18/05/2026
ШИЛДЭГ ДИПЛОМЫН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА-2026
Хүрээ МХТДС-ийн “Шилдэг дипломын ажлын танилцуулга-2026” үйл ажиллагаанд оюутан, залуус Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Энэхүү арга хэмжээ нь оюутнуудын судалгаа, бүтээлч санаачилга, мэргэжлийн ур чадварыг олон нийтэд танилцуулах зорилготой болно.
01/05/2026
Мэргэжил танилцуулах өдөрлөг
29/04/2026
АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД, ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД, БАГШ НАР ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
10/04/2026
👩🎓🧑🎓👨🎓2026 оны 4 дүгээр сарын 03-нд төгсөх курсын оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлтэй холбох, мэргэжлийн чиглэлээр ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төгсөгч–Ажил олгогчийн уулзалт, ажлын байрны зуучлах өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
🤝🤝🤝Тус арга хэмжээнд Мобиком, корпораци, ШУТИС шим тэжээл судлалын төв, Хүман коннект ХХК, Кал корпораци, Интерактив ХХК, KYCM meditech, Grand ember group, Тесо групп хүрэлцэн ирж сул ажлын байр, дадлагажих хөтөлбөр, Sparkday Хөтөлбөрийн танилцуулга хийлээ.
📋📋📋Оюутнуудаа идэвхтэй оролцож 26 оюутан сул чөлөөтэй ажлын байранд бүртгүүллээ. Мөн өөрсдийн мэргэжлийн чиглэлийн байгууллагуудаас мэдээлэл авч, ажлын байрны дадлагажиж хөтөлбөрт биечлэн болон онлайнаар оролцох боломж, Тесо группээс Sparkday-2026 төслийн арга хэмжээний талаар мэдээлэл авлаа.
💎💎💎Хүрэлцэн ирсэн байгууллагууд болон оюутнууддаа баярлалаа.