06/05/2026
GRAND TOUR “TOURISM INFOGRAPHIC” контент бүтээх тэмцээн:
🥇МУБИС БТС
🥈ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ
🥉МҮИС
Энэхүү тэмцээн нь бидэнд илүү ихийг сурч, илүү холыг харах урам зориг өгсөн аялал байлаа. Хичээж оролцсон, дэмжсэн бүх оюутан залуусдаа баяр хүргэе💡✈️
06/05/2026
🏆ГРАНД ТУР-2026 Аялал Жуулчлалын Улсын XXIV олимпиадын CESIM Service бизнес загварчлалын тэмцээнд 19 сургуулийн 32 баг оролцлоо.
🥇байр Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
🥈байр Соёл урлагийн их сургууль
🥉байр МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
Мөн INFOGRAPHIC тэмцээн үргэлжилж байна. Оюутан сурагчдаа амжилт!💙💙💙
#Грандтур2026 #олимпиад #Центавр #Отгонтэнгэр #ОТИС
04/05/2026
ГРАНД ТУР-2026: XXIV УЛСЫН ОЛИМПИАДЫН ХАВРЫН ТЭМЦЭЭНҮҮД МАРГААШ ЭХЭЛНЭ
🔹Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ирээдүй болсон оюутан залуусын мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорьдог "Гранд Тур-2026" XXIV олимпиадын хаврын улирлын тэмцээнүүд 5-р сарын 5-ны өдөр албан ёсоор эхлэх гэж байна.
🗓 Тэмцээнүүдийн хуваарь:
🔹 "Центавр" мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээн
• Хэзээ: 2026.05.05 | 09:00 цагт
• Хаана: ХААИС, Хатан Туул театр
🔹 "Cecim Service" бизнес загварчлалын цахим тэмцээн
• Хэзээ: 2026.05.06 | 08:00 цагт
• Хаана: Хангай дээд сургууль, Б байр, #411 тоот
🔹 "Tourism Infographic" контент бүтээх тэмцээн
• Хэзээ: 2026.05.06
• Хаана: Хангай дээд сургууль, Б байр, #401 тоот
🔹Олимпиадын хаврын төрлүүдэд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 18 их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн 19 хөтөлбөрөөр суралцаж буй 300гаруй оюутнууд оролцох юм.
09/04/2026
Тусгай сонирхлын аяллын нэг төрөл болох "олсны уяатай үсрэлт" (Roof Bungee Jumping)-ийг туршилт, сургалтыг зохион байгууллаа. 🌟🌟🌟Сургалтыг ОБЕГ-ын Үндэсний Аврах Бригадын аврагчид Шүхэрбаяр тэргүүтэй 4 мэргэжлийн аврагч, удирдаж явуулав. 😲😲😲Оюутнууд 9 метр өндөрөөр олсоор савлаж бууж, хамгаалалтын хэрэгсэл ашиглаж сурах, жумаар ашиглаж олсоор авирах зэрэг мэдлэгүүдийг эзэмшив.
09/04/2026
Цонжинболдог руу хийсэн манай аялал амжилттай болж өндөрлөлөө!
Малчны хотонд зочилж, хаврын төл малтай "танилцсан" нь аяллын хамгийн нандин хэсэг байлаа. 🐑☁️
Хамгийн гол нь бид бүгдээрээ морины нуруун дээр гарч, хийморь юугаа сэргээн, байгалийн сайхныг морь унаж мэдэрсэн нь мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Морь унахдаа эмээл дээр нь тогтож ядан инээлдэж байсан ч, замын төгсгөлд бүгд жинхэнэ "монгол залуус" шиг чадварлаг харагдаж байлаа шүү! 😎🏇
Аялалд хамт байж, нэгэн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлсэн бүх оюутнууддаа баярлалаа. Дараагийн аяллаар дахин уулзацгаая! 👋
02/04/2026
🏔️ "МАЛЧИН АЙЛЫН НЭГ ӨДӨР" АЯЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
📅 Хэзээ, хаана болох вэ?
Огноо: 2026 оны 4-р сарын 8-ны өдөр
Байршил: Улаанбаатар – Цонжин Болдог – Малчин айл
🎓 Хамрагдах оюутнууд:
Агаарын тээврийн ангийн 3а,б ангиийн оюутнууд
🎒 Аялагчдын анхааралд:
Хувцаслалт: Цаг агаар болон морь унахад тохиромжтой, биед эвтэйхэн дулаан хувцас, гутал өмсөх.
Бэлтгэл: Хувийн хэрэглээний зүйлс, нарны малгай зэргийг бэлтгээрэй.
Уриа: "Мэдлэгээр гэрэлтэж, соёлоор бахархъя!"
02/04/2026
🪂 АДРЕНАЛИН БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ 🪂
"Заалны уяатай үсрэлт" (Roof Bungee Jumping) Сургалт
Аялал жуулчлалын салбарт хурд хүч, авхаалж самбаа, зориг тэвчээр хамгийн чухал! ОТИС-ийн оюутнууд онолын мэдлэгээ практик дээр бататгаж, экстрим аяллын нэгэн төрөл болох "Roof Bungee Jumping"-ээр хичээллэх гэж байна.
📅 Хэзээ, хаана болох вэ?
Огноо: 2026 оны 4-р сарын 7-ны өдөр
Байршил: ОТИС-ийн Спорт заал
🎓 Хамрагдах оюутнууд:
Аялал жуулчлалын 1-р курсын оюутнууд
Аялал жуулчлалын 2-р курсын оюутнууд
💡 Сургалтын зорилго:
Экстрим аялал, түүний аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцах.
Өндрийн тоног төхөөрөмжтэй ажиллаж сурах.
Хувь хүний айдастайгаа нүүр тулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх.
Санамж: Сургалтад оролцох оюутнууд хөдөлгөөнд саад болохооргүй биеийн тамирын хувцас, зориулалтын гуталтай ирнэ үү.
Зоригтой бай, Өөрийгөө сорь! 🚀