28/05/2026
УАӨ-ийн боловсрол ба Насан туршийн боловсрол
"RCE Mongolia"-ийн 2026 оны ажлын төлөвлөгөөнд туссан ажлын нэг болох "Насан туршийн суралцахуйд Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол" төслийн нээлтийн онлайн уулзалтыг өнөөдөр буюу 2026 оны 05 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг төсөлд 21 аймаг 9-н дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, менежер, багш нарын төлөөлөл нийт 30 багш оролцож байна. Төслийн зорилго нь Насан туршийн боловсролын багш нарт УАӨ-ийн боловсролыг эзэмшүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагаанд интеграцчилахад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийн 2 дахь сургалт буюу танхимын сургалт 2026 оны 06 сарын 04-05-ны өдрүүдэд МУИС-ийн Экологийн боловсролын төвд зохион байгуулагдана. Бидний ажлыг үргэлж дэмжиж ажилладаг Hanns Seidel Foundation Mongolia-даа талархал илэрхийлье.
Суралцагч нийгмийг хамтаа бүтээцгээе!