24/01/2026
Сууж сурах гэж иог хийх тун!
Иогийн ухаанд хүний нарийн биеэр 72,000 нади (эрчмийн суваг) тархан оршдог гэж үздэг. Эдгээр нь прана буюу амин эрчмийг бие, сэтгэл, ухамсарт түгээж байдаг.
✅ Эндээс гурван үндсэн нади хамгийн чухал
🌜 Ида нади – зүүн талаас урсаж, сарны чанартай, тайвшруулах, эмэгтэйлэг, сэтгэлийн энерги.
🌞 Пингала нади – баруун талаас урсаж, нарны чанартай, идэвхжүүлэх, эрэгтэйлэг, биеийн энерги.
♦️ Сушумна нади – нурууны төвөөр дээш чиглэсэн, Ида ба Пингала тэнцвэржихэд нээгддэг ухаарал, гэгээрлийн суваг.
✅ Ида ба Пингала тэнцвэржиж, прана гол суваг болох Сушумнагаар чөлөөтэй урсах үед ухамсар гүн төвлөрөлд ордог.
#Сиддхасана суулт нь бясалгалд хамгийн тохиромжтой суултуудын нэг юм.
Өсгий үндэс хүрд буюу (мулатхара чакра)-д зөөлөн дарагдаж, доод эрчмийг тогтворжуулна
✅ Нуруу тэгш байх тул Сушумна нади чөлөөтэй нээгдэхэд дэмжлэг болдог
✅ Бие хөдөлгөөн багатай болж, Ида ба Пингала аяндаа тэнцвэржинэ
✨Иймээс Сиддхасана-д суун амьсгалаа ажиглахад прана буюу амин эрчим төв рүү татагдаж, дотоод нам гүм, төвлөрөл, ухаарал аяндаа бий болдог.
⚠️ Бясалгалын байрлалд сууж чадахгүй бясалгалд яваад суралцаад байгаа нь явцыг удаашруулж буй хэрэг. Эхлээд махан биеэ эрхэмлэн бөөцийлж ИОГ хийж сурахтун! Явцдаа биеэ эгцлэн суухад бие чилэхгүй, нуруу өвдөхгүй, үе мөчинд ачаалалгүй сууж гэмээнэ таны сэтгэл оюун бясалгалд тавлөрөх болно.
⚠️ Махан биеийн ТАВГҮЙ байдал нь оюуныг сарниулж, Ида ба Пингалагийн тэнцвэрийг алдагдуулан, төвийн сувагт нэгдэх боломжийг хааж, бясалгалыг буруу хэмнэлд оруулдаг.
Тэгэхээр:
✅ 72,000 нади бол амьдралын эрчмийн сүлжээ
✅ Ида ба Пингала бол тэнцвэрийн хоёр туйл
✅ Сушумна бол ухааралд хүрэх зам
✅ Сиддхасана бол энэ бүхнийг нэг цэгт төвлөрүүлэх суулт юм.
#ӨөрийгөөХайрла