IMI Үндэсний алдарын индэр

IMI Үндэсний алдарын  индэр

Share

МЭДЛЭГ БОЛ ХҮЧ!!!
НЭРЭЭ ТАМГАЛ!!!

(IMI) АЛДАРЫН ИНДЭР НЬ ИННОВАЦИ БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ДЭРГЭДЭX ҮНДЭСНИЙ АЛДАРЫН ИНДЭР, БАXАРXАЛЫН ӨДӨРЛӨГ, ОЮУНЫ ДАРXЛАА, ШИНЭЧЛЭЛИЙН ЭXЛЭЛ ЮМ.

27/01/2024
Photos 14/12/2016

Илтгэгч:Б.Хүсэлтүвшин

-PRO TEAM FITNESS заxирал
-Дэлxийн аваргын мөнгөн медалт тамирчин

1.Эрүүл амьдралын үнэ цэнэ
2.Өөрийгөө ялаx сэтгэл зүй сэдвээр 1 сарын 4нд илтгэл тавиx болно.

IMI Үндэсний алдарын индэр нь оюуны дарxлаа,баxарxлын өдөрлөг,шинэчлэлийн суурийг бүрдүүлэxэд үнэт зүйл нь оршдог юм.

Photos 14/12/2016

Илтгэгч Д.Отгонтамир

-Америкийн нэгдсэн улсын Монгол оюутны холбооны ерөнxийлөгч 2014-2015он
-Линденвүүдийн иx сургуулийг санxүүч мэргэжлээр дүүргэсэн
M.N.G FIRM компанийн ерөнxий заxирал

1.Мөрөөдлийн үнэ цэнэ
2.Зорилго зорилтоо тодорxойлоx сэдвээр 2 сарын 9нд илтгэл тавиx болно.

IMI Үндэсний алдарын индэр нь оюуны дарxлаа,баxарxлын өдөрлөг,шинэчлэлийн суурийг бүрдүүлэxэд үнэт зүйл нь оршдог юм.

Photos 13/12/2016

IMI төсөлт хөтөлбөрийн инфографик хуваарьтай та танилцана уу.

Photos 13/12/2016

Таны насан туршын боловсролын түнш байx нь бидний алсын хараа юм...

Photos from IMI Үндэсний алдарын  индэр's post 12/12/2016

IMI алдартны индэр

IMI АЛДРЫН ИНДЭР НЬ “ИННОВАЦИ БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ АЛДРЫН ИНДЭР, БАХАРХЛЫН ӨДӨРЛӨГ, ОЮУНЫ ДАРХЛАА, ШИНЭЧЛЭЛИЙН ЭХЛЭЛ ЮМ.

Энэхүү алдрын индэр-т Монгол улсад төдийгүй олон улсад амжилттай ажиллаж яваа олны танил Монгол болон гадаадын алдартнууд өөрийн амьдралын үнэ цэнэ, амжилтанд хэрхэн хүрсэн талдаарх сонирхолтой түүх, амжилтын гараа, өнгөрсөн хугацаанд тулгарч байсан саад бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулсан талаарх маш сонирхолтой яриаг сарын хоёр удаагийн давтамжтай буюу хоёр долоо хоногт нэг удаа зохион байгуулах юм.

Арга хэмжээний хөтөлбөр:

- Эхлэл – Төрийн дуулал эгшиглэнэ
- Хөтлөгч тухайн өдрийн алдартнуудыг танилцуулна
- Эхний илтгэгч
• Илтгэлийн агуулга
-Анx ямар байр суурин дээрээс эxэлсэн
-Зорилгоо хэрxэн бий болгосон
-Амжилтыг хэрxэн тодорxойлсон
-Та амжилтаас амьдралаас юуг илүү ойлгосон
-Бусдад өгөx үнэ цэнийн талаар
-Зөв амьдралын хэв маяг
-Хувийн зөвөлгөө

Дээрх агуулгуудыг багтаасан 30 минутын илтгэлийг алдартнууд маань бэлтгэн шинэ үеийн залууст тодорхой нэг зорилго чиглэлийг ойлгуулах илтгэлийг толилуулна.
- Нэг өдөрлөг-т 2 илтгэгч илтгэлээ танилцуулна
- Асуулт хариултын хэсэг: 6 асуулт
- Хөтлөгч арга хэмжээг хааж илтгэгчид гарын бэлэг гардуулна
- Төгсгөл хэсэгт бүх оролцогч илтгэгч нарыг хамруулсан зураг авхуулах

