Наро Банчэн Гэгээн / Naro Banchen Gegeen /

16/09/2026
Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтээр Монголын Бурханы Шашны Тэргүүн, Оройн Дээд Очирдара Ара...
15/09/2026

Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтээр Монголын Бурханы Шашны Тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт намрын дунд сарын шинийн нэгний өдөр Нароба Институтэд заларч Бүхнийг Болгоогч Богд Зонховын Багшийн Егүзэр “Ганданлхавжагийн эш лүн” хүртээв.

Богд Гэгээнтэн “Ганданлхавжа” номын эш, хөтөлбөрийг анх МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд айлдсан бөгөөд Нароба Институтэд залрахдаа, “Ганданлхавжагийн эш лүнг одоо хүртээгээд дараа хөтөлбөрийг нь хүртээх ерөөл тавья” хэмээн зарлиг хайрлав.

Богд Гэгээнтний номын айлдварыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн МБШТөв Гандантэгчэнлин хийд, Гандан Лавранд гүн талархал илэрхийлье.

Шавь бидний зүгээс Богд Гэгээнтэнд чин сүсгийн угаас залбирал талбих нь,

Авралт дээд Богд эрдэнэ та бээр
Судар, тарнийн гүн, дэлгэр номлол сургаалд
Хоёр найрлагаар сонсох, санах, бясалгалыг төгсгөн
Номлох, хэлцэх, туурвихуйн их мэргэдийн үйлсийг
Улс дэлхийд цацраан өлмий батжин соёрх!

Асар ариун гурван сахилын хүйсийн төвд
Амарлин, Үлэмжийн дияан самадийн хигээст уялагаар
Алимад шинжлэх билгүүний хурц хүрээг холбосон
Номын хүрдийг эрхшээн өлмий батжин соёрх!

Ангид тонилохуйн санваарын анхилуун үнэрийг тархааж
Амарлил, орчлонгийн ерөндөг арга, билгийг хослуулж
Ашид хоёр зэргийн нууц мөрийг тэтгэн
Номын хааны ёсоор өлмий батжин соёрх!

Хамаг бурхадын эрдэм, үйлсийг нэгд хураан
Хамаг орчлонгийн үзүүр хүртэл үйлс нь дэлгэрч
Хамаг амьтны аврал өмөг түшиг болж
Хамгаас өнөд өлмий батжин оршин соёрх!
🙏🙏🙏

Аравдугаар Богд
Naropa Institute
Naro Banchen Khutagt San
Naropa Monastery
Mind Reflection Forum
Naropa

13/09/2026

ДАРЬ-ЭХ БУРХАНЫ БЯСАЛГАЛЫН ХӨТӨЛБӨРТЭЙ БУДДЫН ГҮН УХААН, БУДДЫН СЭТГЭЛ СУДЛАЛ, БЯСАЛГАЛЫН ХОЁР ЖИЛИЙН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

БҮРТГҮҮЛЭХ:
https://naropa.mn/ #/institute-course-detail/1

🎓 2 жилийн цогц сургалтын хөтөлбөр

🌐 100% онлайнаар суралцах боломжтой
• Танхим + онлайн хосолсон
• Бүх хичээлийн бичлэг хадгалагдана

📖 Эхний жилд судлах үндсэн хичээлүүд
• Буддын сэтгэл судлал
• Бурханы шашны үзэл
• Буддын шинжлэх ухаан
• Бясалгал
• Анханд Оюун Судлахуй
• Газар мөрийн хуваарь
• Долоон гишүүнт
• Дарь-Эх Бурханы бясалгал
• Төвөд хэл /сонголтоор үзнэ/

💳 Сургалтын төлбөр
900,000₮ /жил/

🏷️50% хөнгөлөлт
25 хүртэлх насны оюутан, сурагч
Тэтгэврийн насны суралцагч
Эхнэр, нөхөр хамт суралцвал нэг нь 50% хөнгөлөлттэй

📅 Хичээл эхлэх өдөр
2026.09.15

⏰ Хичээллэх цаг
Мягмар (танхим) • Пүрэв (онлайн)

📍 Хаяг
Яармагийн Хүүшийн аманд байрлах Нароба Институтийн хичээлийн байр

📞 Лавлах утас
8956-0889
Naropa Institute
Naro Banchen Khutagt San
Naropa Monastery
Mind Reflection Forum
Naropa

Гэгээнтэн цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 чуулганы хүрээнд болж буй “Faith and Business Partnerships” (Шашин ба Бизнес...
25/08/2026

Гэгээнтэн цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 чуулганы хүрээнд болж буй “Faith and Business Partnerships” (Шашин ба Бизнесийн түншлэл) сэдэвт салбар хуралдаанд оролцоо.

NaroPanchen gegeen participated in the “Faith and Business Partnerships” session held as part of COP17 of the United Nations Convention to Combat Desertification (UNCCD).
Naropa Institute
Naro Banchen Khutagt San
Naropa Monastery
Mind Reflection Forum
Naropa

Address

Khan-uul District
Ulaanbaatar
17031

Alerts

Be the first to know and let us send you an email when Наро Банчэн Гэгээн / Naro Banchen Gegeen / posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Наро Банчэн Гэгээн / Naro Banchen Gegeen /:

Shortcuts

Share

Category