Medleg School of English

Medleg School of English

Share

Англи хэлийг онлайнаар суралцах таны хөтөч.

19/10/2023

🇺🇲Англи хэлний ярих чадвараа хэрхэн сайжруулж, чөлөөтэй санаагаа илэрхийлж, зөв ярьдаг болох вэ?
https://www.facebook.com/groups/500628673750828/?mibextid=oMANbw - Ярианы Клубын гишүүдийн группд тавтай морил :)

Англи хэл суралцагсад дүрмийн мэдлэг, унших, бичих чадварыг хурдан эзэмшиж сурдаг ч хүний ярьсан зүйлийг ойлгоод байгаа хэрнээ хариу өгч ярилцаж чаддаггүй. Энэ нь үгийн сан, дүрмийн мэдлэггүй гэсэн үг биш ердөө л тухайн хүний сэтгэл зүйн айдас болон амнаасаа хэзээ ч англи хэл дээрх үгсийг унагадаггүйд л байдаг.

Ярианы чадвараа сайжруулахыг хүссэн хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Дан ганц үг биш өгүүлбэр цээжлэх
Дан ганц шинэ үгийн дэвтэр гаргаад, түүнийгээ цээжлээд, энд тэнд хана бүртээ наагаад ярианд хэрэглэж сурна гэдэг тийм ч үр дүнтэй арга биш. Харин түүний оронд 1 бүтэн зөв өгүүлбэрийг цээжлээд, ямар үед яаж хэрэглэх ёстойг ойлгож авсан цагт та маш олон өгүүлбэрийг түгдрэлгүй, мөн толгойдоо дүрмээ ухаж бодохгүйгээр шууд илэрхийлэх боломжтой болно.

2. Үргэлж хүүрнэх өгүүлбэрээр ярихгүй байх
Хүүрнэх өгүүлбэрийн утга санааг хэзээ, хэрхэн хэрэглэхийг судлаад зогсохгүй, тухайн өгүүлбэрээ үгүйсгэх, асуух хэлбэрлүү хувирган давтах юм. Харилцан ярианд мэдээж асуулт асууж, тодруулах шаардлага зайлшгүй гарна шүү дээ. Нэг л сурсан өгүүлбэрээ хүүрнэх, асуух, үгүйсгэх гээд алингаар нь ч чөлөөтэй хувирган хэрэглэж чаддаг байх.

3. Бичлэг үзэх
Маш сайн ярьдаг болохын тулд маш их сонсох дадлагыг хийх хэрэгтэй хэрэгтэй. Дуртай кино, телевизийн шоу, нэвтрүүлэг гээд дуртай бичлэгүүдээ үзэж сурч эхлэх маш чухал. Энэ нь уйдаахгүй, залхаахгүй бас тууштай байхад тусална.

4. Дуу дуулах
Дуртай зүгээр нэг дагаж дуулах биш, өгүүлбэр бүрийг орчуулж, утгыг ойлгож дуулаарай.

5. Өөрийн дуу хойлооны бичлэг хийх
Өөрийн хоолойны дуугаа бичлэг болгон хадгалаад эргээд сонсох аймшигтай бас маш таагүй мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ таны зорилго Англи хэл дээр маш сайн ярьж сурах шүү дээ. Тиймээс бууж өгөлгүй өөрийн дуу хоолойны бичлэгийг хийж, алдаатай эсэхээ шалган, өөртөө илүү итгэлтэй болоорой. Эцэст нь өөрийн дуу хоолойндоо дурлаж ч магадгүй шүү дээ.

6. Илүү их ярь
Аливаа зүйлд суралцахад өдөрт 2цаг л зарцуулаад байхад та 4 жилийн дараа л тэр зүйлдээ мастер болсон байх болно.

Ярианы клубд хамрагдахыг хүсвэл доорх линк дээр дарна уу.
https://www.facebook.com/photo?fbid=343790064850973&set=a.175873798309268

19/10/2023

☀️ Өглөөний Кофегоо ☕ уунгаа Англиар 🇺🇲 ярьж сурцгаая ❤

Өглөө болон орой гэсэн дараах 2️⃣ ээлжээр орно.
🌞Өглөөний цаг: 🕖07:00 - 🕗08:00
🌠Оройн цаг: 🕕18:00 - 🕖19:00

🗣Өдөр бүр давтагдахгүй, ярихгүй байхын аргагүй 😄 сэдвийн хүрээнд ярилцана. Зөв, зүйтэй яриулж сургах тусгай, сэдэвчилсэн хөтөлбөртэй.

: Дүрэм, шинэ үг, өгүүлбэр, ярианы дадлага, шинэ найзууд.
🙋‍♀️Бүх насныханд нээлттэй 🙂
Бүртгүүлэхийг хүсвэл Page ~ рүү Chat бичээрэй 💬
Эсвэл доорхи дугаараар холбоо барина уу😊
📍Хаяг: 13-хороолол
📲Холбоо барих: 9989-1203, 8633-9220

16/10/2023

☀️ Өглөөний Кофегоо ☕ уунгаа Англиар 🇺🇲 ярьж сурцгаая

10/10/2023

“Kids English” буюу 4-өөс 10 настай хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр нь хичээлийн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хэрэглээний Англи хэлийг хөгжилтэй, системтэй, нээлттэй байдлаар зааж, Англи хэл дээр хичээлээ удирдан явуулдгаараа онцлог билээ.

:
- Ерөнхий Англи хэл
- Ярианы Англи хэл
- Илтгэх, танилцуулах, ярих чадвар
:
Хичээл нь ОУ – ийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгийн дагуу орно.
Сургалт маань Англи хэл дээр түлхүү явагдах тул ярианы чадвар илүүтэй сайжирна.
Америк улсад сурч, амьдарч байсан, Америк улсын их сургуульд дээд боловсролоо эзэмшсэн, Англи хэл дээр чөлөөтэй ярих чадвартай, олон жилийн туршлагатай Монгол багшаар хичээлийг удирдуулан явуулна.
: 2023.10.16 - 2023.10.22 хооронд
: 2023.10.23
Хичээллэх цаг: 11:00- 12:00 (7 хоногт 3 удаа)
13:00- 14:00 (7 хоногт 3 удаа)
(Дээрх хоёр цагаас сонголтоо хийх боломжтой)

Жич: Хүүхдийн тоо хязгаартай.

: 9989-1203, 8633-9220
#Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 – хорооллын уулварын зүүн урд байрлах Зүүн хүрээ хотхоны 207 байр 2 тоот.

10/06/2021

Бид бүгдэд ижилхэн 24цаг байдаг.
Шалтаг тоочилгүй, хойш тавилгүй, ЯГ ОДОО ХИЙ, ТӨЛӨВЛӨ

09/02/2021

With MONEY💵

15/02/2020

Тун удахгүй Онлайн Англи хэлний хичээл эхэлнэ 🙂
🏡ГЭР ГЭРТЭЭ СУРАЛЦАЯ🏠❤️

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar