The official page of Mongolia Model United Nations held and organized annually by the National University of Mongolia's Model UN club.
Загвар НҮБ Монгол (Mongolia MUN) хурал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдааны нэг хувилбар бөгөөд уг хурлаар оролцогч залуус НҮБ-ын аль нэг гишүүн улсыг төлөөлж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг.
“Mongolia MUN” загвар хурлыг Монгол Улсын их, дээд сургуулиудын хэмжээнд анх удаа МУИС-ОУХНУС-ийн “Model UN” клуб 2016 оноос эхлэн зохион байгуулж
байна. Уг арга хэмжээний гол зорилго нь оролцогчдод олон улсын харилцаан дахь цаг үеийн чухал үйл явдлуудыг онцлон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа болон НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгоход оршино.
Оролцогчдын хүрээ
“Mongolia MUN” хурлын нээлттэй шалгаруулалтын үр дүнд их, дээд сургуулийн бакалаврын түвшний нийт 200 гаруй оролцогчдийг шалгаруулдаг бөгөөд Ерөнхий Ассамблейн хороотой.
Хурал хэрхэн өрнөх вэ?
Улс төлөөлөгч багууд тус бүр өөрийн улсын байр суурийг илэрхийлсэн илтгэл тавьж, ганцаарчилсан эсвэл нэгдсэн тогтоолын төсөл боловсруулж, чуулганы туршид хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хуралд оролцсоноор та тухайн сонгогдсон сэдвийн хүрээнд өөрийн орны болон бусад улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрт хандах улс орнуудын түүх, соёлын ялгааг танин мэдэж, өөрийн мэдлэгээ олон талт сэдвийн хүрээнд өргөжүүлэн тэлэх боломжтой юм. Чуулганы явцад төлөөлөгчид өөрсдийн судалгаа хийх, олон нийтийн өмнө илтгэх, зөвшилцөх, асуудлыг шийдвэрлэх, зөрчилдөөнийг таслах болон харилцаа холбоо тогтоох зэрэг амьдралд хэрэгтэй олон талт чадварыг бодит дадлагаар нэмэгдүүлэх боломжтой.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар МУИС-ОУХНУС-ийн "Model UN" клуб ажиллах бөгөөд тус клуб нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, 2014, 2015 онд Харвардын Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм. Түүнчлэн "Model UN" клуб нь МУИС-ОУХНУС-аас жил бүр зохион байгуулагддаг Загвар НҮБ Хуралдаанд сүүлийн хоёр жил идэвхтэй зохион байгуулагчаар ажилласан ба одоогоор Mongolia MUN-г зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.