10/07/2026
Мэндчилгээ
Эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын иргэд та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байна.
Үндэсний их баяр наадам бол төрт ёс, тусгаар тогтнол, эв нэгдэл, ардчиллын үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлдэг бидний бахархалт уламжлал юм.
Ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх эрхэм үйлс төгөлдөршиж, судалгаа шинжилгээний бүтээлийн арвин хуртай, төгсөгчид болон түнш байгууллагуудын харилцаа өргөжиж, хамтын хүчээ нэгтгэн, улс орон, нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр, олон нийтэд түгээх үнэ цэнэ улам дэлгэрэх болтугай.
Дэнж хотойтол сайхан наадаарай!
Удирдах зөвлөлийн дарга, Глобал эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор, профессор Р.АМАРЖАРГАЛ