Багшлах УРЛАГ сэтгүүл

Багшлах  УРЛАГ сэтгүүл

Share

Багшлах ухаан багшийн ур шингэсэн үйлээр багшлах урла?

18/05/2025

The International Standard Serial Number (ISSN) is a unique eight-digit identifier for serial publications. The number 3079-0905 is an ISSN, and it identifies the journal "Багшлах урлаг" (Teaching Art). This journal is published in Mongolia and is available in both print and online formats.

13/01/2025

Багшлах урлаг сэтгүүл маань олон улсад бүртгэлтэй буюу ISSN дугаартай боллоо.

ISSN: 3079-0905

Одоо цааш нь түүнийг жам ёсоор улам чамбай хөгжүүлнэ.
DOI дугаартай болгох нь дараагийн зорилго болно.

Англи, монгол хэлээр гаргана.

Сэтгүүлээ хөгжүүлснээр оюун үйлдвэр болгохын төлөө хичээн ажиллах болно.

Ерөнхий редактор, профессор Ц.Лувсандорж

13/01/2025
31/12/2023

МУНХАГИЙН ХАРАНХУЙГААС ТАНЫГ ТАНААС ӨӨР ХЭН Ч ГЭТЛЭХГҮЙ

"Мунхагийн харанхуйгаас үтэр түргэн гэтлээд өгөөч" гэсэн коммент богд гэж тунхаглагдсан нялх хүүхдийн зургийн дор багширч байх юм. Яасан залхуу золигнууд вэ?
Мунхагийн харанхуйгаас таныг танаас өөр хэн ч гэтлэхгүй. Нялх хүүхэд тэгэж бүүр ч барахгүй.
Мунхагийн харанхуйг хэрэв лам гэтлэдэг бол энэ олон жил монгол, түвд хоёр мунхаглалын харанхуйгаас аль хэдийн салчихгүй яав.
Хангалтай олон ламд хангалттай олон жил алгаа хангалттай хавсарган байдгаа өргөн залбирч сөхөрч тэднийг тэжээж ирээгүй билүү?
Гэтэл Монгол, түвд хоёр харанхуйгаас салах бүү улам л мунхаглан харанхуйлж байдаг нь бодит. Мунхаглалаар аж төрдөг нь бодит.
Лам ч юм уу, эсвэл богд гэх юм уу, далай лам гэх юм уу, пап гэх юм уу, хэн нэгэн хүн Таныг алга хавсран тэдэнд сөхрөн мөргөсний тань төлөө мунхаглалын харанхуйгаас чамайг салгаж үл чадна.
Тэр харанхуйгаас ганцхүү Та өөрөө өөрийгөө л салгана. Тэгэхээр хэн нэгэн хүнд сөхөрч дүр эсгэн залбирах хэрэггүй. Гуйх хэрэггүй. Өргөл нэртэй авилга өгөх хэрэггүй.
Харин Та өөр өөртөө л эзэн, өөрөө өөртөө бурхан, өөрөө өөртөө богд, өөрөө өөртөө далай лам, өөртөө өөртөө папа, өөр юу гэдэг ч юм бэ, өөрөө өөрийнхөө эзэн бурхан байж, өөрөө өөрийгөө өөд татсаар түнэр харанхуйгаас гэрэл үзэж мунхагийн харанхуйгаас өөрөө өрөөгөө л гэтэлж чадна.
Үүний угийн учир нь ийм юм. Хүн бүрт тэр бүр амьтанд заяадаггүй хүчирхэг тархи бий. Аугаа хүчийг өөрөөрөө олох уг чанар хүнд л бас заяагдмал байдлаараа байдаг.
Гэгээрэл иймд хэн нэгнээс гуйснаар, түүнд бас авилгал өгснөөр ирдэггүй. Мунхаг харанхуй тэгэж бас арилдаггүй.
Харин залхуурахгүй зүтгэж байж тас харанхуйгаас гэрэл үзэж байж гэгээ харна. Ингэх уг чанар хүн бүрт өөрт тань бий.
Бүү залхуур. Бусдаас ийм мунхаглалыг гэтлэж өгөхийг гуйх нь залхуурал мөн.Бас андуурал юм. Мунхаглал мөн.
Ц.Лувсандорж
2023 оны 12 дугаар 31-ний өдөр

08/11/2023

Зар мэдээ
БЕГ-аас зарладаг ЕБС-ийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын модулийг боловсруулах арга зүйн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээг Арга зүй, судалгааны хүрээлэн төр бус байгууллага Та бүхэнд санал болгож байна.
Сургалтын модуль боловсруулах аргазүйг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшснээр Та бүхэн БЕГ-аас зарладаг сургалтын модулийг боловсруулж шалгарч түүгээрээ орон даяар цахим сургалт явуулж орлогыг мэдрэгдэхүйцээр олж болох өргөн боломж бий. Энэ бол багш нарын хувьд орлогын том эх үүсвэр мөн.
Багш нарын хувийн хөгжлийг дэмжих санхүүгийн энэ эх үүсвэр, боломжийг хэрхэн бодиттой болгох, түүнд өөрийгөө хэрхэн эртнээс бэлтгэх талаар багш Та бүхэн "БЕГ-аас зарладаг ЕБС-ийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын модулийг боловсруулах арга зүй" сэдэвт сургалт, зөвлөгөө үйлчилгээгээр олж авна.
Энэ ажлыг холбоолон ажиллан талаар манай төрийн бус байгууллагатай хамтран ажиллах багш чат хэсэгт и-майл хаягаа
үлдээнэ үү. Хамтран ажиллана. Бизнес бол холболт юм.
Боловсрол бол бизнес. Энэ бол хоол, уул уурхайн дараах том зах зээл мөн. Үүнийг бид цэнэгүй байлгаж мэт харж бусдад алдаж ирсэн байдаг.
Ц.Лувсандорж
Арга зүй судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагын захирал
2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
14192