YETI Academy: Education & Testing Center Mongolia

YETI Academy: Education & Testing Center Mongolia ЭЕШ, IELTS,TOEFL & SAT сургалт , Тэтгэлэгт чиглүүлэх хөтөлбөр, 20 жилийн туршлага

Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд ирдэг дүрэм.Та бүхэн нэг бүрчлэн цэгцтэй хуулж бичээд тод чангаар уншаарай. Маш сайн цээжил...
26/09/2026

Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд ирдэг дүрэм.
Та бүхэн нэг бүрчлэн цэгцтэй хуулж бичээд тод чангаар уншаарай. Маш сайн цээжилдаг шүү.

25/09/2026

🇬🇧 Happy MOON Festival! 🌕
🇲🇳 Сарны баярын мэнд хүргэе! 🌕
🇨🇳 中秋节快乐!🌕

Сарны баярын мэнд хүргэе! Тэргэл саран шиг гэрэлтэй, аз жаргалтай, эрүүл энх, элбэг дэлбэг байхын ерөөл дэвшүүлье. Хайртай хүмүүстэйгээ хамт баяр хөөртэй сайхан өнгөрүүлээрэй!

Wishing you and your family a joyful Mid-Autumn Festival! May the full moon bring you happiness, good health, and togetherness with your loved ones. Happy Moon Festival!

中秋节快乐!愿明月带给您和家人幸福、健康与团圆。花好月圆,阖家欢乐!
(Zhōngqiū jié kuàilè! Yuàn míngyuè dài gěi nín hé jiārén xìngfú, jiànkāng yǔ tuányuán. Huā hǎo yuè yuán, hé jiā huānlè!)

13/09/2026

20 жилийн өмнө манайх энэ салбарт анхны алхмаа хийхэд, Монголын залуучуудыг гадаадад сурахад нь чиглүүлэх гэдэг нь ихэвчлэн виз, бичиг баримт, сургуулийн жагсаалт бэлдэхээр хязгаарлагддаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бид нэгэн зүйлийг анзаарч эхэлсэн юм - монгол хүүхэд залууст хамгийн их дутагдаж байгаа зүйл бол мэдээлэл биш, харин ЗӨВ ЗӨВЛӨГӨӨ өгөх чадвартай хүн байлаа. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш гадаад улс орны их дээд сургуульд суралцах сонирхолтой Монголын залуучуудын дийлэнх нь агентлаг, зуучлалын компани, эсвэл хувь хүмүүсээр дамжин зөвлөгөө авдаг байсан. Энэ бол буруу зам биш, гэхдээ үүнд нэгдсэн стандарт, мэргэжлийн үндэслэл байхгүй байсныг 20 жилийн турш ажлын мэдэрсээр ирлээ.
Тийм учраас өнөөдөр Боловсролын Их Сургууль (МУБИС) АНУ-ын Indiana University Indianapolis-тай хамтран Монголд анх удаа сургуулийн зөвлөх бэлтгэх мэргэжлийн сургалтыг зохион байгуулж байгааг сонсоод БИД үнэхээр их баярлаж байна.
Учир нь энэ бол Монголын боловсролын салбарт “сургуулийн зөвлөх” гэдэг мэргэжлийг албан ёсны, олон улсын жишигт нийцсэн түвшинд хүргэх анхны том алхам гэж харж байна. Тйим байгаасай ч гэж хүсэж байна.
Энэ хөтөлбөрөөр дамжуулан:
→ Ахлах сургуулийн сурагчид зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө авах боломжтой болно
→ Сургуулийн багш, зөвлөхүүд олон улсын түвшний мэргэжлийн ур чадвар эзэмших боломжтой болно
→ Монголын боловсролын байгууллагууд гадаад улс орны их дээд сургуульд суралцах зөвлөгөөг мэргэжлийн, найдвартай эх сурвалжаас авах боломжтой болно
Манай Академи энэ салбарт 20 жил ажиллаж, 850 гаруй сурагчийг гадаад дотоодын сургуульд амжилттай элсүүлж, тэтгэлэгт хамруулж ирсэний хувьд энэ мэт санаачилга бол бидний хүлээж байсан өөрчлөлт гэдэгт тун их итгэдтйэ байна..
Боловсролын салбарт ажилладаг, эсвэл энэ чиглэлээр сонирхолтой хүн бүрийг энэ хөтөлбөрийг дэмжиж, дэлгэрүүлж, боломжтой бол өөрсдөө хамрагдахыг урьж байна.
Монголын хойч үеийнхэн зөв зөвлөгөө авах эрхтэй. 🎓
#БоловсролМонгол #СургуулийнЗөвлөх #МУБИС #20ЖилийнТуршлага

