Антропологи, Археологийн Тэнхим-МУИС

Антропологи, Археологийн Тэнхим-МУИС МУИС-ийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн албан ёсны хуудас

МУИС улсын хэмжээнд “Соёлын өв судлал” магистрын хөтөлбөрийг нээж, элсэлт авч эхэллээ. 9 сарын 10 хүртэл бүртгэнэ. Энэхү...
29/08/2026

МУИС улсын хэмжээнд “Соёлын өв судлал” магистрын хөтөлбөрийг нээж, элсэлт авч эхэллээ. 9 сарын 10 хүртэл бүртгэнэ. Энэхүү хөтөлбөр нь 2024 оны 3-р сарын 20-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/146 дугаар Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар 031407 индекс аван баталгаажсан юм. Хөтөлбөрийн сургалтыг МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим зохион байгуулна. “Соёлын өв судлал” магистрын хөтөлбөр нь Монгол орны байгаль, түүх, соёлын өвийг таних ба бүртгэх, соёлын өвийг хадгалах ба хамгаалах, үнэлэх талаар суурь мэдлэгийг эзэмшсэн соёлын өвийг хадгалах хамгаалах талаар талбар дээр ажиллах суурь туршлагыг эзэмшсэн, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн цогц чадамжийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэнэ. Хөтөлбөрийг төгссөн мэргэжилтэн нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрөл харъяа соёлын өвийн байгууллагуудад Соёлын хуульд заасан “соёлын өвийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа”, интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа, соёлын судлалын үйл ажиллагаа, “соёлын боловсрол олгохтой холбоотой үйл ажиллагаа” явуулах ур чадварыг эзэмшсэн байна. 2026-2027 оны Намрын улирлын магистрын сургалтын элсэлт 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn/ хаягаар цахимаар явагдана.

Бакалаврын орой, эчнээ анги, магистр докторын элсэлт бүртгэлhttps://elselt.num.edu.mn/?page_id=14https://elselt.num.edu....
05/08/2026

Бакалаврын орой, эчнээ анги,
магистр докторын элсэлт бүртгэл

https://elselt.num.edu.mn/?page_id=14

https://elselt.num.edu.mn/?page_id=16

Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам

18/05/2026

"Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 05 сарын 20-ний өдөр 17.30 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. Та бүхнийг урьж байна!

Coffee shop антропологийн үүднээс сонирхолтой газар шүү.  Оюутнуудтай уулзаж зөвлөгөө өгдөг Оксфордын их сургуулийн багш...
03/05/2026

Coffee shop антропологийн үүднээс сонирхолтой газар шүү. Оюутнуудтай уулзаж зөвлөгөө өгдөг Оксфордын их сургуулийн багш Ариел Ахөрн таньд баярлалаа.

"Малчин болон нүүдэлчин ард түмний эрхийг хангах нь: Бэлчээр, малчдын олон улсын жилийн боломж, хязгаарлалт" лекц.
29/04/2026

"Малчин болон нүүдэлчин ард түмний эрхийг хангах нь: Бэлчээр, малчдын олон улсын жилийн боломж, хязгаарлалт" лекц.

Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн...
24/04/2026

Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн оюутнуудын маань судалгааны ажил маш сайн, илтгэл үнэхээр сонирхолтой, шинжлэх ухаанч, өрсөлдөөн дүүрэн байлаа 🤩. ЭШХ-д 18 оюутан илтгэл тавьж, 40 гаруй оюутан сууж сонслоо. Нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэе! Эрдмийн ажилд нь амжилт хүсье! ✍️💐💐

04/04/2026
Оюутнуудаа! Польш, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 4 сарын 10 хүртэл нээлттэй байна шүү. Удахгүй Болгарынх нээгдэх юм боло...
12/03/2026

Оюутнуудаа! Польш, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 4 сарын 10 хүртэл нээлттэй байна шүү. Удахгүй Болгарынх нээгдэх юм болов уу.
https://moe.gov.mn/post/172679
Өнгөрсөн сард Чех, Унгарын гээд олон тэтгэлэг, 11 сард Японых дууссан. Боловсролын яамны вэбхуудсыг шалгаж байгаарай. Хэлний оноотой, оноо гайгүй байхад бакалаврын 1, 2-р түвшнийхэн бараг явчихаар. Магистрт англи хэл, 2 жилийн туршлага.
https://moe.gov.mn/post/173156

“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хө....

Address

Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр, 222 тоот
Ulaanbaatar
21064

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Антропологи, Археологийн Тэнхим-МУИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category