05/05/2025
Аутизмтай хүүхдийн асран хамгаалагчдын "burnout"-ын онцлог.
Судалгаанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдээс хамгийн их стресст өртөмтгий байдаг эцэг эхчүүд бол "хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдийн эцэг эхчүүд" байдаг. Би хамгийн анх аутизмтай хүүхдийн ээж аавтай уулзаж байхад надтай тухайн үед 12 настай хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдийн ээж холбогдож байсан. Түүний хоолой, ярианых нь өнгөнөөс л тэр хүн асар хүн нөхцөлд амьдардаг нь тодорхой байсан. Тухайн үед би ч их зүйл ойлгодоггүй байсан учир, би туршлага дутуугаа хэлээд л яриагаа дуусгаж байсан.
Одоо бодох нээ тэр ээжийн нөхцөлийг burnout буюу хар үгээр туйлдаа хүртлээ ядарсан, шантарсан байдал гэж хэл болно. Burnout их олон хэлбэрээр илэрч болдог: неврастения, түгшүүрийн эмгэг, хамгийн хүндээ депресс гэх мэт.
Энэ удаа неврастенияг авч үзье. Жишээ: урт удаан хугацаанд тогтмол их хэмжээний стресстэй яваа хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдийн ээж, ямар ч тусламж авдаггүй, ганцаараа энэ бүгдийг даван туулж яваа гэж бодъё.
Энэ тохиолдолд:
1 үе шатанд ээж "их уймраа"мартамхай, түргэн ууртай, маш их ядарч сульдсан хэр нь бүрэн амарч чадахгүй нойрны асуудалтай болно.
2 үе шатанд ядаргаа улам ихээр нэмэгдэж, нойрны асуудал улам хүндэрч, хоолны дуршил нэмэгдэнэ, психосоматикийн шинж тэмдэг илэрч толгой өвдөж, уйламтгай, "истеричный" болсон байна. Дайн дээр дажин гэж энэ байдлыг бусад хүмүүс ойлгохгүй тул түүний асуудлыг өөр дээрээ өлгөн авч, бүр нэмээд бусадтай сөргөлдөх хэрэг гарна.
3 үе шатанд депрессийн шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Ээж мань юу ч хүсэхээ больсон байх ба, дуу, үнэр огт ойлгомжгүй туйлын яршигтай санагдах болно, нөгөө туслах гээд байгаа хүүхэд ч сонин биш болж, золтой л нэг амьд явахыг хичээнэ. энэ шатанд орсон бол танд мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй (та өрөө гарахад дэндүү хүнд шатанд орсон учир танд мэргэжлийн тусламж их хэрэгтэй. Гэхдээ та өөртөө бүрэн итгэлтэй байгаа бол энэ үе дээр ч гарах бүрэн боломжтой.) Хэрвээ та өмнөх 2 шатан дээр байгаа бол одоо юу хийх тухай бичье.
Ийм байдалд дийлэнх хүмүүс бие дотор болоод байгаа түгшүүрийн мэдрэмжийг түргэн дархын тулд дологоны ханд, бүүр цаашлаад архи, тамихаар тэнцвэржүүлэх гэж оролддог. Ууг нь серотонины хэрэгцээг нөхөх гэж оролдож байгаа нь нэг талаараа зөв ч энэ арга нь түр зуурын үр нөлөөтэй хамгийн төвөгтэй нь донтолт үүсгэх магадлалтай болохоор
хамгийн зөв шийдэх арга зам бол:
1 Бусдаас тусламж авах, өөрийгөө чөлөөлөх.
2 Физиологио ойлгох. Серотонины хэмжээ болон энергиэ нэмэгдүүлэхийн тулд йога, фитнес хийх.
3 Одоо байгаа нөхцөл бодитоор дүгнэж түнээс гарах гарцыг олох буюу үр дүнтэй үйлдэл хийж эхлэх.
Эцэст нь хэлэхэд бид яг л батарея шиг тодорхой хэмжээний энергийн нөөцтэй байдаг. Өөрт байгаа энергийн нөөцөө хамгаалж, нөхөн сэргээж байж нь бидний хариуцлага. Нэгэнт шавхсан зай ажилдаагүйтэй адилхан, хүн ч шавхагдахаар туйлын чухал зүйлээ ч орхих хэрэгтэй болдог шүү.
"Анагаагч" төв