📣Та шатахуун түгээх станц нь анх хэрхэн үүссэнийг мэдэх үү?
👨🏫Шатахуун түгээх станц нь бидний өдөр тутмын амьдралд салшгүй холбоотой ба энэ бүхэн хэрхэн эхэлснийг хамтдаа сонирхоцгооё.
📍 Тайлбар толь
✅1 галлон - 3.78 литр
✅Ноцох хэм - тухайн шингэн бодис нь галын эх үүсвэрт (оч, ил гал гэх мэт) шатаж эхлэхүйц хэмжээний уур ялгаруулж эхлэх хамгийн бага температурыг хэлнэ.
📩 Та ШТС-ын түгээгч, эрхлэгч, ГТБА-ын нярав бэлтгэх сургалт сонирхож байвал бидэнтэй холбогдоорой.
#түгээгчняравбэлтгэхсургалт
#ТаныМэдлэгт #газрынтос
#Шатахуун
Nexus -Түгээгч, Нярав бэлтгэх сургалт
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Nexus -Түгээгч, Нярав бэлтгэх сургалт, Education, Sumber tower, Ulaanbaatar.
ШТС-ын түгээгч, эрхлэгч, ГТБА—ын нярав бэлтгэх сургалтын төвд тавтай морил. Таны үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд авч явах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.
22/06/2025
🚘Жолооч та автомашиндаа тохирсон шатахуун сонгон хэрэглэх нь ХАМГИЙН ЧУХАЛ!⛽️
Үйлдвэрлэгчээс зөвлөсөн шатахууныг автомашиндаа сонгон хэрэглэх нь:
☑️ Хөдөлгүүрийн насжилт
☑️Шатахуун зарцуулалт
☑️Засварын зардалд шууд нөлөөлнө.
⚠️Premium (Аи-95) шаарддаг автомашинд Аи-92 автобензин хийх нь хүч буурч, хөдөлгүүрт сөргөөр нөлөөлнө!
⚠️ Аи-92 автобензиний заалттай автомашинд Аи-95 автобензин хийх шаардлагагүй, илүү зардал гэж үзэж болно.
🔍Жолооч та автомашиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлага болон вэбсайт ашиглан ямар төрлийн шатахуун хэрэглэх тухай мэдээллийг авч болно.
✅Машиндаа тохирсон шатахууныг сонгон хэрэглэж, хөдөлгүүрээ хамгаалцгаая!
✅Хуваалцаж бусдадаа түгээгээрэй🙌
#ТаныМэдлэгт #Түгээгчняравбэлтгэхсургалт #Шатахуун #автомэд
08/06/2025
⚠️Бензин хөдөлгүүртэй машинд дизель түлш хийсэн тохиолдолд жолооч та:
- Машин асахгүй эсвэл доголдож унтрах
- Форсунк бөглөрөх, шаталтын камер бохирдох
- Катализатор, түлшний насос гэмтэх зэрэг асуудлууд үүснэ.
✅ Иймд жолооч та бензин хөдөлгүүртэй автомашинд дизель түлш хийсэн тохиолдолд:
Автомашиныг асаахгүйгээр бак дахь холимог шатахууныг соруулж авах, насос, форсунк солих, автомашины бак болон шатахууны системийг цэвэрлэх шаардлагатай тул засварын төвд хандахыг зөвлөж байна.
⚠️Дизель хөдөлгүүртэй машинд автобензин хийсэн тохиолдолд жолооч та:
Хэрэв шатахуун андуурч хийсэн бол таны машинд
- Түлшний насос, форсунк шатах, тосолгоо муудна
- Хөдөлгүүрт детонац үүсэж хэт халж гэмтэнэ
- Зарим тохиолдолд огт асахгүй байх зэрэг асуудлууд үүсдэг.
✅ Иймд жолооч та дизель хөдөлгүүртэй автомашинд автобензин хийсэн тохиолдолд:
Шатахуун хийсний дараа мэдсэн бол хөдөлгүүрийг асаахгүйгээр түлшийг бүрэн соруулж, өндөр даралтын насос болон форсунк сольж, автомашины бакыг цэвэрлүүлэх шаардлагатай.
🚘Жолооч та өөр хүнд машинаа өгч явуулах гэж байгаа бол ямар төрлийн шатахуун хийдэг тухай мэдээллийг заавал хэлж хэвшээрэй.
#ТаныМэдлэгт
#Түгээгч,няравбэлтгэхсургалт
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Sumber Tower
Ulaanbaatar
17010
21/07/2025
03/07/2025