэл/
- Эм зүйч /Хятад хэл/
- Биологийн шинжлэх ухаан /Хятад хэл/
- Хими /Хятад хэл/
- Сургуулийн өмнөх боловсрол/Хятад хэл/
- Дээд боловсрол /Хятад хэл/
- Харьцуулсан боловсрол судлал /Хятад хэл/
- Сэтгэл судлал/Хятад хэл/
- Газарзүйн мэдээллийн систем, Зураг зүй, /Хятад хэл/
- Цахим мэдээлэл /Англи хэл/
- Харилцаа холбоо /Англи хэл/
- Харьцуулсан уран зохиол, соёл хоорондын судлал /Англи хэл/
- Дэлхийн хэлүүд болон хэл шинжлэл судлал /Англи хэл/
💥Тавигдах шаардлага
Нас: 18-25
HSK5 – 180 оноо
GPA: 3.0-ээс дээш байх
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
10/12/2024
🇨🇳🇨🇳🇨🇳 1984 онд Шанхай хотод үүсгэн байгууллагдсан Shanghai University Of Political Science and Law нь Хятадын ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЦДЫН НЭГ бөгөөд Баклаврын зэрэгт доорхи мэргэжлүүдээр Засгийн Газрын 💯% тэтгэлэгтэй болон сарын 2500 юаниас дээш стипенттэй суралцах бүртгэл эхэллээ.
🔊Тавигдах шаардлага:
✅18-25 нас
✅Голч оноо 70%-иас дээш
✅IELST - 6.5/ TOEFL - 85 / CAMBRIDGE English – B2
✅HSK 4 – 210 шалгалтуудын оноо хүчинтэй
🎉Тэтгэлэгт багтах зүйлс:
✅Дотуур байр
✅Эрүүл мэндийн даатгал
✅Сурах бичиг гэх мэт үнэ төлбөргүй.
Эрт бүртгүүлээд суудлаа эзэлнэ үү.
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
10/12/2024
🇨🇳🇨🇳🇨🇳БНХАУ-ын хамгийн шилдэг их сургуулиудад Магистрын зэрэгт Засгийн Газрын 100% тэтгэлэгтэй суралцахыг урьж байна.
💥Тэтгэлэгт доорхи зүйлс багтана.
✅Сургалтын төлбөр,
✅Дотуур байр,
✅Сард 2000 юаны стипент
✅Даатгал
💥Хичээл эхлэх хугацаа: 2025 оны намар
💥Суралцах чиглэл:
✅Бизнесийн удирдлага /MBA/
✅Менежмент /MPA/
💥Суралцах хугацаа: 2 жил
💥Нас: 18 – 50
💥Тавигдах шаардлага:
✅Ерөнхий боловсролын сургууль болон баклаврын зэргийн сургалтаа 60% - иас дээш дүнтэй төгссөн байх
✅IELTS 6.0 онооноос дээш байх
✅Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
06/12/2024
🇦🇺🇦🇺🇦🇺Австралийн их дээд сургуулиудад 🤩25% - 40%🤩 тэтгэлэгт суралцахыг урьж байна. Та манай гэрээт нэгдүгээр болон хоёрдугаар зэрэглэлийн сургуулиудын алийг нь ч сонгож дуртай мэргэжлээрээ суралцаж дээд зэрэглэлийн боловсролыг эзэмших боломжтой. Манай агент та бүхэнд хамгийн таатай сургалтын төлбөрийг санал болгоно. Гэрээт их дээд сургуулиуд маань Австралийн Сидней, Мельбурн, Аделаид, Перф зэрэг хотуудад байрладаг бөгөөд олон улсын оюутнуудыг суралцах, ажиллах, амьдрахад хамгийн таатай хотууд юм.
Мөн бид Австралид суралцаж байгаа оюутнуудынхаа виз сунгалт болон гэр бүлийн нэг гишүүнийг үнэ төлбөргүй зуучилж байна.
📣Тавигдах шаардлага:
IELTS -6.0 онооноос дээш байх
CV
🏢Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Pro One оффиссын 11 давхарт 1101 тоот
☎️Утас: 7000 2009
GSB Австрали, Канад, Ирланд Сургалт Зуучлалын Гэрээт Агентлаг
Олон Улсын Сургалт, Аялал Зуучлалын Агентлаг