Үзэгчдийн бааз: Инноваци Боловсрол Хөгжлийн төвийн оюутны зөвлөл болоод сурагчдын зөвлөлийн нийт 150-300 хүн оролцно.
Тайзны өнгө аяс: IMI буюу Innovation, Motivation, Inspiration гэсэн биет хэлбэр бүхий бренд лого
Логоны өнгө:Тод цэнxэр
Энэхүү арга хэмжээ нь манай Инноваци Боловсрол Хөгжлийн Төв-ийн байнгын нүүр царай болох бөгөөд цаашид тогтмол зохион байгуулагдах арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бид үндэсний бахархлыг бий болгож шинэ үеийн шилдэг лидер залууст зориулсан зорилтот сэдэлжүүлгийг өгөх зорилготойгоороо онцлогтой байх юм.
Инноваци Боловсрол Хөгжлийн Төв

Photos 07/12/2016

Өглөө бүр та ажил дээрээ очдог. Гэхдээ та зүгээр л ажлаа хийх гэж очдог уу, эсвэл амжилттай ажиллах гэж очдог уу гэдэг талаараа бодож үзсэн үү? Хамт олондоо, даргадаа, захиралдаа та хэрхэн үнэлэгдэж байгаа бол? Нэгэнт хоногийн 24 цагийн гуравны нэгийг буюу амьдралынхаа ихээхэн цагийг зарцуулж буй ажлын тэр орчинд цагийг аргацааж биш амжилттай, нэр төртэй, үр бүтээлтэй, ажилласан шиг ажиллаж, үнэлэгддэг байх нь чухал. Тиймээс танд өнөөдөр ажил дээрээ амжилт гаргах 9 дадлыг танилцуулж байна. Та хэдэн дадлыг нь эзэмшсэн байна вэ?

1. "ТИЙМ" ГЭЖ ХЭЛЖ СУР

Хэрэв танд ажил даалгахад "Тийм", "Чадна" гэж зоригтой хэлж чадахгүй дүлэгнээд, эсвэл асуудал тоочоод байвал таны үнэлгээ ихэд багасдаг хэмээн судалгаанд өгүүлжээ. Тиймээс ажлыг зоригтой "Тийм" гэж хэлээд авах хэрэгтэй. Мөн өөрийн санаачлагаар ажлыг өөр дээрээ авч гүйцэтгэх нь бусдын танд итгэх итгэлийг өндөр болгодог байна. Их ажлыг зоригтойгоор өөр дээрээ авч, тайван гэгч нь цагт нь амжуулж, нугалж байвал та карьерынхаа дараагийн шат руу ороход бэлэн болжээ.

2. ХОВ ЖИВ БИТГИЙ ХӨӨЦӨЛД

Ямар x байгууллага, бизнест мэдээж асуудал үүсдэг. Энэ бол хэвийн л зүйл юм. Эсвэл тантай хамт ажиллаж байсан хүн тушаал дэвшээд дарга болох тохиолдол ч гарна. Ийм тохиолдолд өөрийн бухимдлыг гаргаж, эсвэл бусдын талаарх хов жив хөөцөлдөх нь мэргэжлийн бус харагддаг бөгөөд таны ажлаас халагдах шалтгаан ч болж мэдэх юм шүү. Тиймээс тайван байж, хов живнээс хол байх хэрэгтэй.

3. НӨХӨРСӨГ БАЙ

Та байгууллагынхаа бүх арга хэмжээ эсвэл бүх ажилд оролцох албагүй. Үндсэндээ тийм боломж ч байхгүй. Гэхдээ та бусдад таалагдаж, итгэлийг нь хүлээхүйц байхын тулд нөхөрсөг, шударга, хэлсэндээ л байдаг байх хэрэгтэй. Очно гэсэн бол оч. Хийнэ гэсэн бол хий. Цэвэрлэгчээс авахуулаад захирал хүртэл бүх хүнтэй ийн харилцаж чаддаг бол таны үнэлгээ асар өндөр болж байна гэсэн үг.

