18/09/2026
🇯🇵 J.TEST 実用日本語検定試験-Япон хэлний бодит мэдлэгийн түвшин тогтоох олон улсын шалгалтын дараагийн бүртгэл эхэллээ!
Өөрийн япон хэлний түвшнийг сорьж, мэдлэг чадвараа албан ёсоор баталгаажуулахыг хүсэж байна уу?
📢 2026 оны J.TEST шалгалтын сүүлийн боломжуудын нэг болох 189 дэх удаагийн шалгалтын бүртгэл явагдаж байна.
Япон хэл суралцагч та:
✨ Өөрийн түвшнээ бодитоор үнэлүүлэх
✨ Суралцах ахиц дэвшлээ хэмжих
✨ Япон хэлний мэдлэгээ баталгаажуулах
✨ Цаашдын суралцах зорилгоо тодорхойлох боломжтой.
📅 Шалгалтын өдөр: 2026 оны 11 сарын 1 өдөр (Ням гаригт)
📝 Бүртгэлийн хугацаа: 10 сарын 08 өдрийн 16:00 цаг хүртэл бүртгэнэ. Онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл манай цахим хаягаар орж онлайн линкээр орж бүртгүүлнэ үү.
Оффис дээр бүртгэлийг биеэр ирж бүртгүүлэх бол: 10 сарын 5-8 өдрүүдэд /Сургалтын байгууллагууд танхимаар бүртгүүлэх бол холбогдох дугаараас лавлана уу/
📍Бүртгэлийн байр: Монголын Залуучуудын Холбоо 4-415 тоот
🌸 Энэ жилийн япон хэлний зорилгоо биелүүлэх сүүлчийн боломжоо бүү алдаарай!
Дэлгэрэнгүй мэдээллийг манай хуудсаар холбогдоно уу. http://mon.jtest.mn/
11 сарын 1 өдөр явагдах 189 дэх шалгалтын дүн 11 сарын 24 өдөр онлайнаар гарна.
📞 9993-8007
J.TEST Mongolia Office
2026.09.18
.testmongolia