Goethe Musiklabor Ulan Bator

Goethe Musiklabor Ulan Bator Goethe Musiklabor Ulan Bator
Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим (GMUB)

Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим нь өндөр түвшинд шинээр хөгжмийн боловсрол олгох, мэргэжлийн давтан сургалт явуулахаас гадна Монгол дахь орчин үеийн хөгжмийн салбарт мэргэжилтэн солилцооны болон төрөл бүрийн хэлэлцээр, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зорилготой.
2014 оны 9 сарын 8-с эхлэн 30 оюутантай анги Блюс, Жазз, Рок, Латин болон Поп зэрэг урсгалуудаар боловсрол эзэмшиx юм. Үүгээрээ Монголд анх удаа өндөр түвшний мэргэжлийн сургалт зохион байгуулагдаж байна.
УБ даxь Гёте Хөгжмийн Танхим нь сонгодог болон үндэсний хөгжмийн боловсролыг олгодог Хөгжим Бүжгийн Коллежтой хамтран боловсролын энэ шинэ салбарыг бий болгох, удаан хугацаанд цаашид үргэлжлүүлэн явуулах мөн УБ даxь Гёте Хөгжмийн Танхимын оюутнуудад энэ салбарт ажиллах боломжийг нь нэмэгдүүлэх мэдлэг олгох зорилгoтой юм.
УБ дахь Гёте Хөгжмийн Танхимын хичээлийг Германы хөгжимчин, багш, төслийн зохион байгуулагч Мартин Зенкер удирдан зохион байгуулан ажиллаж байгаа юм.
УБ дахь Гёте Хөгжмийн Танхимын хичээл нь дадлага туршлаган дээр суурилна. Латин, Жазз, Блюс гэсэн урсгалуудаар хамтлаг болон чуулга байгуулагдаж Улаанбаатар хотод бага хэмжээний тоглолтуудад оролцох юм.
2014 оны 12 сарын 5-нд УБ дахь Гёте Хөгжмийн Танхимын оюутнууд нь анх удаагаа ХБК-н оюутнууд болон Филармони Баянмонгол найрал хөгжимчидтэй хамтран "GMUB - Big Band" үүсгэж ХБК-н тоглолтын том зааланд уран бүтээлээ толиллуулжээ.
УБ дахь Гёте Хөгжмийн Танхим нь Гёте-Институтийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан Хөгжим Бүжгийн Коллеж болон Их Талын Жазз ТББ-уудтай хамтран явуулж буй төсөл юм. Энэхүү төсөл нь 2014 оны 9 сарын 1-с 2018 оны 6 сарын 30 хүртэл үргэлжилнэ. ХБНГУ болон Монгол улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойн баярын нэгээхэн хэсэг бол энэ төсөл билээ.

Please Welcome Austrain Mongolian Jazz Days! Listening enjoy with us together Greatest Carole Alston!Free entrance
28/11/2022

Please Welcome Austrain Mongolian Jazz Days!
Listening enjoy with us together Greatest Carole Alston!
Free entrance

Edgeer udruuded mash olon Jazz event bolj bgaa shuu humuusee!!!
03/09/2022

Edgeer udruuded mash olon Jazz event bolj bgaa shuu humuusee!!!

16/04/2021

Та бүхэн өнөө орой 19 цагт “Mongolian Artists in Resilience" уран бүтээлчдийн цахим хэлэлцүүлэгт нэгдээрэй! Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна!
Don’t forget to join all of our Artists for a virtual panel discussion tonight at 7pm. Live on Facebook!

16/04/2021

Монголын уран бүтээлчдэд Ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ? Жазз дуучин Jojo бол “Mongolian Artists in Resilience” төслийн хүрээнд Герман улсыг төлөөлж буй уран бүтээлч юм. Цар тахлын үеийн амьдрал, шинэ сорилтуудыг хэрхэн даван туулж байгаа болон ирээдүйн төлөвлөгөөний талаар Jojo та бүхэнтэй хуваалцаж байна.
___________
How has the COVID-19 pandemic affected individual Mongolian artists? Jojo is our “Artist in Resilience,” a jazz vocalist who represents Germany. Listen to Jojo's story about life during the pandemic, how she has overcome new challenges, and her plans for the future.

27/01/2021

Address

Sukhbaatar District, 7. Khoroo
Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00

Telephone

99062697

Alerts

Be the first to know and let us send you an email when Goethe Musiklabor Ulan Bator posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Goethe Musiklabor Ulan Bator:

Shortcuts

Share