СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль Education

01/10/2026

Дэлхийн багш нарын 32 дахь өдөр, Монголын багш нарын 60 дахь баярыг тохиолдуулан Соёл Урлагийн Их Сургуулийн “Багш нарын баяр”-ын хүндэтгэлийн ёслолд Та бүхнийг урьж байна.

🗓 2026.10.05 | 🕝 14:30
📍 СУИС-ийн хичээлийн I байр, “Оюутан театр”

СУИС-ийн Бадмаараг АХЛАХ Сургууль
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль
Дүрслэх урлагийн академи
СУИС-ийн Кино, Телевиз Медиа Урлагийн сургууль MNUAC
СУИС-ийн Соёлын сургууль
СУИС-ийн Театрын урлагийн сургууль
СУИС-Хөгжмийн урлагийн сургууль
Соёл, урлаг судлалын хүрээлэн / The research Institute of Culture and Arts

БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА

25/09/2026

💃 “БИЛИГ УНДАРГА” ГОЦЛОЛ БҮЖГИЙН УРАЛДААН

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “БИЛИГ УНДАРГА” гоцлол бүжгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Оюутнуудын авьяас, ур чадварыг нээх, тайзны туршлага хуримтлуулах, уран бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой энэхүү уралдаанд оролцсон оюутнууддаа сурлагын амжилт хүсье 👏🏻👏🏻👏🏻

Бид сайн сайханд дагуулна.

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Германы Кёльн хотын Хөгжим, бүжгийн их сургу...
23/09/2026

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Германы Кёльн хотын Хөгжим, бүжгийн их сургуулийн (Hochschule für Musik und Tanz Köln) Бүжгийн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн захирал, профессор Вера Сандер (Vera Sander)-ийг урьж, багш, оюутнуудтай хамтран ажиллалаа.
🎓 Оюутнуудад:
• Орчин үеийн бүжгийн техник,
• Хөдөлгөөний анализ,
• Импровизаци хийх арга зүй, бүтээлч сэтгэлгээ
• Бүжигчний өөрийн уран бүтээлийн замнал, artist biography
• Уран бүтээлээ танилцуулах, тайлбарлах, өөрийгөө эргэцүүлэн үнэлэх арга барил
• Урлагийн бүтээл хийх явцад санал, шүүмж хүлээн авах болон өгөх арга барил зэрэг чиглэлээр хичээл удирдав.
Эдгээр сургалтаар дамжуулан оюутнууд зөвхөн хөдөлгөөний ур чадвараа хөгжүүлэхээс гадна “би ямар агуулгатай бүжиг хийж байна вэ?”, “яагаад ингэж хөдөлж байна вэ?”, “уран бүтээлээ хэрхэн тайлбарлах вэ?” гэсэн асуултаар уран бүтээлчийн байр суурийг эргэцүүлэн дүгнэх арга барилд суралцав.
👩‍🏫 Мөн Бүжгийн урлагийн сургуулийн багш нарт их сургуулийн бүжгийн боловсролын орчин үеийн сургалтын арга зүй, хөтөлбөрийн төлөвлөлт, багшлах арга барил, оюутны хөгжлийг дэмжих арга, feedback буюу бүтээлч санал шүүмжийн соёл зэрэг асуудлаар туршлага солилцлоо.
Багш, оюутан хоёрын харилцааг зөвхөн “заах–сурах” харилцаагаар бус, хамтдаа судлах, асуулт тавих, турших, эргэцүүлэх, харилцан суралцах үйл явц болгон хөгжүүлэхэд анхаарсан юм.
💬 Сургалтын үр дүнгийн нэг нь feedback буюу бүтээлч санал шүүмжийн шинэ хандлагыг сургалтын үйл явцад нэвтрүүлэх эхлэл тавьсан явдал байлаа.
Санал шүүмжийг зөвхөн “сайн–муу”, “зөв–буруу” гэж үнэлэх бус, уран бүтээлчийг өөрийн бүтээлээ илүү гүнзгий ойлгож, хөгжүүлэхэд тогтоосон цагт сунжрахгүйгээр оносон үгээр соёлтой санал, шүүмжээ хэлж сурах арга барилуудыг туршин заав.
Хоёр долоо хоногийн сургалтын төгсгөлд оюутнууд өөрсдийн сурч мэдсэн зүйл, цаашид хөгжүүлэх шаардлагатай асуудлуудаа багш нар болон шинээр элссэн оюутнуудтай нээлттэй хуваалцсан нь сургалтын үр дүнг бодитоор харуулсан юм.
🌱 Цаашид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
Багш, оюутан солилцох
🔹 Бүжгийн сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигтэй уялдуулах
🔹 Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх
🔹 Feedback, reflection, critical thinking-д суурилсан сургалтын арга зүйг хөгжүүлэх
🔹 Оюутны уран бүтээлчийн бие даасан байдлыг дэмжих
🔹 Олон улсын их, дээд сургуулиудтай академик болон уран бүтээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах боломж бүрдэж байна.
Бүжгийн урлагийн сургуулийн багш, оюутнуудтай хамтран ажилласан профессор Вера Сандерт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!






💃 “БИЛИГ УНДАРГА” ГОЦЛОЛ БҮЖГИЙН УРАЛДААНСУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд уламжлал болго...
21/09/2026

💃 “БИЛИГ УНДАРГА” ГОЦЛОЛ БҮЖГИЙН УРАЛДААН

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн 1-р курсийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “БИЛИГ УНДАРГА” гоцлол бүжгийн уралдаан зохион байгуулагдах гэж байна.

Оюутнуудын авьяас, ур чадварыг нээх, тайзны туршлага хуримтлуулах, уран бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой энэхүү уралдаанд та бүхнийг хүрэлцэн ирж, залуу бүжигчдээ дэмжихийг урьж байна.

📅 2026.09.22 /Мягмар гараг/
⏰ 17:00 цагт
📍 СУИС-ийн 1-р байр, Оюутан театр

Бүжиг бол сэтгэлийн хэл.
Авьяас, хөдөлмөр, ур чадвар тайзнаа гэрэлтэх мөчид хамтдаа байцгаая.

Зохион байгуулагч: Найруулах урлагийн тэнхим
Соёл урлагийн их сургууль
СУИС Оюутны хөгжил, үйлчилгээний газар

18/09/2026

🍁2026.09.18🍁
Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн Багш оюутны нэгдсэн өдөрлөг боллоо.
Нэг баг👍, Нэг зорилго🎯, Нэг СУИС🤌🏻
Ирээдүйгээ хамтдаа бүтээе. 🍀

Бид сайн сайханд дагуулна.
#НэгБаг
#нэгзорилго
#НэгСУИС
#Бүжиг
#СУИС

📍 1-Р КУРСИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД! 🎓🎒 Шинэ сургууль, шинэ орчин, шинэ эхлэл.Хичээлийн цаг, байр, дотуур байр болон сург...
16/09/2026

📍 1-Р КУРСИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД! 🎓

🎒 Шинэ сургууль, шинэ орчин, шинэ эхлэл.
Хичээлийн цаг, байр, дотуур байр болон сургуулийн байршлаа анхнаасаа зөв мэдэж аваарай.

🗺️ Хичээлийн байршлуудын зураг, очих зай болон хугацааг нэг дор хүргэж байна.

⏰ Хичээлдээ хоцрохгүй, байршлаа урьдчилан шалгаарай.

💙 СУИС-д тавтай морил!
Шинэ оюутнууддаа амжилт хүсье! ✨

Эчнээ ангийн бүртгэл эхэллээ.
16/09/2026

Эчнээ ангийн бүртгэл эхэллээ.

11/09/2026

🇲🇳🇩🇪 СУИС-ИЙН БҮЖГИЙН УРЛАГИЙН СУРГУУЛЬД “ОРЧИН ҮЕИЙН БҮЖИГ” ХӨТӨЛБӨР ШИНЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль Монгол Улсад орчин үеийн бүжгийн мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон улсын сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэх зорилгын хүрээнд “Орчин үеийн бүжиг” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлж байна.

Энэхүү ажлын хүрээнд СУИС нь ХБНГУ-ын Кёлн хот дахь Хөгжим бүжгийн их сургууль (Hochschule für Musik und Tanz Köln)-тай 2024 оноос байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн мэргэжлийн хөгжил, оюутны сургалт, уран бүтээл, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааг Монгол Улсын Соёлын элч, СУИС-ийн Хүндэт профессор Ц. Гэрлээ, СУИС-ийн удирдлага, багш, профессор, оюутнууд болон ХБНГУ-ын Кёлн хотын Хөгжим бүжгийн их сургуулийн Бүжгийн сургуулийн бакалаврын хөтөлбөр хариуцсан захирал Вера Сандер (Prof. Vera Sander) нар хэрэгжүүлж байна.

🩰 МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

ХБНГУ-ын DAAD хөтөлбөрийн богино хугацааны багшийн хөтөлбөрийн хүрээнд профессор Вера Сандер дараах чиглэлээр сургалт, зөвлөх үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

🔹 Их сургуулийн бүжгийн боловсрол дахь сургалтын арга зүй
🔹 Орчин үеийн бүжгийн техник
🔹 Бүжиг дэглэх арга зүй
🔹 Уран бүтээлчийн өөрийн болон бусдын бүтээлд эргэцүүлэл хийх, санал шүүмж өгөх арга
🔹 Сургалтын хөтөлбөрийн баримт бичиг боловсруулахад зөвлөн туслах

Эдгээр сургалтаар орчин үеийн бүжгийн техник, хөдөлгөөний судалгаа, импровизаци, бүжиг дэглэлт, уран бүтээлийн арга зүй, мэргэжлийн хөгжлийн асуудлыг онол, практикийн түвшинд судалж байна.

“Орчин үеийн бүжиг” хөтөлбөр нь Монголын бүжгийн боловсролын агуулгыг шинэчлэхийн зэрэгцээ багш, оюутнуудыг олон улсын мэргэжлийн орчинтой холбож, сургалт, судалгаа, уран бүтээлийн шинэ боломжийг бий болгож байна.

Монгол Улсын Соёлын элч, СУИС-ийн Хүндэт профессор Ц. Гэрлээгийн олон улсын хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлж буй энэхүү ажил нь Монголын бүжгийн боловсролыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье.

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульContemporary Dance Apparel #монголгерманыхамтынажиллагаа

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670001996

Alerts

Be the first to know and let us send you an email when СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль:

Shortcuts

Share

Category