IMC Mongolia

IMC Mongolia Олон улсын математикийн олимпиадад Монголчууд багаараа тэргүүлэх

29/07/2026
28/07/2026

Монгол амтыг анх удаа мэдэрсэн нь 🇲🇳🌰

MIMC 2026-д оролцсон бяцхан зочид маань Hushkhan монгол самар идэж үзээд ямар хариу үйлдэл үзүүлснийг хамтдаа сонирхоцгооё! 😍

Mongolia🇲🇳
27/07/2026

Mongolia🇲🇳

Шагнал гардуулах ёслолын торгон агшнуудаас хүргэж байна. 🏅
27/07/2026

Шагнал гардуулах ёслолын торгон агшнуудаас хүргэж байна. 🏅

27/07/2026

🌍✨ MIMC 2026 — Нэгдсэн мэдлэг, нөхөрлөлийн гайхамшигт аялал амжилттай өндөрлөлөө.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан MIMC 2026 нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн авьяаслаг сурагчид, багш нар, шүүгчид, зохион байгуулагчдын хамтын хүчээр амжилттай хэрэгжиж, мэдлэг, нөхөрлөл, соёлын нэгдлийг бүтээлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн математикийн олимпиад төдийгүй Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, тээвэр логистик, худалдаа үйлчилгээ, жижиг дунд бизнесийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлсэн өргөн хүрээний ач холбогдолтой үйл явдал болж чадлаа.

Гайхалтай аяллыг хамтдаа бүтээлцсэн нийт оролцогчид, түншүүд, дэмжигчид, сайн дурынхан та бүхэндээ баярлалаа. 💙

MIMC 2026 — Uniting the world through Mathematics

Ивээн тэтгэгч:

Sain Electronics
ЭРХЭТ ЭРДЭМ сургууль

Unitel
"Хурд групп" ХХК

TransBank
HushKhan
Sono app
Vitafit Group
Lcwaikiki Mongolia
Monos Pharma Trade - Монос Фарм Трейд
TPaymn
Sain Do

🇲🇳 MIMC 2026-ийн түүхийг хамтдаа бүтээлцсэн та бүхэнд баярлалаа.Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан MIMC 2026 оло...
27/07/2026

🇲🇳 MIMC 2026-ийн түүхийг хамтдаа бүтээлцсэн та бүхэнд баярлалаа.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан MIMC 2026 олон улсын математикийн олимпиад амжилттайгаар, өндөр түвшинд зохион байгуулагдаж, түүхэн үйл явдал болон өндөрлөлөө.

Энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээг бодит ажил хэрэг болгон амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хамтран ажилласан түншүүд, ивээн тэтгэгчид, дэмжигчид, сайн дурын ажилтан залуус болон хувь хүмүүс та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс дэлхийн 32 орны төлөөлөл болсон 1000 гаруй оролцогч, зочдыг эх орондоо хүлээн авч, Монголын боловсрол, соёл, өв уламжлал, хөгжлийн үнэ цэнийг олон улсад таниулах онцгой боломжийг бүтээлээ.

Мөн, Монголын багийн сурагчид нийт 3 алтан медаль, 15 мөнгөн медаль, 32 хүрэл медаль, 25 тусгай байрын шагнал хүртэж, нийт 75 шагналт амжилт гаргалаа. Энэхүү үр дүн нь Монголын залуу үеийн математик сэтгэлгээний хөгжил, багш нарын мэргэжлийн ур чадвар, сурагчдын хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл болж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн онцгой мөч байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн математикийн олимпиад төдийгүй Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, тээвэр логистик, худалдаа үйлчилгээ, жижиг дунд бизнесийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлсэн өргөн хүрээний ач холбогдолтой үйл явдал болж чадлаа.

Энэхүү түүхийг хамтдаа бүтээлцсэн нийт хамтрагчид, дэмжигчид, сайн дурынхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, оролцогчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 🇲🇳✨

MIMC 2026 — Uniting the world through Mathematics

Ивээн тэтгэгч:

Sain Electronics
ЭРХЭТ ЭРДЭМ сургууль

Unitel
"Хурд групп" ХХК

Sono app
TransBank
Vitafit Group
Lcwaikiki Mongolia
Monos Pharma Trade - Монос Фарм Трейд
HushKhan
TPaymn
Sain Do

🇲🇳 MIMC 2026 олон улсын математикийн олимпиадад Монгол багуудын гаргасан бахархам амжилт:Монгол Улсаа төлөөлөн оролцсон ...
27/07/2026

🇲🇳 MIMC 2026 олон улсын математикийн олимпиадад Монгол багуудын гаргасан бахархам амжилт:

Монгол Улсаа төлөөлөн оролцсон залуу математикчид MIMC 2026 олон улсын математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлж, дэлхийн шилдэг сурагчидтай мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн олимпиадад Монголын оролцогчид:

🥇 3 Алтан медаль
🥈 15 Мөнгөн медаль
🥉 32 Хүрэл медаль
🎖️ 25 тусгай байрын шагнал

хүртэж, нийт 75 шагналт амжилт үзүүллээ. Мөн нийлбэр дүнгээр 2(Бага анги) болон 3(Дунд анги)-р байранд шалгарсан юм.

Энэхүү амжилт нь Монголын математикийн боловсролын хөгжил, багш сурагчдын хичээл зүтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд бахархалтайгаар өргөсөн түүхэн мөч байлаа.

Бидний ирээдүйн математикчид улам их амжилтыг бүтээж, дэлхийн оюуны тавцанд Монголын нэрийг өндөрт өргөх болтугай. 🇲🇳✨

MIMC 2026 тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан байгууллагууд:

Sain Electronics
ЭРХЭТ ЭРДЭМ сургууль

Unitel
"Хурд групп" ХХК

Sono app
Vitafit Group
TransBank
Lcwaikiki Mongolia
Monos Pharma Trade - Монос Фарм Трейд
HushKhan
TPaymn
Sain Do

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when IMC Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to IMC Mongolia:

Shortcuts

Share