23/05/2026
Амралтын өдрийн мэнд та хэд маань юу хийж байна.
Өнөөдөр гарсан уу? гоё зургаараа давалгаалаарай.
Өнөөдөр миний хувьд хайр дүүрэн, халуун дулаан өдөр байна.
Энэ амьдралдаа талархаж байна гайхалтай.
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа
23/05/2026
Хүүхдээ өдрөөс өдөрт өсөн торниж байгааг харах нь энэ насны жаргал гэлтэй. Ажиглаад анзаараад байхад ямар хурдан өсч, өөрчлөгдөж баясгадаг ч юм бэ? дээ
🥰🙆🏻♀️🌸🤍
23/05/2026
Чамайг хайрлаж байна гээд бүх зүйлийг чинь үг дуугүй хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үргэлж харах өнцгөө тэлж хувь хүнээ ажиглаж, сайжруулж, суралцаж байх харилцаа.
Хайр нь хоёр биендээ нээлттэй, бие биенийгээ дэмжих бас харилцаагаа сайжруулах, бат бөх байлгахын тулд хоёр талаасаа хичээж зүтгэх зүтгэл юм.
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа
22/05/2026
Үүр хаяарч ахин шинэ өглөөтэй золгож байна. Энэ өдөрт нь амжилт хүсье хүсэл бүхэн биелэж сэтгэл дүүрэн, жаргалтай байх болтугай.
Гадаа намуухан дулаахан байна.
22/05/2026
Яагаад зарим хүмүүс хэт их боддог вэ?
“Хэт их боддог хүмүүс асуудалтай хүмүүс биш"
Заримдаа тэд багадаа:
гэнэтийн зүйлээс өөрийгөө хамгаалж сурсан байдаг.
Тиймээс том болоод ч бүхнийг урьдчилж бодож, алдаа гаргахаас айдаг.
Харин үнэндээ хүн бүхнийг хянаж чаддаггүй.
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа
22/05/2026
Яагаад зарим хүмүүс хэт бие даасан байдаг вэ?
“Хэт бие даасан хүмүүс хэн нэгнийг хэрэггүй гэж боддоггүй.
Заримдаа тэд багадаа:
‘өвдсөн ч өөрөө л давна’ гэж сурсан байдаг.
Тиймээс том болоод ч тусламж хүсэх нь аюултай мэт санагддаг.
Харин үнэндээ түшиглэх чадвар бас хүчтэй хүний шинж юм.
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа