Capital Plus

Capital Plus Хувийн санхүү болон санхүүгийн талаар мэдлэгээ тэлэхэд тань тусална.

5 жилийн золиос 50 жилийн суурь бэлдэнэ. 5 жилийн жаргал 50 жилийн зовлонг бэлдэнэ. Сонголт нь таны гарт. Эрт эхлэх туса...
10/08/2026

5 жилийн золиос 50 жилийн суурь бэлдэнэ. 5 жилийн жаргал 50 жилийн зовлонг бэлдэнэ. Сонголт нь таны гарт. Эрт эхлэх тусам илүү амар байх болно.

Бензин, түлш, эдийн засаг,төгрөгийн ханш уналт гээд олон асуудал ар араасаагарч бна. Цаашдаа ч гарна. Харин АНУ хувьцаан...
03/08/2026

Бензин, түлш, эдийн засаг,төгрөгийн ханш уналт гээд олон асуудал ар араасаагарч бна. Цаашдаа ч гарна. Харин АНУ хувьцааны зах зээл бүх цаг үеийн рекордоо эвдэхэд маш ойрхон бна даа. Энэ зах зээлийг мэдэхгүй, судлахгүйгээр цаашид явна гэдэг бараг л маш том боломжоо алдаж байгаатай адил шүү...

Google түүхэндээ анх удаа хасах мөнгөн урсгалтай улиралын тайлан гаргалаа. Дэлхийн том техналогийн компаниуд AI дата төв...
23/07/2026

Google түүхэндээ анх удаа хасах мөнгөн урсгалтай улиралын тайлан гаргалаа. Дэлхийн том техналогийн компаниуд AI дата төвүүдэд маш их хөрөнгө оруулж байгаагаас ихэнх том компаниуд ашиггүй ажиллаж эхэлж бна.

Space X хувьцаа 140$ болж унасанаар Элон их наядтан байхаа больж, ердөө 850 тэрбумтан болжээ 😀
14/07/2026

Space X хувьцаа 140$ болж унасанаар Элон их наядтан байхаа больж, ердөө 850 тэрбумтан болжээ 😀

20 зууны хамгийн чухал эдийн засагчидын нэг, АНУ холбооны банкны чэйрман байсан Алан Грийнспан нас баржээ. Тэрээр 2008 о...
22/06/2026

20 зууны хамгийн чухал эдийн засагчидын нэг, АНУ холбооны банкны чэйрман байсан Алан Грийнспан нас баржээ. Тэрээр 2008 оны хямралын үед гол шийдвэр гаргагчидын нэг байсан билээ.

Breaking news: Alan Greenspan, the US Federal Reserve chair who dominated global markets in the late 20th century only to see his legacy tarnished by the financial crash, has died at the age of 100. https://ft.trib.al/gqZfXtv

Хүүхдүүдээ ямар мэрэгжилтэй болгох вэ гэж бодохоос илүү яаж хөрөнгө оруулагч болгох вэ гэдэгт санаа зов. Ажил мэрэгжил ө...
17/06/2026

Хүүхдүүдээ ямар мэрэгжилтэй болгох вэ гэж бодохоос илүү яаж хөрөнгө оруулагч болгох вэ гэдэгт санаа зов. Ажил мэрэгжил өөрчлөгдөнө, алга болно. Хөрөнгө бол хэзээд байна. Бага ч гэсэн хөрөнгө оруулах сэтгэлгээ суулгаж, Хөрөнгө оруулж эхлэх нь тэдний ирээдүйн баталгаа болно.
#хөрөнгөоруулалт #хувьцаа #санхүүгийндархлаа

12/06/2026

Илон Дэлхийн анхны их наяд $ хөрөнгөтөн боллоо.

Дэлхийн хамгийн том IPO энэ 7 хоногт болох гэж байна. 🚀 Элон Москыг дэлхийн анхны их наядтан болгох SpaceX-ийн IPO 6 сар...
09/06/2026

Дэлхийн хамгийн том IPO энэ 7 хоногт болох гэж байна.