4. САНААЧЛАГАТАЙ БАЙ

Ажил даалгасан бол та шууд хий. Битгий цаг үр. Дэмий битгий хүлээ. Хэн ч танд туслахгүй. Цагийг дэмий үрснээр та өөрийн бусдад үнэлэх үнэлэмжээ л багасгаж байна гэсэн үг. Мөн санаачлагатай байх хэрэгтэй. Хэрэв та зөвхөн хий гэснийг л хийдэг бол бусдын нүдэнд та үнэ цэнэтэй харагддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тушаал дэвшихийг хүсч байгаа бол санаачлагыг гартаа авч шинэ санаа, төслүүдийн талаар бусдадаа ярьж, танилцуулдаг байх хэрэгтэй.

5. НҮҮР ТУЛЖ ХАРИЛЦ

Хэдийгээр интернэт алсаас ажиллах боломжийг хангаж, уулзалт хийгээд байх албагүй болгосон ч нүүр тулж харилцдаг байх нь маш чухал байдаг байна. Тиймээс та бусад руу имэйл шидчихээд, эсвэл чатаар биччихээд л орхичихдог бол ажлаа дутуу хийж байгаа гэсэн үг юм. Ахин имэйл явуулж, залгаж, болохгүй бол биечлэн очиж асуудлыг шийддэг дадалд суралцах шаардлагатай.

6. АСУУДЛУУДАА ӨӨРТӨӨ Л ҮЛДЭЭ

Хүн л юм чинь алдаа гарах үеүүд байдаг. Хоцрох, ажлыг цагтаа дуусгахгүй байх гэх мэт зөндөө. Үүнийг ч дарга, захирал чинь мэдэж байгаа. Алдаа гаргасан үедээ уучлал хүсээд, хариуцлагаа хүлээж, асуудлыг хэрхэн шийдэж талаар санаа, шийдлээ ярьдаг байх хэрэгтэй. Түүнээс биш өөрийгөө хамгаалж, эсвэл "энэнээс болсон, тэрнээс болсон" гэж бусад руу чихэх, таг алга болох, элдэв шалтгаан тоочихыг чинь хэн ч сонсохыг хүсэхгүй. Ингэснээрээ та өөрийнхөө үнэлгээг газар луу чулуудаж байгаатай ижил гэдгийг ойлгох хэрэгтэй.

7. САНАЛ, ШҮҮМЖИЙГ ТУСГАЖ СУРАХ

Бүтээлч шүүмж, саналуудыг өөртөө тусгаж, хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах хэрэггүй. Их зан гаргах хэрэггүй. Баяртайгаар хүлээж ав, өөр дээрээ тусгаж бод. Хэрэгжүүл. Чамайг хөгжүүлэхийн тулд л шүүмж хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөртөө тусгахгүй, өөрчлөлт хийхгүй байх нь үл хүндэтгэж буй мэт харагддаг бөгөөд таныг хөгжих чадваргүй юм байна гэсэн ойлголтыг шууд бусдад өгдөг.

8. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ

Ямар ч хүн хөгжлийн тодорхой шатанд хүрээд зогсдог. Энэ үед цаашид хөгжихийн тулд суралцах хэрэгтэй. Суралцах гэдэг нь их сургуульд очоод сур гэсэн үг биш юм. Ном унш. Эрэл хайгуул хий. Бусдыг сонс. Бусад чадвартай хүмүүстэй найзал. Гол нь өөрийгөө хөгжүүлэх юмсан гэж хүсч эрмэлз. Хичээ. Аливааг хойш нь тавиад, болж байна л гээд яваад байх юм бол та тамын тойргоос хэзээ ч гарч чадахгүй юм шүү.

9. САНАА БОДЛОО ИЛЭРХИЙЛ

Өөрийн санаа бодлоо илэрхийл. Санаа бодлоо илэрхийлэх, шалтгаан тоочих хоёрыг хамгийн гол нь ялгаж салгах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдсэн, бүтээлч зүйл ярьж байвал та санаа бодлоо илэрхийлж байна гэсэн үг. Хэрэв ажлаа бүтээгүй шалтгаан тоочиж байвал буруутаж байгаагийн цондон. Тэгэхээр бүтээлчээр санаа бодлоо илэрхийлж сураарай.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


BDSEC BROKERAGE 4-407
Ulaanbaatar