50% ТЭТГЭЛЭГТЭЙ БҮРТГЭЛ ХААГДАХАД ЕРДӨӨ 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ! Хэрвээ та 12-14 насны хүүхэдтэй бол таньд дараах хөтөлбөрийг сан...
13/09/2026

50% ТЭТГЭЛЭГТЭЙ БҮРТГЭЛ ХААГДАХАД ЕРДӨӨ 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ! Хэрвээ та 12-14 насны хүүхэдтэй бол таньд дараах хөтөлбөрийг санал болгож байна.

Англи хэлний 8 сарын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь 7-9 дугаар ангийн сурагчдад зориулсан бөгөөд англи хэлний суурь мэдлэгийг бататган англи хэлний үндсэн дөрвөн чадвар болох сонсох, ярих, унших, бичих чадварыг шат дараалалтай системтэйгээр хөгжүүлэх болно.
Сургалтыг 20 жилийн туршлагатай мэргэжлийн багш удирдан явуулах бөгөөд сурагч бүрийн хэлний түвшин, суралцах онцлогт тохиорсон аргаар зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид англи хэлний мэдлэгээ системтэйгээр эзэмшиж зөв суурьтай, эмх цэгцтэй, үр дүнтэй суралцах орчинд хэлний чадвараа тогтвортой хөгжүүлэх боломжтой.

⏰ Цагийн хуваарь
Мягмар , Пүрэв - 10:00-11:20
Мягмар , Пүрэв - 14:00-15:20.

Эрт бүртгэлийн тэтгэлэг
• 2026.09.15-наас өмнө: 50% тэтгэлэг 450,000
• 2026.09.15-наас хойш: Үндсэн үнээрээ 900,000 Та өдөрт 1875 төгрөгөөр англи хэл сураарай.

📞 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: +976-91913719, 72023719
Багшийн дээд UBH Төв, 1513 Тоот, Ulaanbaatar, Mongolia, 11000

CSCA МАТЕМАТИК & ФИЗИК -АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ СУРГАЛТCSCA шалгалт өгөхөөр бэлдэж байгаа ч Математик, Физикийн асуултуудыг англ...
13/09/2026

CSCA МАТЕМАТИК & ФИЗИК -АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ СУРГАЛТ

CSCA шалгалт өгөхөөр бэлдэж байгаа ч Математик, Физикийн асуултуудыг англи хэл дээр ойлгоход хүндрэлтэй байна уу?

Энэхүү хөтөобөр нь CSCA (Subject-Based English Tutoring Course) -ийн Математик болон Физикийн шалгалтыг амжилттай өгөхөд шаардлагатай мэргэжлийн англи хэлний үг хэллэг, нэр томьёо, бодлогын хэлбэр, асуултыг зөв ойлгох болон шалгалтын арга барилыг нэг дор эзэмшүүлэхэд зориулагдсан.

СУРГАЛТААР ЮУ ҮЗЭХ ВЭ?

CSCA МАТЕМАТИК

• Алгебр ба тэгшитгэл
• Функц ба график
• Зэрэгт ба логарифм
• Тригонометр
• Дараалал ба цуваа
• Геометр
• Координатын геометр
• Вектор
• Магадлал ба статистик
• Математик анализ
• Хязгаар, уламжлал ба хэрэглээ
• Интеграл ба хэрэглээ
• Математикийн мэргэжлийн нэр томьёо
• Бодлогын асуултын нийтлэг бүтэц, хэлбэрүүд

CSCA ФИЗИК

• Нэгж, хэмжигдэхүүн ба хэмжилт
• Вектор ба үндсэн математик
• Кинематик
• Ньютоны хууль ба динамик
• Ажил, энерги ба чадал
• Импульс ба мөргөлдөөн
• Тойрог хөдөлгөөн
• Таталцал
• Эргэлдэх хөдөлгөөн
• Хэлбэлзэл ба долгион
• Термодинамик
• Цахилгаан ба цахилгаан хэлхээ
• Соронзон орон
• Оптик
• Орчин үеийн болон атомын физик
• Физикийн мэргэжлийн нэр томьёо
• Англи хэл дээрх физикийн бодлогыг зөв ойлгож тайлбарлах арга

БИД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

1️⃣ ОНОШЛОХ ШАЛГАЛТ

Сургалт эхлэхээс өмнө сурагч бүр оношлох тест өгнө.
Ингэснээр:
✓ Математик/Физикийн мэдлэгийн түвшин
✓ Англи хэл дээрх бодлого ойлгох чадвар
✓ Давуу болон сул тал
✓ Аль сэдвүүдэд илүү их анхаарах шаардлагатайг тодорхойлно.

2️⃣ СУРАХ ОНЦЛОГТ ТОХИРСОН АРГА ЗҮЙ

Оношлох тестийн үр дүнд үндэслэн сурагч бүрийн хэрэгцээнд тохирсон бэлтгэлийн чиглэл гаргана. Өмнө нь мэддэг зүйлээ дахин дахин үзэхийн оронд сул байгаа хэсгүүдэд илүү төвлөрнө.

3️⃣ ХИЧЭЭЛИЙН АНГЛИ ХЭЛИЙГ ЭЗЭМШИХ

Зөвхөн англи үг цээжлэх биш, шалгалтын асуулт яг юу асууж байгааг ойлгож сурахад анхаарна.

Жишээлбэл:

• Determine / Calculate / Evaluate
• Hence / Therefore / Given that
• Rate of change
• Directly / Inversely proportional
• Neglect air resistance
• Constant acceleration
• Magnitude / Resultant / Displacement

зэрэг шалгалтад түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо, хэллэгүүдийг бодлогын жишээн дээр тайлбарлан заана.

4️⃣ ЖИШЭЭ БОЛОН ШАЛГАЛТЫН АСУУЛТУУД

Сурагчид CSCA-ийн форматтай төстэй төрөл бүрийн бодлого ажиллаж, бодит CSCA шалгалтын асуултууд болон шалгалтын хэв маягт тулгуурласан жишээ бодлогууд дээр ажиллана.

5️⃣ MOCK TEST

Сургалтын явцад тогтмол хугацаатай туршилтын шалгалт өгч:

✓ Цаг хуваарилалт
✓ Multiple-choice асуулт ажиллах арга
✓ Шалгалтын нэр томьёо
✓ Цагийн дарамттай үед бодох чадвар
✓ Түгээмэл алдаа болон “trap” асуултуудыг таних
✓ Хариултаа хурдан шалгах арга

зэрэг шалгалтын бодит нөхцөлд шаардлагатай чадваруудыг хөгжүүлнэ.

6️⃣ АХИЦ, ҮР ДҮНГ ХЯНАХ

Сургалтын явцад сурагчийн ахиц дэвшлийг тогтмол үнэлж, шалгалт хүртэл ямар сэдвүүд дээр дахин ажиллах шаардлагатай байгааг тодорхойлно.

ЯАГААД ЭНЭ СУРГАЛТЫГ СОНГОХ ВЭ?

✅ CSCA-ийн Математик & Физикт зориулсан
✅ Хичээлийн мэргэжлийн англи хэл + нэр томьёо
✅ Сургалтын өмнөх оношлох тест
✅ Сэдэв бүрээр системтэй бэлтгэл
✅ CSCA форматтай бодлого
✅ Бодит/жишиг CSCA асуултууд дээр ажиллах
✅ Тогтмол Mock Test
✅ Алдаа болон бодолтын арга дээр дэлгэрэнгүй feedback
✅ ХИЧЭЭЛИЙН МЭДЛЭГ + АНГЛИ ХЭЛЭЭР АСУУЛТ ОЙЛГОХ ЧАДВАР-ыг зэрэг хөгжүүлнэ

ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?

Энэхүү сургалт нь:

🔹 CSCA шалгалтад бэлдэж буй
🔹 Хятад улсын их сургуульд суралцахаар төлөвлөж буй
🔹 Математик/Физикийн мэдлэгтэй боловч англи хэл дээрх бодлогыг ойлгоход хүндрэлтэй
🔹 Суурь мэдлэгээ сайжруулах шаардлагатай
🔹 Шалгалтын өмнө CSCA-ийн асуултын хэлбэртэй танилцахыг хүсэж буй
🔹 Өөрийн сул тал, түвшингээ эрт тодорхойлохыг хүсэж буй сурагчдад тохиромжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91913719
, 72023719

9-р сарын 15-нд эхлэх 1 сарын, 3 сарын, 9 сарын  Нийгэм судлалын ЭЕШ-д бэлдэх ангийн элсэлт явагдаж байнаХичээлийн хуваа...
12/09/2026

9-р сарын 15-нд эхлэх 1 сарын, 3 сарын, 9 сарын Нийгэм судлалын ЭЕШ-д бэлдэх ангийн элсэлт явагдаж байна

Хичээлийн хуваарь
✔ 7 хоногт 2 удаа
✔ Нэг удаагийн хичээл 2 цаг

ЭЕШ хөтөлбөрийн давуу тал

✅ ЭЕШ-ийн агуулга, бүтэцтэй уялдсан бэлтгэл
✅ Жишиг даалгавар, тест ажиллах
✅ ЭЕШ-д амжилттай бэлтгэх арга барил
✅ Цаг зөв хуваарилах, тест ажиллах стратеги
✅ Алдаагаа шинжлэх, оноогоо ахиулах арга
✅ Их, дээд сургуулийн элсэлтийн талаарх зөвлөгөө
✅ Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл

Эхлэх өдөр: 9-р сарын 15
📞 Утас: 72023719 , 91913719

📍 Хаяг: Багшийн дээд, UBH төв, 1513 тоот

Суудал хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Нийгэм судлал хичээл нь хүнд нийгмийн харилцааг ойлгох, зөв иргэн байх, бусдыг хүндэтгэх амьдрах ухааны суурь чадварууды...
12/09/2026

Нийгэм судлал хичээл нь хүнд нийгмийн харилцааг ойлгох, зөв иргэн байх, бусдыг хүндэтгэх амьдрах ухааны суурь чадваруудыг олгодог учраас маш чухал юм. Тэгвэл нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгвөл ямар мэргэжил эзэмших боломжтой вэ?

1. НИЙГМИЙН УХААН - 100 ХУВЬ
- Багш - Нийгмийн ухааны боловсрол
- Эрх зүй
- Нийгмийн ажилтан
- Сэтгэл судлал
- Нийтийн удирдлага
- Олон улсын харилцаа – Гадаад харилцааны ажилтан
- Сэтгүүл зүй – Олон нийтийн харилцааны ажилтан
- Социологи

2. НИЙГМИЙН УХААН - 70 ХУВЬ, ГАДААД ХЭЛ - 30 ХУВЬ
- Багш - Гадаад хэлний боловсрол
- Сэтгэл судлал
- Нийгмийн ажилтан
- Аялал жуулчлалын менежмент
- Улс төр судлал
- Философи
- Шашин судлал
- Төрийн захиргааны удирдлага
- Олон улс, орон судлал