🚀 Элон Москыг дэлхийн анхны их наядтан болгох SpaceX-ийн IPO 6 сарын 12нд Nasdaq дээр хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлнэ.
Гэхдээ энэ хувьцааг авах нь зөв үү? өсөх үү? унах уу гэдэг том асуултын тэмдэг болж байна.
Тиймээс аль аль талаас нь бүгдээрээ авч үзье.

🚀 Өөдөрөг төсөөлөл (The Bull Case):
1. Сансарын салбарын монополь компани.
Хэрэв та SpaceX-ийг худалдаж авбал зүгээр нэг пуужингийн компани авч байгаа хэрэг биш юм. Та ирээдүйн эдийн засгийн дэд бүтцийг тэр чигт нь атгаж буй монополь компанийг худалдаж авч байна гэсэн үг. Сансар ирээдүй гэж харж байгаа бол Space X ирээдүй гэсэн үг.

Starlink-ийн мөнгөний машин: Starlink нь дэлхийн хиймэл дагуулын интернет зах зээлийг бүрэн эзэлж байна. Энэ нь асар их хэмжээний тогтмол орлого олж байгаа бөгөөд уг орлогоороо компанийн алсын сансрын өндөр өртөгтэй төслүүдийг санхүүжүүлж байгаа юм. Орос, Хятад 2оос бусад улсад үйл том зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани харилцаа холбоог үндэсээр нь өөрчлөх боломжтой.

Хиймэл оюун ухааны (AI) давуу тал: SEC-ийн (АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс) сүүлийн үеийн баримт бичгүүдээс үзвэл, SpaceX нь саяхан X.AI-ийг өөртөө нэгтгэсэн бөгөөд тойрог замын AI өгөгдлийн төвүүдийг (data centers) байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь SpaceX-ийг зөвхөн "сансрын техник хангамж"-ийн компани байснаас AI дэд бүтцийн тоглогч болгон хувиргаж байгаа бөгөөд үүнээс үүдэж асар их хүлээлт үүсээд байна.

Бодит өрсөлдөгч үгүй: Blue Origin болон Европын бусад хувилбарууд нь Falcon 9 болон Starship-ийн олон дахин ашиглагдах хөөргөлтийн хүчин чадлаас олон жил, магадгүй арван жилээр хоцорч байна.

⚠️ Сөрөг төсөөлөл (The Bear Case): Хэт үнэтэй компани

Хэт өндөр үнэлгээ: SpaceX нь компаниа 1.75-аас 2 их наяд ам.доллароор үнэлж, нэгж хувьцааны үнийг 135 ам.доллароор тогтоохоор зорьж байна. Энэ нь шууд дэлхийн том 10 компаний нэг болно гэсэн үг. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ үнэлгээ нь компанийн жилийн орлогоос даруй 100 дахин их байна. Харьцуулбал, Apple компани 1980 онд олон нийтэд хувьцаагаа гаргахдаа (IPO хийхдээ) жилийн орлогоосоо ердөө 15 дахин их үнэлэгдэж байв. Та одоо ирээдүйд бий болох өсөлтийн төлөө хэт өндөр үнэ урьдчилж төлж байна гэсэн үг.

Институцийн эрэлт бага байх магадлал: Уолл Стрит үүнийг сүр дуулиантай сурталчилж байгаа ч, одоогоор IPO-ийн захиалга төлөвлөснөөс ердөө 2 дахин илүү (oversubscribed) байна. Үүнийг технологийн түүхэн IPO-нууд болох Snowflake (120 дахин), эсвэл Airbnb (40 дахин)-тэй харьцуулбал маш бага үзүүлэлт юм. Энэ нь томоохон институцийн хөрөнгө оруулагчид үнэд маш хянуур, болгоомжтой хандаж байгааг илтгэх бөгөөд IPO-ийн дараа хувьцааны үнэ унавал жижиг хөрөнгө оруулагчид хохирч үлдэх эрсдэлтэйг харуулж байна.

