16/10/2020
🌿Peppermint цай гэж ямар цайг хэлдэг вэ?
🌿Peppermint нь бид бүхний сайн мэдэх Гааг хэлдэг ба чийглэг орчинд ургадаг ургамал юм. Ихэвчлэн Европын улсууд болон Америк🇺🇸, Япон🇯🇵, Хятад🇨🇳 улсуудаар тархан ургадаг. Peppermint гэх нэршил нь Англи хэлний перц буюу pepper гэгдэх үгнээс гаралтай бөгөөд халуун чинжүүтэй ижил хурц хүчтэй амт амтагддаг учраас ийнхүү нэрлэсэн байна. Гааны навчийг эртний Грек улсын үеэс эхлэн сүрчиг болон хоолны амтлагч хийхэд ашигладаг байжээ.
🌿Peppermint цайг халуунаар ууж байгаа мөртлөө сэнгэнэсэн амт амтагддаг учир нь гаанд агуулагддаг Ментолоос шалтгаалдаг байна. Ментол нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эвгүй үнэрийг арилгах, бактер устгах зэрэг үйлчилгээтэй. Үүнээс гадна Ментол нь өвчин намдаах үйлчилгээтэй байдаг тул толгой өвдөх, үе мөч өвдөх үед уухад нэн тустай. Мөн хоолой өвдөх болон Гайморит өвчний шинж тэмдэг илэрдэг хүмүүс уухад зохимжтой.
🌿Гаатай цай нь ихэнх ургамлын гаралтай цайнуудын адилаар бие махбодыг тайвшруулж, стресс тайлах үйлчилгээтэй байдаг.
🌿Мөн арьсийг амраах үйлчилгээтэй ба арьс загатнах, хуурайших, яр батга гардаг хүмүүс уухад үр дүнтэй байдаг.
🌿Гаа нь ходоод гэдсийн үйл ажиллагаанаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн гэдэсний хам шинж, хэвлийн суналт, өтгөн хатуурах, шингэн гүйлгэх зэрэг өвчин эмгэгээс сэргийлдэг.
🌿Гаатай цайг уух бас нэгэн давуу тал нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг. Өдрийн цайны үеэр кофе уухаас гадна гаатай цай 1 аягыг уухад тархи сэргэж, нойр хүрэхээ больдог байна.
🌿Та бүхэн өнөөдөр өдрийн цайгаа уусны дараагаар 1 аяга Гаатай цай ууж дархлаагаа дэмжээрэй😊😊