02/10/2026
🚨 АВСТРАЛИЙН ОЮУТНЫ ВИЗНИЙ ДҮРЭМ ӨНӨӨДРӨӨС ӨӨРЧЛӨГДЛӨӨ 🇦🇺
🇦🇺 ОЮУТНЫ ВИЗ: ХЭН АВСТРАЛИ ДОТРООС МЭДҮҮЛЖ, ХЭН ГЭР БҮЛЭЭ ДАГУУЛЖ БОЛОХ ВЭ?
2026 оны 10-р сарын 2-ноос эхлэн оюутны визтэй (Subclass 500) хүмүүс дараагийн визээ ихэнх тохиолдолд Австралиас гарч, гадаадаас мэдүүлэх болсон. Гэхдээ хуульд хэд хэдэн үл хамаарах тохиолдол заасан байгааг харуулъя.
━━━━━━━━━━━━━━━
✅ АВСТРАЛИ ДОТРООС МЭДҮҮЛЖ БОЛОХ 4 ТОХИОЛДОЛ
━━━━━━━━━━━━━━━
1️⃣ Докторын (PhD) оюутан
Өргөдөл гаргах үедээ докторын зэрэг олгох хөтөлбөрт элссэн байх.
2️⃣ Сургууль нь хаагдсан / хичээлээ зогсоосон бол
Сургуулийн буруугаас (хөтөлбөр эхлээгүй, дундаас нь зогссон, бүрэн заагаагүй, сургуулийн бүртгэлийг түдгэлзүүлсэн эсвэл цуцалсан) хөтөлбөрөө дуусгаж чадаагүй бол:
Тухайн өдөр уг хөтөлбөрт суралцаж байсан байх
Тэр өдрөөс хойш 12 сарын дотор мэдүүлэх
Нэг тохиолдлоор зөвхөн нэг удаа мэдүүлэх эрхтэй
3️⃣ Хөтөлбөрөө дуусгахад нэмэлт хугацаа хэрэгтэй бол
Одоо оюутны визтэй байх
Визээ авсан үндсэн хөтөлбөрөө (эсвэл визийн нөхцөлд нийцэх, ижил сургуулийн өөр үндсэн хөтөлбөрөө) эхэлсэн, гэхдээ дуусгаагүй байх
CoE-д заасан дуусах хугацаанаас хойш 12 сарын дотор дуусгах
4️⃣ Дараагийн шатны хөтөлбөрт ахиж байгаа бол
Одоо оюутны визтэй байх
Үндсэн хөтөлбөрөө бүрэн төгссөн байх
Зөвхөн НЭГ шинэ хөтөлбөрт элссэн байх
Шинэ хөтөлбөр нь AQF түвшнээрээ өндөр байх
Өмнөх нь их дээд боловсролын хөтөлбөр байсан бол дараагийнх нь ч их дээд боловсролын байгууллагын (higher education provider) хөтөлбөр байх
📌 Жишээ:
✔️ Англи хэл (ELICOS) → Диплом / Бакалавр
✔️ Диплом → Бакалавр
✔️ Бакалавр → Магистр
✔️ Магистр → PhD
❌ Бакалавр → Өөр бакалавр
❌ Магистр → Диплом
❌ Бакалавр → Коллежийн (VET) хөтөлбөр
ℹ️ Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамны тэтгэлэгт оюутнууд болон дунд сургуулийн сурагчид мөн дотроосоо мэдүүлж болно.
━━━━━━━━━━━━━━━
👨👩👧 ГЭР БҮЛЭЭ ДАГУУЛЖ БОЛОХ ТОХИОЛДЛУУД
━━━━━━━━━━━━━━━
Гэр бүлийн гишүүд (хамтрагч, хүүхэд) оюутны визэнд зөвхөн дараах тохиолдолд хамт мэдүүлж болно:
Үндсэн оюутан нь гадаадын засгийн газрын 100% тэтгэлэгтэй бол
Үндсэн оюутан нь докторын (PhD) хөтөлбөрт суралцдаг бол
Сургууль хаагдсан тохиолдолд, гэр бүлийн гишүүн одоо тухайн оюутны dependant визтэй бол
Хөтөлбөрөө дуусгах гэж буй тохиолдолд, гэр бүлийн гишүүн одоо тухайн оюутны dependant визтэй бол
2026.10.02-ны байдлаар Австралид dependant визтэй байсан, эсвэл түүнээс өмнө мэдүүлсэн гэр бүлийн гишүүд
Оюутны визтэй хүнд Австралид шинээр хүүхэд төрсөн бол
⚠️ Энгийн бакалавр, магистрийн хөтөлбөрт шинээр суралцах Монгол оюутан гэр бүлээ шинээр дагуулах боломжгүй боллоо.
━━━━━━━━━━━━━━━
📅 Эдгээр дүрэм 2026.10.02 ба түүнээс хойш гаргасан өргөдөлд хамаарна.
💡 Анхааруулга: Сүүлийн үед зарим агентууд "хямд төлбөр", "үнэгүй CoE" гэх мэт санал тарааж, удахгүй хаагдах хөтөлбөрт оюутан элсүүлж байсан нь засгийн газрын хяналтад орсон. Сургууль, хөтөлбөрөө солихоосоо өмнө шинэ дүрэмд нийцэж байгаа эсэхийг заавал шалгуулаарай.