3. НИЙГМИЙН УХААН – 70 ХУВЬ, МАТЕМАТИК – 30 ХУВЬ
- Эрх зүй

4. МАТЕМАТИК – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ
- Маркетинг
- Менежмент
- Эдийн засаг
- Нягтлан бодох бүртгэл
- Хүний нөөцийн менежмент
- Бизнесийн удирдлага
- Санхүү, банкны менежмент
- Олон улсын харилцаа
- Бизнесийн харилцаа

5. НИЙГМИЙН УХААН – 50 ХУВЬ, БИОЛОГИ – 50 ХУВЬ
- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
- Боилоги
- Антропологи
- Археологи

6. МОНГОЛ ХЭЛ – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ
- Сэтгүүл зүй
- Хэл, уран зохиол
- Утга зохиол судлал
- Багш – Монгол хэл, уран зохиол
- Хэл шинжлэл

7. ГАЗАР ЗҮЙ – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ
- Хот ба бүс нутгийн төлөвлөлт
- Газар зохион байгуулалт
- Багш – Байгалийн ухааны боловсрол

8. НИЙГМИЙН УХААН, МОНГОЛЫН ТҮҮХ
- Түүх

9. НИЙГМИЙН УХААН, УР ЧАДВАР
- Цагдаагийн хууль сахиулах ажил, Эрх зүй

НИЙГМИЙН УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ИХ СУРГУУЛИУД:
Ингээд үргэлжлүүлэн нийгмийн ухааны чиглэлээр суралцах боломжтой Монголын зарим их сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ:
- Антропологи
- Археологи
- Сэтгэл судлал
- Социологи
- Сэтгүүл зүй
- Нийгмийн ажил
- Эдийн засаг
- Улс төр судлал

2. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ:
- Нийгмийн ажил

3. ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ:
- Эрх зүй
- Цагдаа – хууль сахиулах ажил

4. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ:
- Нийгмийн ухааны багш
- Нийгмийн ажил

5. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ:
- Сэтгэл судлал
- Сэтгүүл зүй
- Эдийн засаг

50% ТЭТГЭЛЭГТЭЙ БҮРТГЭЛ ХААГДАХАД ЕРДӨӨ 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ! Хэрвээ та 12-14 насны хүүхэдтэй бол таньд дараах хөтөлбөрийг сан...
12/09/2026

50% ТЭТГЭЛЭГТЭЙ БҮРТГЭЛ ХААГДАХАД ЕРДӨӨ 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ! Хэрвээ та 12-14 насны хүүхэдтэй бол таньд дараах хөтөлбөрийг санал болгож байна.

Англи хэлний 8 сарын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь 7-9 дугаар ангийн сурагчдад зориулсан бөгөөд англи хэлний суурь мэдлэгийг бататган англи хэлний үндсэн дөрвөн чадвар болох сонсох, ярих, унших, бичих чадварыг шат дараалалтай системтэйгээр хөгжүүлэх болно.
Сургалтыг 20 жилийн туршлагатай мэргэжлийн багш удирдан явуулах бөгөөд сурагч бүрийн хэлний түвшин, суралцах онцлогт тохиорсон аргаар зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид англи хэлний мэдлэгээ системтэйгээр эзэмшиж зөв суурьтай, эмх цэгцтэй, үр дүнтэй суралцах орчинд хэлний чадвараа тогтвортой хөгжүүлэх боломжтой.

⏰ Цагийн хуваарь
Мягмар , Пүрэв - 10:00-11:20
Мягмар , Пүрэв - 14:00-15:20.

Эрт бүртгэлийн тэтгэлэг
• 2026.09.15-наас өмнө: 50% тэтгэлэг 450,000
• 2026.09.15-наас хойш: Үндсэн үнээрээ 900,000 Та өдөрт 1875 төгрөгөөр англи хэл сураарай.

📞 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: +97 91913719
, 72023719
Багшийн дээд UBH Төв, 1513 Тоот, Ulaanbaatar, Mongolia, 11000

Address

Багшийн дээд UBH Төв, 1513 Тоот
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when YETI Academy: Education & Testing Center Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to YETI Academy: Education & Testing Center Mongolia:

Shortcuts

Share