17/04/2020
4н жил өнгөрсөн байна🖐
Би Монгол улсын боловсролын их сургуулийг төгссөн , бага ангийн багш мэргэжилтэй.Намайг Г.Баттөмөр гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд голчлон хувиараа хичээл заагаад 1 жил болж байна.
Сургуулиа төгсөөд эхний жилдээ ажиллаж байтал манай ангид хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд орж ирж байсан юм. Манай ангийн хүүхдүүд тэр хүүхдээс цэрвээд дөхдөггүй байсан нь миний сэтгэлд нэг зүйлийг бодогдуулсан юм. Ижилхэн хүүхэд бусадтай л ижил хөл нийлүүлэн алхах ёстой гэж бодсон.Тэгээд л би тэр хүүхэдтэй илүү цаг гарган ажилладаг болсон ба ангийхандаа ч магтаад л мундаг найздаа байнга туслаарай гээд л уриалахад удалгүй аяндаа бүгд найзууд болоод хамтдаа тоглож , хичээлээ хийж эхлэхэд нөгөө хүүхдийн маань сурах үйл явц сонирхол нь ч нэмэгдэн эрч хүчээр дүүрэн байх болсон юм.
Ингээд би 2016 оноос хувиараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд давтлага өгч чадлынхаа хэрээр сургая гэж бодоод 3 хүүхдийг жилийн дотор уншдаг, бичдэг 1000 дотор боддог болгосон байгаа. Эдгээр 3 шавь минь өдгөө хувийн сургуульд энгийн хүүхдүүдтэй хамт сурч байгаад би маш их баярладаг. Өөрөө ч энэ ажилдаа шамдан дурладаг.
Одоо амарч байгаад 8 сараас дахиад хүүхдүүд авна. Бүртгэл явагдаж байгаа тул 99388432 дугаар луу холбогдож болно. Хөгжлийн бэрхшээлтэй төдийгүй энгийн хүүхдүүдийг ч бүртгэж байна.Одоохондоо ганцаараа зааж байгаа ч хүүхдүүд нэмэгдээд ирвэл хамтран ажиллах саналыг их сургуулийн ангийн найз бүсгүйдээ тавьсан. Хүмүүс нэлээдгүй асууж сураглаж байгаа тул хүүхдүүдээ хүлээгээд байж байна даа.
Нийтлэл-ярилцлагыг Бид чадна сайн дурын хөтөлбөрийн оролцогч О.Дашжаргал