Галакси цогцолбор сургууль & Эрдмийн цацраг цэцэрлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Галакси цогцолбор сургууль & Эрдмийн цацраг цэцэрлэг

Галакси цогцолбор сургууль & Эрдмийн цацраг цэцэрлэг We learn, we succeed (since 1998) galaxy-edu.net

⚽️🏕️ МАНАЙ ЗУСЛАН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО! 👏👏👏Галакси хүүхдийн зуслангийн маань шинэ хөлбөмбөгийн талбай ашиглалта...
24/09/2026

⚽️🏕️ МАНАЙ ЗУСЛАН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО! 👏👏👏

Галакси хүүхдийн зуслангийн маань шинэ хөлбөмбөгийн талбай ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ! 🥳⚽️

Тун удахгүй талбайгаа тойруулан гүйлтийн зам, үзэгчдийн суудал байгуулж, өөрийн гэсэн мини стадионтой болно. 🏟️✨

Хүүхдүүд маань илүү их хөдөлгөөнтэй, илүү эрүүл, илүү аз жаргалтай! 💚

ГАЛАКСИ ХҮҮХДИЙН ЗУСЛАН — ӨДӨР БҮР ХӨГЖИЖ, ӨРГӨЖИЖ БАЙНА. 🚀

23/09/2026

Цэцэрлэгийн багш гэдэг бол 👮👩‍⚕️👩🏻‍🏫👩‍🚒👩‍🍳🎤🧙‍♀️

📢 НИЙТ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, СУРАГЧ, БАГШ, АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД!Бороо, цас, шавхайн улирал эхэлж байгаатай холбогд...
23/09/2026

📢 НИЙТ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, СУРАГЧ, БАГШ, АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД!

Бороо, цас, шавхайн улирал эхэлж байгаатай холбогдуулан 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн сургуулийн байранд нэвтэрч буй хүн бүр вестибюлийн хэсгээс цааш улавч өмсөнө үү.

Цэвэр, тав тухтай орчноо хамтдаа бүрдүүлцгээе!

ЦЭВЭР ОРЧИН = ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛ ✌️❄️🌨️

Өнөөдөр манай бяцхан сурагчид “Шидэт харандаа” нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцлоо. 🎨📺✨Хүүхдүүд маань авьяас ч...
22/09/2026

Өнөөдөр манай бяцхан сурагчид “Шидэт харандаа” нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцлоо. 🎨📺✨

Хүүхдүүд маань авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ харуулж, баяр хөөр, дурсамжаар дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлэв. Бяцхан оролцогчдодоо баяр хүргэж, улам их амжилт хүсье! 👏🌟

🔊 “БИЗНЕС ӨДӨРЛӨГ – 2026” 💰 УДИРДАМЖ📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 6-ны Мягмар гараг👥 Хамрах хүрээ: Нийт ангийн сураг...
21/09/2026

🔊 “БИЗНЕС ӨДӨРЛӨГ – 2026” 💰 УДИРДАМЖ

📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 6-ны Мягмар гараг
👥 Хамрах хүрээ: Нийт ангийн сурагчид

Зорилго:

* Сурагчдын хичээлээс гадуурх идэвх, оролцоог нэмэгдүүлэх;
* Тэдний нуугдмал авьяас, бүтээлч сэтгэлгээг нээн хөгжүүлэх;
* Бизнес, худалдааны анхан шатны ойлголт өгч, өөрийн хөдөлмөрөөр орлого олох боломжийг таниулах;
* Сурагчдыг бусад ангийн хүүхдүүдтэй танилцаж, нөхөрлөх боломж бүрдүүлэх.

Удирдамж:

* Сурагчид өөрсдийн гараар хийсэн бараа, бүтээгдэхүүнээ сургуулиас тусгайлан бэлтгэсэн хэсэгт худалдаалж болно.
* Гар урлалын бүтээл, номын хавчуурга, бугуйвч, зүүлт, ээмэг, бөгж, түлхүүрийн оосор зэрэг эд зүйлс, өөрсдийн бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн болон нүүр будах зэрэг төлбөртэй үйлчилгээг санал болгож болно.
* Нэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 500–5,000 төгрөгийн хооронд байна.
* Сурагчид хүссэн тоогоороо бараа, бүтээгдэхүүн худалдах болон худалдан авах боломжтой.
* “Thrift Shop” тусгай хэсэг ажиллах бөгөөд сурагчид худалдах эсвэл солилцох боломжтой эд зүйлсээ авчирна.
* Өдөрлөгийн үеэр шагналтай, хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдана. 😉

📣 НИЙТ СУРАГЧДЫГ ӨДӨРЛӨГТӨӨ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА!

💰 ТА БҮХНИЙ БИЗНЕСТ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

🏆 ЕБ-ЫН “ГАЛАКСИ” СУРГУУЛИЙН НАМРЫН СПАРТАКИАД–2026 🍁ЕБ-ын “Галакси” сургуулийн Намрын спартакиад–2026 Галакси хүүхдийн ...
19/09/2026

🏆 ЕБ-ЫН “ГАЛАКСИ” СУРГУУЛИЙН НАМРЫН СПАРТАКИАД–2026 🍁

ЕБ-ын “Галакси” сургуулийн Намрын спартакиад–2026 Галакси хүүхдийн зуслангийн цэвэр агаарт, спортын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. 🏕️

Сурагчид маань хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьж, багаар ажиллан, нэгнээ дэмжиж, шударгаар өрсөлдөн спортын сайхан уур амьсгалыг бүрдүүллээ. 🏆⚽🏀🏐♟️

Өрсөлдөөн, нөхөрлөл, инээд хөөр, нандин дурсамжаар дүүрэн намрын нэгэн гайхалтай өдрийг бид хамтдаа бүтээлээ. 🍁

👏 Оролцсон нийт сурагчид, багш нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

17/09/2026

"Намрын Спартакиад - 2026"

17/09/2026

🇲🇳 Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр өнөөдрийн “Намрын спартакиад–2026” албан ёсоор эхэлж байна! 🏆🎉

Нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье! 💪👏

Address

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Дөлгөөн нуурын ард
Ulaanbaatar
976

Telephone

+97699026644

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Галакси цогцолбор сургууль & Эрдмийн цацраг цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category