Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС

Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС Department of Sociology and Social Work, National University of Mongolia

19/09/2026
МУИС болон Хятад улсын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИ...
14/09/2026

МУИС болон Хятад улсын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС ШУС болон Аж үйлдвэрийн их сургууль Хүмүүнлэгийн коллеж хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан болно. Тэдгээрийн хүрээнд Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш нар тус сургуульд "Хятад Монголын Нийгмийн засаглалын бага хурал"-д оролцов. Тус айлчлалын хүрээнд Хоёр сургуулийн Нийгмийн ажлын тэнхмүүд Нийгмийн ажлын судалгааны төвийг байгуулав. Уг төв нь бүс нутгийн болон орон нутгийн нийгмийн хөгжил, төрийн нийгмийн үйлчилгээ ба иргэний нийгмийн түншлэл, анхан шатны үйлчилгээ ба олон нийтийн хөгжил, нийгмийн үйлчилгээний засаглалд нийгмийн ажлын гүйцэтгэх үүрэг зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, хурал зөвлөгөөн зохион байгуулах юм. Хуралд МУИС, Хятад улсын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль, Бээжингийн их сургуулийн профессорууд оролцож илтгэл хэлэлцүүлэв.

Социологи Нийгмийн ажлын тэнхимийн 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулах Социологийн XI симпозиумын үеэр ХБНГУ-ын Берли...
10/09/2026

Социологи Нийгмийн ажлын тэнхимийн 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулах Социологийн XI симпозиумын үеэр ХБНГУ-ын Берлин дэх Нийгмийн ажлын Протестант их сургуулийн захирал профессор Шроер Вернер МУИС-ийн НУС-т айлчлана. Айлчлалын хүрээнд 9-р сарын 25-ны 14 цагт Тус тэнхимийн Зочин профессорын Илтгэлийг зохион байгуулна. Социологи, Нийгмийн ажил, нийгмийн ухааны оюутан суралцагчад нээлттэй.

Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 35 жилийн ойд зориулсан “Өнөөгийн Монголын нийгмийн асуудлууд” сэдэвт Социологийн XI...
15/08/2026

Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 35 жилийн ойд зориулсан “Өнөөгийн Монголын нийгмийн асуудлууд” сэдэвт Социологийн XI симпозиум 2026 оны 9-р сарын 25-нд зохион байгуулагдана. Тус симпозиумын хамтран зохион байгуулагчаар Монголын Социологийн Холбоо ажиллаж буй билээ. Уг симпозиумд их сургуулиуд, төр, иргэний нийгэм, хувийн секторын судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл эрдэмтэн судлаачид үндсэн илтгэлүүдийг танилцуулах болно. Сонирхуулвал, өмнөх симпозиумууд дараах сэдвээр зохион байгуулагдаж байсан.

Социологийн VIII симпозиум Нийгмийн дунд ангийг тэлж, ядуурлыг бууруулахуй.
Социологийн IX симпозиум Цэрэг армийн салбарын нийгмийн харилцаа, тулгамдсан асуудлууд
Социологийн X симпозиум Боловсролын тогтолцооны хөгжил, сорилтууд

Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 43 дахь удаагийн "Оюутны хээрийн дадлага" Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэнхимийн хээ...
13/08/2026

Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 43 дахь удаагийн "Оюутны хээрийн дадлага" Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэнхимийн хээрийн дадлагын судалгааны дизайн, аргазүй, дата менежментийг сайжруулах чиглэлээр АНУ-ын Баруун Вашингтоны их сургуулийн профессоруудтай хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн онцлог нь түүний хүрээнд хийж буй эхний шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Тус тэнхимийн хээрийн дадлагын арвин туршлагатай удирдагч, талбарын судалгааны мэргэшсэн зөвлөх багш Ц.Болдын мэргэжил аргазүйн дэмжлэгтэйгээр дэд профессор С.Мөнхбаатар, дэд профессор Т.Баярцэцэг багш нар талбарт удирдан ажиллана.

СОЦИОЛОГИЙН ЗУНЫ СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛААСоциологийн зуны сургуулийг МУИС-ийн "Социологи, нийгмийн ажлын т...
07/07/2026

СОЦИОЛОГИЙН ЗУНЫ СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Социологийн зуны сургуулийг МУИС-ийн "Социологи, нийгмийн ажлын тэнхим" байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба нийгмийн асуудал: Орон нутгийн иргэдийн амьдрал, сорилтууд” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Зуны сургуулийг "Конрад Аденауэрын сан", "Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Нийтийн эрх ашгийн сан" байгууллагуудын дэмжлэгтэйгээр МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, Цогц Хөгжлийн Үндэсний Төв, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Социологийн Холбоо, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Социологийн зуны сургууль”-ийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Социологийн зуны сургуулийг санхүүжүүлсэн, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

Улаанбаатар хот дахь сургалтад урилга хүлээн авч оролцсон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хэлэлцүүлгийн зочид болох Улсын Их Хурлын гишүүд, хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан зочин багш нартаа баярлалаа.

Зуны сургуулийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр өдрийн танхимын сургалт, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд долоо хоногийн турш талбарын судалгаа, сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүллээ.

Улаанбаатар хот дахь сургалтыг МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим зохион байгуулж, орон нутаг дахь талбарыг тэнхимийн багш, доктор П.Цэрэнбазар, Их Британи, Америк судлалын тэнхимийн багш, доктор Д.Түмэнгэрэл нар ахлан ажиллалаа.

Онцгойлон, хөтөлбөрийг тууштай дэмжин ажилласан "Конрад Аденауэрын сан", орон нутгийн талбарын сургалт, судалгааны ажлыг зохион байгуулахад бүх талаар дэмжиж, хамтран ажилласан Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар, Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Улаанбаатар хотоос зорьж 900 гаруй км замыг туулан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хүрэлцэн ирж хөтөлбөрийн оролцогч залуу судлаачдад мэдлэгээ хуваалцсан зочин багш:
- МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор Н.Алтантөгс
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт
- ҮАБЗ-ийн дэргэдэх, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор О.Машбат
- Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх
- "Цахим говь" ТББ-ын тэргүүн Э.Эрдэнэсувд нарт гүн талархал илэрхийлье.

Талбарын судалгааны ажлыг дэмжин ажилласан Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны газрын хамт олон, тус газрын дарга Э.Сэржмядаг, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн И.Отгонбаатар болон байгаль хамгаалагчид, нутгийн иргэд, малчин өрхүүдэд, “Өсөх зоос”, “МАК Нарийн сухайт” компанийн хамт олонд баярлалаа.

Залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар Монголын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой Социологийн зуны сургуульд оролцсон нийт залуу судлаачид, зохион байгуулалтын баг, хамтран ажиллагч байгууллагууд, нутгийн иргэдэд дахин талархал илэрхийлье. Баярлалаа.

Та бүхэнд Монгол улсад Социологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 35 жилийн ойн мэндийг хүргэе.

03/07/2026

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share