02/10/2026
Германы Ахмадын Холбоо (SES)-ны мэргэжилтэн Габриэле Бусманн манай байгууллагын 13 ажилтанд “Social-Space-Oriented Approach in Child and Youth Welfare” буюу “Хүүхэд, залуучуудын халамж, хамгаалалд нийгмийн орчинд түшиглэсэн арга хандлага” сэдвээр 10 өдрийн сургалт зохион байгуулж, амжилттай өндөрлүүллээ.
Бидэнд мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж, сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан Габриэле Бусманн-д болон энэхүү сургалтыг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, сургалтын бэлтгэл, зохион байгуулалтын үе шат бүрд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Германы Ахмадын Холбоо (SES)-ны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.