31/08/2024
Хэрхэн сайн эссэ бичих вэ?
✍️ 3 Tips to Write Better Essay
1. 📝 Plan Your Essay:
• Start with brainstorming to organize your thoughts and create an outline.
✨Example:
If your essay is about climate change, start by jotting down ideas on what you know about the topic. Create an outline that includes an introduction, main points like causes (example: greenhouse gases), effects (example: rising sea levels), solutions (example: renewable energy), and a conclusion. This outline acts as a roadmap, guiding your writing and ensuring you cover all important aspects systematically.
2. 📝 Use Clear, Direct Language:
• Write in a straightforward manner and avoid unnecessary jargon or overly complex words.
✨Example:
Instead of saying, "The utilization of solar panels can ameliorate energy consumption issues," simplify it to, "Using solar panels can help reduce energy problems." This not only makes your essay more readable but also ensures your ideas are communicated effectively. Aim for clarity and precision in your language to keep your audience engaged and informed.
3. 📝 Revise and Edit:
• Revising is crucial to refining your essay, so take the time to read through your work carefully.
✨ Example:
After finishing your draft, take a break before revisiting it. Look for grammatical errors, awkward phrasing, or unclear arguments. Reading the essay aloud can also help you identify parts that sound off or confusing. Consider having a friend or classmate review your essay to provide feedback. Editing is where you polish your writing, ensuring it flows well and effectively communicates your message.
03/08/2023
Боломж гарвал багштайгаа цагийг өнгөрөө. Учир нь та Google-ээс бүхнийг олж чадахгүй.
16/06/2023
МУСГЗ Б.Галаарид: Англи хэл дэлхийн хэл учир хүн бүр сурах хэрэгтэй. Гэхдээ энэ бол эх хэл биш. Харин хүүхдүүдэд тавдугаар ангиа төгстөл нь монгол хэл, бичгийг нь заагаад, Монголын уран зохиолтой нь танилцуулсны дараа гадаад хэлийг сургадаг хэлбэр рүү шилжээсэй гэж боддог.
15/06/2023
Ном унш, аль болох их унш. Унших тусам "амьдралыг өөрчлөх", "бизнесийг өргөжүүлэх", "сэтгэлгээг задлах" санаа олдох болно...
01/06/2023
Хайрлахгүй бас үзэн ядахгүй.
Халуун харцанд автахгүй.
Ордог л нэг бороо, нордог л нэг бороо...
Одоо юунд ч догдлохгүй.
"Ягаан шилээр харж байсан амьдрал"-ынхаа
Яг дунд нь сэрчихээд чангаар инээхэд
Үс минь урьдынхаасаа ч зөөлөн намирч эхлэв.
Үнэндээ би одоо л амьдарч сурч байна.
|Л.Өлзийтөгс|
17/05/2023
Дэлхийн дээвэр Эверестэд анх гарсан Дэнзэн Норгой ээжтэйгээ.
Балба үндэстэн, Монгол гаралтай ч гэгддэг.
16/05/2023
Босго оноондоо хүрээгүй, шалгалтаас хоцорсон бүртгүүлэгчид, гадаадаас ирсэн иргэдэд боломж олгох үүднээс Монгол хэл, бичгийн шалгалтыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон...
Г.Ганбат: Монгол хэл бичгийн шалгалтад 4862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй
Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын найдвартай байдлын коэффициент нь 0.7 хувьтай гарчээ
05/05/2023
Найман зууны өмнө бүтээгдсэн Чингисийн чулууны бичиг.
Хөшөөний бичигт "Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун (онохдоо гэсэн утга) гурбан загуда гучин табун алдас-дур (тоогоор зохицдог байсны баталгаа) ондудла-га(онолоо)” хэмээсэн байдаг.
Энэ түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г.И.Спасский /1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар 5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1224-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.
Есүнгэ мэргэний эцэг Хасар /1164-1213/ Их Монгол улсыг байгуулахад онцгой гавьяа бүтээсэн бөгөөд түүхэнд гарамгай жанжин, мэргэн харваач, эгнэшгүй хүчтэнээр тэмдэглэгдэн үлджээ.
Зураг, уран бичлэгийг Tamir
23/04/2023
Монгол хэл бичгийн шалгалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд улс даяар 10:00 цагт нэгэн зэрэг эхлэхийг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.
Шалгалтад оролцохоор 32,600 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд хариу нь тавдугаар сарын 4-ний дотор гарах юм.
22/04/2023
Бие, хэлний үйлийг зөв жолоодох тийм ч хэцүү биш. Харин сэтгэлийг жолоодох хэцүү. Сэтгэлийг ном үзэж байж зөв тийш нь жолооддог.
Монголчууд "Нүүрний хирийг толинд хармуй, Сэтгэлийн хирийг номонд хармуй" хэмээн сургаж ирсэн.
Тиймээс өөрийн сэтгэлийг Монгол ардын сургаал ном, мэргэд дээдсийн түүх намтар болон "Бодь мөрийн зэрэг" номтой таарч тохирч буй эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй шүү.
АЧИТ БАГШИЙН АЙЛДВАРААС...