16/12/2023
Сингапур улс PISA шалгалтад үнэмлэхүй супер амжилт үзүүлсэн нь тэднээс сурах зүйл хэдий чинээ их байгааг бүрнээ харууллаа.
“Сингапурын боловсролтой холбох гүүр нь болно” гэсэн эрхэм зорилго бүхий Сингапур, Монгол боловсрол судлаачдын үүсгэн байгуулсан UC Education Group-ийн хамт олон өөрсдийн хийж буй төслүүдийнхээ ач холбогдлыг улам өндрөөр үнэлж, төслүүдийнхээ хөгжүүлэлтийг эрчимжүүлж байна.
Бид одоогоор,
✅ XXI зууны сургууль буюу Монголиа Дижитал скүүл төсөл
✅ Аз жаргалтай багшлахуй буюу Багшлахуйн урлагийн академи төсөл
✅ Сингапур стандартын загвар цэцэрлэг буюу Мэрлайн Гарден төсөл
✅ Энтрепренёр дижитал коллеж төсөл
✅ Хүүхэд бүрд дэлхийн хөтөлбөрөөр суралцах боломж олгоё буюу Сингапурын франчайз хөтөлбөрүүдийг цэцэрлэг, сургуулиудад санал болгох үйл ажиллагаанууд дээр ажиллаж байна.
Тодотгох нь:
Надаас олонтоо “Яагаад Сингапурын боловсролыг илүүд үздэг вэ?” гэж асууцгаадаг. Цөөн хэдэн учир шалтгааныг энд дурдмаар байна. Тэдгээр нь:
Сингапурын эцэг Ли Куан Ю нь өөрийн дэвшүүлсэн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүргэх гол хүчин зүйл нь сайн боловсрол, өндөр мэргэшил бүхий хүн ам гэдгийг бүрэн ойлгодог байв.
Арвин их байгалийн баялаг бүү хэл ундны цэвэр ус ч үгүй “хаягдмал” арлаас Азийн бар улс болтлоо хөгжихдөө “Хүн амын боловсрол” дээр тулгуурласан нь зөв бодлого байсныг түүх гэрчилнэ.
Хамгийн өндөр боловсролтой, хамгийн шилдэг хүмүүсээрээ улсаа удирдуулж, Засгийн газраа бүрдүүлдэг.
1986 он хүртэл Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад өөрийн үндэсний онцлогийг илэрхийлсэн Боловсролын хөтөлбөртэй болсон.
Боловсролын салбар нь улс орны тэргүүлэх салбаруудын нэгд зүй ёсоор тооцогддог. “Сэтгэдэг сургууль, Суралцдаг үндэстэн” алсын хараа (1997) нь одоо ч үр дүнгээ өгсөөр байгаа.
Сургууль нь сурагч бүр, оюутан бүрийн аз жаргалын газар байх учиртай бөгөөд боловсролын зорилго нь “ажилд бэлэн, амьдралд бэлэн, ирээдүйд бэлэн” иргэдийг сурган хүмүүжүүлэх явдал хэмээн одоо тодорхойлж байна.
2009 оноос PISA сорилд орж эхэлсэн ба үр дүн нь эрхэм Ли сайдын хүчин зүтгэлийг тодоор харуулсан.
Тухайн үед хамгийн дээд, доод онооны зөрүү их байсан ч 2018 гэхэд уг зөрүүг хамгийн бага болгож чадсан.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (OECD)-ын PISA сорилд 2012, 2015, 2018, 2022 онууд ТОП амжилт үзүүлсэн.