Анхны хөрөнгө оруулагчдын "Зарах" эрсдэл: Зах зээлийн нөлөө бүхий шинжээчид 2 их наяд ам.долларын үнэлгээ гэдэг нь анхны хөрөнгө оруулсан хүмүүс компаниудын хувьд ашгаа аваад гарах (exit) боломж гэж анхааруулж байна. Таныг энэ үнээр хувьцаа авах үед "анхнаас нь эрт орлоо" гэсэн үг биш, өсөлтийн ихэнх хэсэг нь хаалттай компани болчихсон байхад нь хувьцааг нь авч байгаа гэдгийн бодолцох хэрэгтэй.

🎯 Эцсийн бодит дүгнэлт

Түүхээс үзэхэд асар их хүлээлттэй, орлогоосоо хэт өндөр үнэлэгдсэн мега-IPO-нууд (тухайлбал Saudi Aramco эсвэл Facebook-ийн 2012 оны нээлт шиг) эхний хэдэн сардаа маш их савлагаатай байдаг, эсвэл хөөс нь дарагдаж бодит орлого руугаа дөхөж үнэ нь огцом унадаг.

Хэрэв та Элон Маскийн хүн төрөлхтнийг олон гаригийн соёл иргэншил болгох урт хугацааны алсын хараа болон тойрог замын AI-д үнэхээр итгэж байгаа бол энэ нь эзэмшихэд сонирхолтой компани мөн. Гэхдээ цэвэр санхүүгийн сахилга баттай хөрөнгө оруулалтын үүднээс харвал, жижиг хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн ухаалаг алхам бол IPO гарснаас хойш хэдэн сар хүлээх явдал юм. Эхний сүр дуулиан дарагдаж, хувьцааг зарахыг хориглосон хугацаа (lock-up period) дуусаж, хувьцааны үнэ зах зээлийнхээ бодит тогтвортой цэгт очих үед худалдаж авах нь илүү найдвартай байж болов уу.

Эцэст нь та сонголтоо зөв хийгээрэй. Хэн ч хувьцаа гарсаны дараа юу болохыг мэдэхгүй. Энэ ч мөн санхүүгийн зөвөлгөө биш өөрийн бодолоор л давуу болон сул талыг бичлээ. Би хувьдаа бол хүлээж байгаад 6 сарын дараагаас энэ хувьцааг эргэн харж байж хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийднэ. Ямартай ч зах зээлд 1 том тоглогч нэмэгдлээ.

Инфляцын аюул... Мөнгө хадгалах бол хамгийн сайн зуршил. Гэхдээ хаана юунд хөрөнгө оруулах вэ гэдэг маш том асуулт байда...
08/06/2026

Инфляцын аюул...
Мөнгө хадгалах бол хамгийн сайн зуршил. Гэхдээ хаана юунд хөрөнгө оруулах вэ гэдэг маш том асуулт байдаг.
2 нөхцөлийг харьцуулж үзье
Та жилд 1000$ хадгалдаг гэж үзье
1. Хугацаатай хадгаламжид 12% хүүтэй Монголын банканд хадгална.
2. Олон улсын S&P 500 буюу топ 500 компаны индекс жил бүр худалдан авдаг гэвэл, 10 жилийн дараа:
Төгрөгийн хадгаламж, $ ханшыг тооцон үзээд 53.8 сая төгрөг буюу ойролцоогоор 15000$ болж байна.
Харин S&P 500 индекс дахь хөрөнгө оруулалт ойролцоогоор 25000$ болж өсөхөөр байна.

Хэдийгээр Төгрөгийн хадгаламж жил бүр 12 хүү өгч байгаа ч үүний бараг 10% нь инфляц, ханшийн зөрүүнээс худалдан авах чадвар нь бууж байдаг.

Яаж мөнгөнд таалагдах вэ? Арга чарга бна уу? 🤣🤣🤣
26/01/2026

Яаж мөнгөнд таалагдах вэ? Арга чарга бна уу? 🤣🤣🤣

Address

Ulaanbaatar

Telephone

+97688116184

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Capital Plus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Capital Plus:

Shortcuts

Share

Category