22/08/2026
🏆 ALLSTAR HONG KONG 2026 | ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🇭🇰🤺
Эрдэм Нова сургуулийн бяцхан тамирчид маань ALLSTAR HONG KONG олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсаа төлөөлөн ур чадвар, тэсвэр хатуужил, спортын ёс зүйгээ харууллаа. 🇲🇳❤️
Юуны өмнө тус тэмцээнд тууштай, мэргэжлийн түвшинд сайн бэлтгэсэн Монгол Улсын аварга багш Мөнхтулга танд томоос том баяр хүргэе!
Тус тэмцээнд 7+ улсын 305 тамирчин оролцсон бөгөөд манай сургуулийн 8 тамирчин эцэг эхийн төлөөллийн хамт Хонконг улсад 8 өдрийн турш дурсамж, туршлага, амжилтаар дүүрэн аяллаа.
🥇 Ганцаарчилсан төрөл:
3 алт 🥇 | 2 мөнгө 🥈 | 4 хүрэл 🥉
🥇 Багийн төрөл:
1 алт 🥇 | 1 мөнгө 🥈 | 2 хүрэл 🥉
Тамирчид маань өглөөний 08:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл 3 өдрийн турш ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж, олон улсын түвшний өрсөлдөөнөөс үнэтэй туршлага хуримтлууллаа.
Тэмцээний хажуугаар Disneyland, Ocean Park-аар зочлон, хамтдаа инээж баярлаж, нөхөрлөж, хүүхэд насны мартагдашгүй сайхан дурсамжуудаа бүтээсэн онцгой аялал байлаа. ✨
Эдгээр медалийн цаана зөвхөн тэмцээний хэдхэн өдрийн хичээл зүтгэл бус, олон жилийн тууштай бэлтгэл, зуны турш үргэлжилсэн хөдөлмөр, шантрах мөчүүд, өвдөлт, нулимс, дахин босох сэтгэлийн тэнхээ бий.
❤️ Бяцхан тамирчдадаа чин сэтгэлээсээ баяр хүргэе!
Та бүхний өнөөдрийн амжилт бол хичээл зүтгэл хэзээ ч талаар өнгөрдөггүйг харуулсан сайхан жишээ юм.
Мөн тэмцээний турш хүүхдүүдийнхээ ард баттай зогсож, зохион байгуулалт, хоол унд, өдөр тутмын бүхий л хэрэгцээнд сэтгэл гарган дэмжиж ажилласан эрхэм хүндэт эцэг эхчүүддээ сургуулийнхаа зүгээс талархал илэрхийлье. 🤍
Түүнчлэн хүүхдүүдээ үргэлж дэмжиж, амжилтаар нь хамгийн их бахархаж байдаг эмээ, өвөө, ах дүүс, гэр бүл болон багш, хамт олондоо баярлалаа.
🇲🇳 Энэ бол бидний олон улсын тэмцээнд оролцсон анхны сайхан эхлэл.
Бяцхан тамирчид маань цаашид улам ихийг сурч, улам өндөр амжилтыг зорин, Эрдэм Нова сургуулийнхаа нэрийг бахархалтайгаар дуурсгасаар байх болно.
Амжилтын зам үргэлжилсээр… 🤺❤️
#Сэлэмдэцгээе
#БяцханТамирчид
#МонголынИрээдүй