02/10/2026
DSD I 2026 — Гёте сургуулийн бахархалт амжилт Герман хэлний DSD I буюу Германы хэлний диплом I гардуулах ёслол 2026 оны 9-р сарын 25-ны өдөр Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй үйл ажиллагаанд Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн багш, сурагчид оролцож, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф, ЦфА-ийн төлөөлөгч, зөвлөх багш Кристоф Мооч нараас DSD I диплом, гэрчилгээгээ гардан авлаа. Гёте сургуулийн бас нэгэн бахархалт амжилт Энэ үеэр манай сургуулийн 9А ангийн сурагч Б. Нарандэлгэр Монгол Улсын хэмжээнд DSD I шалгалтад хамгийн өндөр оноо авч, шилдэг сурагч-аар шалгарч, тусгай шагнал хүртсэн нь бидний хувьд онцгой бахархал байлаа. Мөн Гёте сургууль 2026 оны DSD I шалгалтад Монгол Улсын хэмжээнд хамгийн олон суралцагчийг амжилттай бэлтгэн оролцуулсан амжилтыг үзүүллээ. Энэ бол сурагчдын маань тууштай хөдөлмөр, багш нарын маань мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэгийн үр дүн юм. Герман хэлний боловсролын замд гаргаж буй хичээл зүтгэл, хөдөлмөр бүхэн тань улам их амжилтын эхлэл байх болтугай! Нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэе!