Digital marketing & Javhaa

Digital marketing & Javhaa

Share

Digital Marketing, Reels & Boost, Page хөгжүүлэлт | Affiliate Business |UGC Контен бүтээгч
Таны бизнесийг өсгөнө ✨

07/04/2026

Reel бичлэг хийхдээ 🎥 АЯ, ДУУ дэвсэхдээ анхаараарай шүү ⚠️

Meta компаниас 🌐 одоогоор 192 улсын дуу, аяыг 🎶 оюуны өмчийн эрхтэйгээр ашиглуулах талаар мэдэгдлүүд ирж эхэлж байна 📢

Энэ нь тухайн ая, дууг ашиглах нь төлбөртэй 💰 болж байна гэсэн үг юм!

Хэрвээ хайнга хандаж ❌ хамаагүй дуу оруулбал сошиал хаягт тань НЭХЭМЖЛЭЛ ⚖️ ирэх магадлалтай!

Төлөхгүй бол 😬 мэдээж таны хаяг хаагдах 🚫 эрсдэлтэй шүү!

Тиймээс дуу, аяа зөв сонгож ✔️ анхааралтай ашиглаарай 🙏

За нэг иймэрхүү болж байна даа 😅
АЯ, ДУУ дэвсэхдээ анхаарна биз!

18/03/2026
16/03/2026

Орчин үеийн залуус ажилд орохдоо зөвхөн өндөр цалин, гоё оффис, Apple-ийн компьютер амлахаас илүүтэй “сэтгэл зүйн аюулгүй орчин” буюу энгийнээр хэлбэл “шуламгүй” ажлын орчин-ыг илүү чухалчилдаг болжээ.

1. “Шулам” гэж хэн бэ?

Байгууллагын соёлд “шулам” гэдэг нь заавал эмэгтэй хүнийг хэлдэг ойлголт биш. Энэ нь хорт (toxic) харилцааг түгээдэг хүмүүсийн нийтлэг дүр юм.

Ийм хүмүүс ихэвчлэн:

Бусдын амжилтыг үл ойшоож, үгүйсгэдэг

Удирдлагын өмнө өөрийгөө сайн хүн мэт харуулж, хоёр нүүр гаргадаг

Хамт олны дунд үл ойлголцол, хагарал үүсгэдэг

Хов, хардлага, атаархлыг түгээж ажлын уур амьсгалыг эвддэг

2. Яагаад “шуламгүй” байгууллага ховор байдаг вэ?

Өрсөлдөөний буруу ойлголт
Зарим хүмүүс өөрийгөө хөгжүүлж, илүү сайн ажиллахын оронд бусдыг доош нь хийх замаар өөрийгөө илүү харагдуулахыг оролддог.

Удирдлагын анзаарахгүй өнгөрөх байдал
Зарим удирдлага хэн хамгийн их ажиллаж байгааг биш, харин хэн өөрт нь илүү “чихэнд наалдсан” мэдээлэл өгч байгааг илүү үнэлэх тохиолдол бий. Энэ нь хорт соёлыг улам тэтгэдэг.

3. Эрүүл хамт олон — амжилтын тал хувь

Хүн хэчнээн чадвартай байсан ч хортой орчинд бүтээмж нь аажмаар буурдаг.
Харин эрүүл соёлтой байгууллагад ажиллахад:

Ажилдаа ирэхдээ хэн нэгнээс болгоомжлох шаардлагагүй

Хов жив бус, ажилдаа төвлөрөх боломжтой

Хамт олон бие биенээ дэмжиж, хамтдаа өсдөг

Өглөө ажилдаа ирэхдээ
“Өнөөдөр хэн намайг яаж оролдох бол?” гэж боддог газар биш,
“Өнөөдөр ямар ажлыг амжуулах вэ?” гэж боддог газрыг л “шуламгүй байгууллага” гэж хэлж болно.

Төгс биш, гэхдээ эрүүл

“Шуламгүй” байгууллага гэдэг нь бүх хүн төгс гэсэн үг биш.
Харин:

Бие биенийхээ алдаан дээр дөрөөлөхгүй

Амжилтаа хамтдаа хуваалцаж чаддаг

Мэргэжлийн ёс зүйг нэгдүгээрт тавьдаг

эрүүл, хүндлэлтэй хамт олныг хэлж байгаа юм.

Хүмүүс ажлаа солихдоо цалингаа биш, хамт олноо илүү их боддог болсон нь санамсаргүй зүйл биш юм.
Учир нь сайн орчин бол хүний хамгийн том бүтээмжийн эх үүсвэр байдаг. ✨

15/03/2026

🔥 Контент, маркетинг, бизнес, AI сонирхдог бол заавал хэрэгтэй жагсаалт👇

14/03/2026

Хүүхэд дээрэлхэлтэд өртөж байвал ямар шинж илрэх вэ!!!
👇

12/03/2026

Хүүхдийн утасны хэрэглээг хянах аппликэйшн👇

11/03/2026

😊🌞💛 Таны аз жаргалын дааврыг нэмэгдүүлэхэд тань тусалъя
😊🧠✨ Илүү эрч хүчтэй, аз жаргалтай байцгаая 💛

06/03/2026

Гоё үнэртэй юмаа , зун санагдтал❤️ Thank you

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Ulaanbaatar
17060