14/03/2026
Bullying: Tangible Improvements and Accountability
In my opinion, the recent bullying case was an atrocious culmination of multiple factors, with many people responsible. It’s truly sad and unsettling that there are multigenerational groups of people who are too comfy and cocky in gaming the system. Be aware that it’s not just adults vs new gen thing as many of the young redditors here make it seem.
You will grow up, and your child could also be abused by the children of these monsters. Your neighbors could abuse their families, and you might never report it. The girl you know in college could be assaulted while unconscious. Some of your most honest friends could inherit corruption and join questionable political parties. The next day, you might feed the system and bribe someone. Please report and stand against this as a unit, guys. If everyone becomes more proactive in dismantling this corrupt system, there’s a bright side. Your parents try their best to get you into the best schools and safest environments. They also want a just world for you.
Anyways, here are my observations, discussion points, and some ideas in Mongolian.
1. Шангри Лагийн ойр орчмын камержилт, дохиолол сайжирсан уу? Тэдний зүгээс олон нийт, хүүхдийн орчинд аюултай байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлж мэдэгдэл хийсэн үү? Бүлэглэсэн цуврал гэмт хэргийн үүр болох орчин бүрдүүлсэн олон нийтийн үйлчилгээний томоохон байгууллага торгууль төлөх зэргээр хариуцлага хүлээдэг болох уу? Сургуулийн харъяанд гарсан дээрэлхэлтэнд сургууль ямар хариуцлага хүлээдэг вэ?
2. Шууд болон дам хохирогч, гэрч болсон тохиолдолд ямар сувгаар хэнд мэдэгдэх вэ? Хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, мэдүүлэх ёстой баримт нотолгоо зэрэг нь хүүхдэд ойлгомжтой юу?
3. Хэрэг бүртгүүлэхгүй ч бусад сэтгэлзүйн зөвлөгөө авах, хувийн нууцлалтай, аюулгүй орчин бий юу? Сургалтын бус цагаар сэтгэл санаа тогтворгүйтэх, аливаа хүчирхийлэлд өртсөн үедээ анхан шатны зөвлөгөө мэдээлэл авах сэтгэл зүйч, нийгмийн ажилтны 24/7 ажилладаг суваг бий юу? Хот, дүүрэг, аймгийн хэмжээнд хүүхдийн сэтгэл зүйч нарын хамтарсан сүлжээ, жижүүр байх боломжтой юу?
4. Consent буюу хувь хүнээс зөвшөөрөл авах. Үүнд: тухайн хүний өөрийгөө хянах чадвартай байгаа эсэхийг нягтлах, лавлаж баталгаажуулах, тодорхой үг өгүүлбэрээс бусад дохио, биеийн хэлэмж зэрэг нь үүнд хамаарахгүй байх талаар дунд анги, ахлах ангийн боловсролд тохирсон мэдээлэл хүргэх. Видео хичээл, тест байдлаар сурган, сурагчийн гэрээнд тусгах. 2,3,4-ийг ямар байгууллага, ажилтанд аль шугамаар хурдан мэдээллэх, тэдгээрийн хоорондын ялгааг сурагчдад хүртээмжтэйгээр ойлгуулах.
5. Дээрэлхэлт хийсэн насанд хүрээгүй хүүхдийг шийтгэх тухай. Хэрэг бүртгэгдсэнээс авахуулаад гадаадад зорчих эрхийг хязгаарлах, тэмцээн уралдаан, спортын цол хөөх, их дээд сургуульд элсэх боломжийг царцаах, хичээлийн бус цагаар (сурагчдын амралт, хичээлийн дараа, амралтын өдрөөр гэх мэт) 6 сарын засан хүмүүжүүлэх хөтөлбөрт хамруулах. Үүнд: ёс зүйн сургалтанд хамруулах, сэтгэл зүйч, цагдаагийн хяналтанд байлгах, хагас цагаар нийгэмд тустай хөдөлмөр (хадлан, байгаль орчин хамгаалал, тохижилт үйлчилгээ, нийгмийн халамж гэх мэт) албадан эрхлүүлэх. Хөтөлбөрөөс зайлсхийсэн тохиолдолд эсвэл давтан хэрэг үйлдсэн тохиолдолд шууд эрүүгийн хэрэг нээх.
6. Хохирол барагдуулах тухай. Гэмтлийн зэргийг шүүх эмнэлэгийн дүгнэлтээс гадна сургалтын алдагдсан өдөр хоногоор хэмжих. Бэртлээс үүдэн сургалт доголдвол эрүүл мэндийн даатгалын дүнгээс хэтэрсэн, харгалзах нөхөн олговорыг хэрэгтний асран хамгаалагч барагдуулах. Энэ процесс нь дээрэлхэлт хийсэн сурагчийн наснаас үл хамааран шийдэгдэх эрх зүйн бололцоотой байх.
7. Сургуулийн мэдээллийн орчин (эцэг эх, багш, сурагч) фэйсбүүк, групп чатуудаар явах нь хэр оновчтой вэ? Сошиал медиа сайтуудын насны хязгаарлалтыг дэмжээд зөвхөн тэр сургуулийн харилцаа явагддаг, мэдээлэл хүргэдэг локал платформ болон имэйл харилцаа руу шилжих.
8. Авилгатай тэмцэх газар энэ удаа дараа хэрэг нуун дарагдуулдаг нь илэрсэн төрийн албан тушаалтнуудын орлогын задаргааг судлах, хэрэг үүсгэх. Хэрвээ албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол төрийн албанаас чөлөөлөх, төрийн байгууллагад ажиллах эрхийг хаах, цол хураах, мэргэжлийн зэрэг түдгэлзүүлэх гэх мэт.
9. Спорт бэлтгэлийн заал, хичээл сонгоны танхим, лабораторийн байранд ахлах ангийн сурагчид хөнгөлөлттэй хичээллэх (subsidized), элсэлтийн шалгалтандаа бэлдэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх орчин бүрдүүлэх. Зардлыг нь тархи болон мөнгө угаадаг улсын хөрөнгө оруулалттай жүжиг, кино үзвэрийн зардлаас татах.
10. Эцэстээ түгжрэл л гэр бүлийн орчиндох эцэг эхийн нөлөөллийг хамгийн их хумиж байгаа зүйл юм шиг. Тусдаа том сэдэв болохоор энд хүрээд дуусгая.
Эх сурвалж: Reddit